Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Future Mongoliа” үзэсгэлэнгийн бэлтгэл бүрэн хангагдлаа Ирэх сарын 16-19-ний хооронд Улаанбаатар хотод болох “Future Mongolia 2012” олон улсын үзэсгэлэн худалдааны бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Аливаад нягт нямбай хандаж, төгс хийдэг германчууд зохион байгуулж байгаа учраас энэ үзэсгэлэн бусад арга хэмжээнээс өвөрмөц, өндөр түвшинд болох байх гэсэн хүлээлт салбарын бизнес эрхлэгчдэд бий.
Уул уурхайн салбар тэнцвэртэй, оролцоотой, тогтвортой хөгжлийн үлгэр жишээ байх ёстой Монгол улсын гадаад худалдааны өнөөгийн байдал болоод түүнд уул уурхайн салбарын оролцоо ямар байгаа талаар МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлээс тодрууллаа. Монгол улсын гадаад худалдааны хөгжилд уул уурхайн салбар ямар үүрэг оролцоотой байна вэ? Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” байгуулагдсан 1971 оноос хойш гадаад худалдааны бүтцэд уул уурхайн салбар оролцоотой болж ирсэн. Өнөөдөр ч гадаад худалдаанд зонхилох үүрэгтэй байна.
Уул уурхайн “ШАР НОМ”-ын шинэ хувилбар хэвлэгдэнэ “Эрдэс баялаг уул уурхайн бирж”-ээс санаачлан Монголын уул уурхайн бизнесийн лавлах номыг 2007 оноос эхлэн салбарын компаниуд болон уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хүртээл болгож иржээ. Энэхүү “Шар ном”-ын 2012 оны хэвлэл удахгүй хэрэглэгчдийн гар дээр очих гэж байна.
Нүүрсний чанарын сургалт болно Нүүрсний чанарын талаарх өргөн ойлголтыг агуулсан сургалт энэ сарын 16-18-нд болох гэж байна. ALS-ээс зохион байгуулж буй тус сургалтаар нүүрсний чанар болон олборлолт шинжилгээ, туршилтууд, боловсруулах ажлаас эцсийн хэрэглэгч хүртэлх нүүрсний үйлдвэрлэлийн шат дамжлагын талаар дэлгэрэнгүй ойлголт өгөх аж.
Иракийн газрын тосны олборлолт нэмэгдэж байна ОПEК-ийн гишүүн Иракийн газрын тосны олборлолт ойрын 30 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ. Өнгөрсөн гуравдугаар сард тус улс нийтдээ 71.8 сая баррель буюу өдөрт 2.31 сая баррель газрын тос экспортолжээ. “Уламжлалт” хэмнэлээр тус улс өдөрт 1.7 сая баррель нефть экспортолдог байжээ.
“Чалко” “Саут гоби сэндс”-ийн гол хувьцаа эзэмшигч болно Өмнөговийн “Овооттолгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саут гоби сэндс” компани Хятадын “Чалко”-той хамтран ажиллах гэрээ байгуулснаа өчигдөр мэдээлжээ. Тус компани Хятадын төрийн өмчийн “Чалко”-той хамтран ажиллах гэрээ байгуулснаар ирэх хоёр жилд олборлосон бүх нүүрсээ “Чалко”-гоор дамжуулан худалдаалах эрхтэй болж буй юм.
Тогтворжуулалтын санд орох хөрөнгийн хэмжээ буурахгүй Эрчимтэй өсч буй уул уурхайн салбарын үр өгөөж нь Улсын төсөвт оруулж буй хөрөнгийн дүнгээр хэмжигдэнэ гэж ярьдаг. Тиймээс уул уурхайн салбарын төсөвт оруулах хувь нэмэр хэрхэн дээшилж буй талаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтэн Ж.Энхзултай ярилцлаа.
“Mongolian Mining Journal” сэтгүүл МУУҮА-ийн гишүүн боллоо Монголын уул уурхайн ханган нийлүүлэгчдийн “MineTech 2012” үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ. Олон улсын энэхүү үзэсгэлэн худалдааг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа Монголын Уул Уурхайн Үндэсний Ассосиациас /МУУҮА/ “Ассосиацийн өдөр” арга хэмжээ өнөөдөр болж өнгөрлөө.