Шинэ мэдээ
“Рио Тинто” “Оюутолгой”-н санхүүжилтийг цуцлахгүй
BHP Billiton Австралид хэрэгжүүлж буй зэсийн төслөө өргөжүүлэхээр 30 тэрбум ам.долларын төсөв батлаад байснаа цуцалсны дараахнаас “Оюутолгой” төслийн санхүүжилт цуцлагдаж магадгүй гэсэн таамаг гараад байсан юм. BHP-ийн хэрэгжүүлж буй Olympic Dam зэсийн төсөл нь дэлхийн хамгийн том зэсийн төслүүдийн нэг. Энэхүү орд “Оюутолгой”-гоос ч илүү нөөцтэй нь тогтоогджээ.
Уул уурхайн салбарын үсрэнгүй үе өндөрлөнө
Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Мартин Фергусон тус улсын уул уурхайн салбарын үсрэнгүй өсөлтийн үе өндөрлөх аястай болж ирсэн тухай мэдэгджээ. Тэрбээр уул уурхайн магнат BHP Billiton тус улс дахь Olympic Dam зэс, ураны томоохон төслөө өргөтгөх шийдвэрээ цуцалсныг мэдэгдэлдээ онцолсон байна. Olympic Dam бол Австралийн зэсийн гол уурхайнуудын нэг бөгөөд BHP урт хугацаанд мэрийсний эцэст өргөтгөлийн ажлын зөвшөөрлийг Засгийн газраас аваад байсан юм.
Хятадын нүүрсний импорт 40 хувиар буурчээ
Хятадын Гаалийн ерөнхий газар өнгөрсөн долдугаар сард тус улсын коксжих нүүрсний импорт өмнөх зургадугаар сартай харьцуулахад 39.5 хувиар буурсан тухай өчигдөр мэдээлжээ.