Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
АНУ түншүүдтэйгээ 15 чухал ашигт малтмалын төсөл дээр ажиллаж байна ЛОНДОН, Аравдугаар сарын 5 (Ройтерс) - АНУ худалдааны түншүүдтэйгээ цахилгаан автомашин болон эрчим хүчний шилжилтэд шаардлагатай чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг баталгаажуулах зорилгоор 15 төсөл дээр ажиллаж байна гэж АНУ-ын өндөр албан тушаалтан аравдугаар сарын 5-нд мэдэгдлээ.
УУЛ УУРХАЙН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ: У.ХҮРЭЛСҮХ: ДУНДАРДАГ БАЯЛГАА УНДАРДАГ БАЯЛАГ БОЛГОХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ЁСТОЙ Эрдэс баялгийн салбарын хамгийн том чуулган “Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Уг арга хэмжээнд 20 орчим улсын эрдэс баялгийн салбарын төрийн байгууллагын төлөөлөл, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, гадаад дотоодын нийт 300 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.
MONGOLIA MINING 2023 MONGOLIA MINING 2023
Barrick Замбийн зэсийн уурхайд 2 тэрбум долларын хөрөнгө оруулна Канадын уул уурхайн Barrick Gold компани Замби дахь Лумвана зэсийн уурхайн өргөтгөлд бараг 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна
Алт олборлолтоос олох орлого нэмэгджээ Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 оны эхний 8 сарын байдлаар 15,248.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 4,291.9 тэрбум төгрөг буюу 39.2 хувиар өссөн байна. Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 5,215.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,713.5 тэрбум төгрөг буюу 2.1 дахин өссөн байна.
   “MONGOLIAN MINING WEEK 2023” ЧУУЛГА УУЛЗАЛТ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулж буй “Монголын уул уурхайн 7 хоног”
Голдман Сакс: Хятадын газрын тос, зэсийн эрэлт асар хурдтай өсч байна Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар хямралтай хэвээр байгаа ч энэ жил тус улсын ногоон эдийн засгийн өсөлт маш хүчтэй байгаа. Тиймээс эрчим хүчний шилжилттэй холбоотой зэс зэрэг чухал металлын эрэлт нэмэгдэж байна гэж Голдман Сакс мэдэгдлээ.  
Сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр барих төсөлд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд сэргээгдэх эрчим хүчний станц барих санамж бичигт "МАКС Групп" Япон улсын E-st Co., Ltd. ĸомпанитай сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.
ОРИКА МОНГОЛИА ХХК & МЕРА СЕРВИС ХХК МОНГОЛЫН НҮҮРСНИЙ УУРХАЙД АНХНЫ ЦАХИМ ТЭСЛҮҮР АШИГЛАСАН ТЭСЭЛГЭЭГ ХИЙЛЭЭ
850 сая ам.долларын шинэ зам ашиглалтад орсноор Конгогийн зэсийн экспорт хурдасна ​​​​​​​Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зэс, кобальтын уурхайг Замбигийн нутаг дэвсгэрээр нь дамжин Зүүн Африкийн боомттой холбох 850 сая долларын өртөгтэй авто замын төсөл одоо ашиглагдаж буй замаас 150 гаруй миль богиносно гэж уг төслийг хэрэгжүүлж буй компани мэдэгдэв.
Mongolia Mining 2023 үзэсгэлэнд 20 орны 100 гаруй байгууллага оролцож байна Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүү зэрэг эдгээр салбарт оролцоо бүхий гадаад, дотоодын байгууллагууд өргөнөөр оролцож буйгаараа онцлог аж.
Г.Эрдэнэтуяа:  Хариуцлагатай уул уурхайг сурталчилж, олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжтэй явуулна Эрдэс баялгийн салбарт маш олон тус тусдаа хурал арга хэмжээ зохион байгуулдаг байсныг нэгтгэж чадсанаараа “Уул уурхайн 7 хоног” өндөр ач холбогдолтой. Ямар ашигт малтмал олборлож байгаагаас үл хамааран хууль эрх зүйн нэгдсэн зохицуулалттай үед тус тусдаа асуудлаа  ярихаас илүү нэгдсэн байдлаар нэг дор цугларч ярилцах нь бодит үр өгөөжтэй юм.
Газрын тосны үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудыг зарлажээ АНУ 2018 оноос хойш дэлхийн хамгийн том газрын тос олборлогч болсон бөгөөд 2022 онд өдөрт 18 сая баррель нефть олборлож ноёрхлоо үргэлжлүүлэв. Энэ нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн бараг тавны нэгийг бүрдүүлж байгаа гэсэн үг юм.
Mongolia Mining 2023 үзэсгэлэнд 20 гаруй орны 100 гаруй байгууллага оролцож байна Энэ сарын 3-5-нд зохион байгуулах уг үзэсгэлэнд 20 гаруй орны 100 гаруй байгууллагууд оролцож байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүү зэрэг эдгээр салбарт оролцоо бүхий гадаад, дотоодын байгууллагууд өргөнөөр оролцож буйгаараа онцлог аж.
“MONGOLIA MINING 2023” ҮЗЭСГЭЛЭН   НЭЭГДЛЭЭ “Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 12 дахь удаагийн арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд гурван өдрийн турш Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдах гэж байна. Жилээс жилд өргөжин тэлж ирсэн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ, өнөө жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах юм.  Үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ болон Оюу Толгой ХХК ажиллаж байна.  
Газрын тос, хүнд үйлдвэрийн салбарынхан нүүрстөрөгчийн ялгарлыг хязгаарлах талаар чуулав Газрын тос, байгалийн хийн томоохон компаниуд хүнд үйлдвэрийн удирдлагуудтай  зөвшилцөн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахад хамтран ажиллах асуудлаар 10 дугаар сарын 1-нд Арабын Нэгдсэн Эмират улсад чуулж байна. Уг уулзалт нь ирэх сарын НҮБ-ын COP28 Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хурлын өмнө зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. 
Оросын дизель түлшний экспорт энэ  сард зогсох төлөвтэй байна ОХУ-ын экспортын хориг 10 дугаар сард бүрэн хэрэгжиж эхлэх бөгөөд энэ нь дэлхийн дизель түлшний зах зээлд улам сөргөөр нөлөөлж, түүхий нефтийн үнийг өвлөөс өмнө дахин өсгөж болзошгүй юм. Одоогийн байдлаар түүхий нефтийн үнэ өсч, Брент маркийн нефть 95 ам.доллар давсан байгаа.
Нүүрсний экспортын 99,2 хувийг БНХАУ, 0,5 хувийг Сингапурт нийлүүлдэг Нүүрнээс олох ашиг энэ оны эхний найман сарын байдлаар 9.0 (3.3 дахин) их наяд төгрөгөөр өсчээ.
“ОЛС ТАТАХ” ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ЭЕРЭГ ЧИМЭЭ Дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг зурагласан “Холболтын газар зүй” номын зохиогч Параг Ханнагийн хэлсэнчлэн “Олс татах өрсөлдөөн”-өөс монголчууд олон жил хоцорч ирсэн.
П.Баярмаа: Тухайн ордын газрын доорх усны нөхцөлийг тодорхойлж, усны нөөц хүрэлцэх эсэхийг тогтоосны үндсэн дээр ажлыг эхлүүлдэг  ШУТИС-ийн докторант, гидрогеологич П.Баярмаатай говийн бүсийн усны талаар ярилцлаа. Тэрбээр “Бадрах Энержи” компанид гидрогеологич ажилтай бөгөөд “Дорноговийн ай савын газрын доорхи усны бүрэлдэн тархах зүй тогтол” сэдвээр докторын зэрэг горилсон судалгааны ажил хийж буй ажээ. 
30 31 32 33 34 35 36