Шинэ мэдээ
Б.Долгор: Монгол улс ил тод байдлын санаачлагаар нэгдүгээрт орсон
Иргэдэд уул уурхайн салбарын нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөг таниулах, хувийн хэвшлийнхэн болоод төрийн байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”/ОҮИТБС/-ыг хэрэгжүүлж, энэ жил тав дахь тайлангаа гаргаж байгаа юм. Энэхүү санаачлагын талаар Монгол улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх, Монголын ОҮИТБС-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Долгортой ярилцлаа.
Монгол түншээ хайж буй гадны компаниуд оролцоно
Энэ сарын 20-21-ний (2012/04/20-21) өдөр “Mongolian Mining 2012” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үзэсгэлэнд уул уурхайн бүхий л үйл ажиллагаанд шаардагддаг техник технологи, тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг 15 улсын 40 гаруй компани ирж, үзэсгэлэнгээ гарган оролцох аж.
Хятад гадны хөрөнгө оруулалтын хязгаар хэмжээг нэмлээ
Хятадын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулагчдыг тус улсын үл хөдлөх, бонд, банкны салбарт хийх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэх шийдвэрийг гаргажээ. Гадны хөрөнгө оруулагчдын 30 тэрбум юанийн хязгаарыг 80 тэрбум юань хүртэл болгон нэмэгдүүлсэн байна. Дээрхи шийдвэрийг гармагц тус улсын хөрөнгийн биржийн хувьцаанууд огцом өсөж, сүүлийн сарын дээд амжилтыг тогтоожээ.
Уул уурхайн хүрээлэнгийн захирал солигджээ
ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн захирлаар доктор, профессор Б.Пүрэвтогтох ажиллаж байв. Харин саяхан тус хүрээлэнгийн захирлыг солих шийдвэр гарчээ. Шинэ захирлаар Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Х.Жаргалсайханыг томилогдсон бол Б.Пүрэвтогтох дэд даргын албыг хашихаар болжээ.
“Хөх ган” Хятад руу ангижруулсан төмөр экспортолно
Монголын шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэгч “Хөх ган” хувьцаат компани бүтээгдэхүүнээ Хятад улс руу экспортлохоор болжээ. Хятадын хамгийн том ган үйлдвэрлэгчдийн нэгтэй нь урт хугацааны хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу “Хөх ган” нь сар бүр хоёр мянган тонн шууд ангижруулсан төмрийг экспортлох аж.
Нүүрснээс дизель түлш гаргах технологийн эдийн засгийн үр ашиг
Газрын тосны 200 сая тонн нөөцтэй Монгол улс боловсруулах үйлдвэргүйн улмаас шатахууны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангасаар ирсэн. “Шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан...” гэсэн тайлбарт монголчууд хэдийнэ дасал болжээ.
Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний 98 хувийг ОХУ-аас, үлдсэн 2 хувийг Хятад болон бусад орноос импортолдог. Газрын тосны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Орос өдөрт 10.26 сая баррель нефть олборлож байна.
Антарктидын нөөц баялгаас монголчууд бид хүртэх эрхтэй
Хүний нийгмийн үе шат бүр алт, зэс, болд, төмөр, газрын тос гэх мэт ашигт малтмалтай холбогдож ирсэн. Дэлхийн сэргээгдэшгүй эрдэс баялгийн нөөцийн хэмжээ дуусч байна. Үүний төлөөх тэмцэл ч хурцдаж байна. Энэ нь байгалийн баялгийн нөөц, цэвэр усаар баялаг Антарктидыг эзэмшихтэй холбоотой юм.
Монгол бол Австрали биш шүү дээ
1970-аад онд Монгол оронд янз бүрийн ашигт малтмал илэрч байх тэр үед Тавантолгой, Цагаансуварга, Хөвсгөлийн фосфорын орд газруудыг нээчихээд, энэ гурван орд газрынхаа түүхий эдийг бүрэн боловсруулсан тохиолдолд Монгол орны хөгжил хэнд ч баригдахгүй хэмээн Пунсалмаагийн Очирбат бид хоёр яамны залуухан хоёр Орлогч сайд байхдаа ярилцаж, ирээдүйн тухай төсөөлж байлаа.
Дэлхийн хөрөнгийн биржүүд дэх IPO-ийн судалгаа гарчээ
“Эрнст энд Янг” компани нь дэлхийн хөрөнгийн биржүүд дэх IPO-гийн энэ оны нэгдүгээр улирлын судалгааг хийжээ. Судалгаанаас үзэхэд IPO гаргалтын идэвхи огцом унасан байдал ажиглагдсан байна. Нийт 157 IPO гарч, 14,3 тэрбум ам.доллар босгосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хөрөнгийн хувьд 69 хувиар буурсан аж.
“Future Mongoliа” үзэсгэлэнгийн бэлтгэл бүрэн хангагдлаа
Ирэх сарын 16-19-ний хооронд Улаанбаатар хотод болох “Future Mongolia 2012” олон улсын үзэсгэлэн худалдааны бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Аливаад нягт нямбай хандаж, төгс хийдэг германчууд зохион байгуулж байгаа учраас энэ үзэсгэлэн бусад арга хэмжээнээс өвөрмөц, өндөр түвшинд болох байх гэсэн хүлээлт салбарын бизнес эрхлэгчдэд бий.
Уул уурхайн салбар тэнцвэртэй, оролцоотой, тогтвортой хөгжлийн үлгэр жишээ байх ёстой
Монгол улсын гадаад худалдааны өнөөгийн байдал болоод түүнд уул уурхайн салбарын оролцоо ямар байгаа талаар МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлээс тодрууллаа.
Монгол улсын гадаад худалдааны хөгжилд уул уурхайн салбар ямар үүрэг оролцоотой байна вэ?
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” байгуулагдсан 1971 оноос хойш гадаад худалдааны бүтцэд уул уурхайн салбар оролцоотой болж ирсэн. Өнөөдөр ч гадаад худалдаанд зонхилох үүрэгтэй байна.
Уул уурхайн “ШАР НОМ”-ын шинэ хувилбар хэвлэгдэнэ
“Эрдэс баялаг уул уурхайн бирж”-ээс санаачлан Монголын уул уурхайн бизнесийн лавлах номыг 2007 оноос эхлэн салбарын компаниуд болон уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хүртээл болгож иржээ. Энэхүү “Шар ном”-ын 2012 оны хэвлэл удахгүй хэрэглэгчдийн гар дээр очих гэж байна.
Нүүрсний чанарын сургалт болно
Нүүрсний чанарын талаарх өргөн ойлголтыг агуулсан сургалт энэ сарын 16-18-нд болох гэж байна. ALS-ээс зохион байгуулж буй тус сургалтаар нүүрсний чанар болон олборлолт шинжилгээ, туршилтууд, боловсруулах ажлаас эцсийн хэрэглэгч хүртэлх нүүрсний үйлдвэрлэлийн шат дамжлагын талаар дэлгэрэнгүй ойлголт өгөх аж.