Шинэ мэдээ
Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 3 дахин өссөн байна
Зургаадугаар сарын 9-15-ны өдрүүдэд нүүрс экспортын 9,313 автомашин, 799 чингэлэг тээвэр, 931 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,198.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.3 дахин өсөв. Оны эхнээс 26,545.6 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 19,745.8 мян.тн-оор буюу 3 дахин өссөн байна.
УУРХАЙН ТЭЭВЭРТ ТУЛАХ ЦЭГ АЛГА
Монголын топ татвар төлөгч уул уурхайн 10 компанийн долоо нь Өмнөговьд бий. тэдгээрээс SGS, “Монголын алт МАК”, “Өсөх Зоос” гэсэн гурван компани баруун бүсэд буюу нарийнсухайтын бүлэг ордоос нүүрс олборлон Шивээхүрэн боомтоор экспортолж
Тавантолгой дулааны цахилгаан станц төсөл
Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450 МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендер зарлаж байна
IT салбарын залуусын амбиц дэлхийд өрсөлдөх технологийн шинэ систем бүрдүүлнэ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг цахимжуулж, үндэсний мэдээллийн технологийн компаниудын хөгжүүлсэн систем, программ хангамжийг биржийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой эсэхийг судалж, холбогдох арга хэмжээ авах” тухай заасан. Тиймээс үндэсний IT-гийн компаниуд “Эрдэнэс Ай Ти Консорциум” нэгдлийг байгуулжээ.
Хариуцлагатай уул уурхай: Хүний эрх, байгаль орчин хийгээд нийгмийн асуудлыг ч анхаарна
Уул уурхайн салбарын хангайн бүсийнхэн 5 дугаар сарын эхээр чуулж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцсон юм. Австрали-Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2 /AMEP/-ын зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон хангайн бүсийн бусад төр, хувийн хэвшлийн оролцогч талуудтай хамтран “Хариуцлагатай уул уурхай” чуулганыг тавдугаар сарын 5-нд анх удаа зохион байгууллаа.
Хариуцлагатай уул уурхайн төлөө Хангайн бүсийн уурхайчид нэгдлээ
Уул уурхайн салбарын хангайн бүсийнхэн 5 сарын эхээр чуулж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцсон юм. Австрали-Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2 /AMEP/-ын зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон хангайн бүсийн бусад төр, хувийн хэвшлийн оролцогч талуудтай хамтран “Хариуцлагатай уул уурхай” чуулганыг тавдугаар сарын 5-нд анх удаа зохион байгууллаа.
Литийн эрэлт 2025 онд 1.5 сая тоннд хүрэх төлөвтэй байна
Сүүлийн жилүүдэд цахилгаан машин болон литийн батарейнд тулгуурласан цэвэр технологиуд эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой литийн эрэлт хэрэгцээ дэлхийд өссөн. Дэлхийн лити-ион батерейны зах зээл 2022 онд 52 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бол 2030 онд 194 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.