Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Тяньжин боомтоор Монгол Улс руу жилдээ 90 мянган чингэлэг ачаа бараа тээвэрлэдэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин хотод энэ сарын 10, 11-ний өдөр албан томилолтоор ажиллажээ. Хотын дарга Хятадын Хойд бүсийн усан тээвэр, логистикийн төв болон орчин үеийн үйлдвэрлэлийн бааз статустай  хөгжиж буй Тяньжин хотын боомтын үйл ажиллагаатай танилцсан байна.
Б.Дөлгөөн:  Нээлттэй дуудлага худалдааны зарчмаар хил үнээр нүүрсээ зарах нь засгийн гол бодлого Засгийн газар экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны түр журмыг батлан гаргасан. Энэ журам Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэл буюу энэ оны зургаадугаар  сарыг дуустал хэрэгжих юм. Нүүрсний цахим арилжааг энэ хугацаанд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан билээ.
“Айвенхоу Майнз” Конгод хамтран зэс олборлох стратегийн түнш хайж байна Дэлхийд зэсийн хомсдол нүүрлэж байгаа энэ үед “Айвенхоу Майнз” компани Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад зэсийн ордуудыг хамтран ашиглах түнш хайж байна. “Айвенхоу Майнз”-ын үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд Блүүмберг ТВ-д өгсөн ярилцлагадаа "Бид бүх төрлийн стратегийн хэлэлцээрт оролцож байна.
“Шинэ сэргэлтийн бодлого-цөмийн технологийн оролцоо” сэдвээр хэлэлцэнэ      Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон Монгол Улсын их сургууль хамтран “Шинэ сэргэлтийн бодлого ба Цөмийн технологийн оролцоо” хэлэлцүүлэг МУИС-ийн номын санд болж байна.      Энэ удаагийн хэлэлцүүлгийг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулах хүрээнд цөмийн энергийн салбарын үйл ажиллагаа, цөмийн технологийн хэрэглээг өргөжүүлэх, олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Цөмийн энергийн комиссын 60 жилийн ой, Монгол Улсын их сургуулийн 80 жилийн ойд зориулан явуулахаар болжээ. 
Хөрөнгийн биржээр дамжуулан 32 мянган тонн нүүрс амжилттай арилжлаа “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг өнөөдөр /2023.02.09/ амжилттай хийжээ. Анхны арилжаагаар нэг тонн коксжих нүүрсийг 178.6 ам.доллараар дуудлага худалдаанд оруулж 179.1 ам.доллараар Ганцмод боомтоор 32 мянган тонн нүүрс арилжсан байна.
Ноолуур боловсруулах үйлдвэрлэгчдэд 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно Засгийн газраас ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор сүүлийн жилүүдэд ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгож байна.  
Хятад улс Омантай шингэрүүлсэн байгалийн хий (ШБХ) нийлүүлэх анхны гэрээ байгууллаа Хятадын Unipec компани Оманы LNG компанитай дөрвөн жилийн хугацаанд нэг сая тонн хөргөсөн хийн түлш нийлүүлэх гэрээ байгуулжээ. Энэ бол Оман LNG компанийн хувьд Хятадын худалдан авагчтай хийсэн анхны гэрээ бөгөөд шинэ зах зээл рүү орох ажлын нэг хэсэг юм. Нийлүүлэлт 2025 онд эхэлнэ гэж Оманы компани твиттер хуудсандаа мэдэгдэв.
Салбарын жендэрийн талаар баримтлах бодлогод хийсэн үнэлгээний тайланг танилцуулна IRIM судалгааны хүрээлэн нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран MERIT /Институтийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах/ төслийн санхүүжилтээр “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2019-2026)-ын үнэлгээг гүйцэтгэж, үнэлгээний тайлан боловсруулжээ. 
ИНЕГ: Монгол Улсын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх нислэг 2019 оныхоос 80 хувиар буурлаа Монгол Улсын агаарын тээврийн орлого буурсантай холбоотой Иргэний нисэхийн ерөнхий газраас өнөөдөр мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд: “Монгол Улсын агаарын орон зайгаар дамжин өнгөрч буй агаарын хөлгийн тоо 2020-2022 онд эрс буурсан нь дэлхий нийтийг хамарсан цар тахал болон олон улсад үүсээд буй дайны нөхцөл байдалтай шууд холбоотой.
Манайхаас нүүрс авдаг БНХАУ-ын 150 харилцагч Монголд ирнэ   Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр манай улсаас нүүрс худалдан авдаг  БНХАУ-ын 150 харилцагчийн төлөөллийг Монгол Улсад урьжээ.   “Урд хөршийн харилцагчдадаа бид Биржийн хуулийн давуу талыг танилцуулж, биржээр нүүрсээ аваарай, цаашид зөвхөн биржээр ил тод борлуулна.
Ж.Ганбаатар: Маргааш 130-140 мянган тонн нүүрс биржээр худалдана Засгийн газрын өнөөдрийн /2023.02.08/ ээлжит хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр, Засгийн газрын хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийг түшиглэн нүүрсээ худалдана гэсэн шийдвэр гарлаа.
С.Бямбацогт: Тяньжин боомтод тээвэр логистикийн төв байуулах ажлыг эрчимжүүлнэ Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.02.07/ “Тяньжин Порт групп” ХК-ийн дэд ерөнхийлөгч Сюй Сюбо тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төслийг эхлүүлэх, хуурай боомт байгуулах талаар санал солилцлоо. БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсын импортын нийт ачааны 80 гаруй хувийг Тяньжин боомтоор тээвэрлэдэг.
Дорнод Сибирь Хятадын "түүхий эдийн бааз" болон хувирч байна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  Зүүн Сибирийн хамгийн том байгалийн хийн Ковыкта ордыг  ашиглалтад оруулах арга хэмжээнд 2022 оны 12 дугаар сарын 21-нд  видео хурлаар оролцов (Kremlin.ru, 2022 оны 12 сарын 21). 1.8 их наяд куб метр нөөцтэй гэж тооцогддог тус ордын байгалийн хий бараг бүхэлдээ зөвхөн Хятадын хэрэглэгчдэд зориулагдсан. Энэ ордоос байгалийн хий дамжуулах гэж “Сибирийн Хүч” хоолойг барьж, Хятад руу жил бүр 27 тэрбум куб метр хий дамжуулахаар төлөвлөж байна.
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний шинэ туршлагыг нэвтрүүлж байна Эрэл хайгуулын ажлын үр дүнд тогтоосон хэтийн төлөв бүхий ашигт малтмал (АМ)-ын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд үнэ цэнийг тооцоолж, мэдээлэх зайлшгүй шаардлага практикт үүсдэг. Энэхүү шаардлагаар санхүү, эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн талаарх шийдвэр гаргагчид, хөрөнгө оруулагчдад зориулан тухайн ашигт малтмалын ордыг ашиглах, төсөл хэрэгжүүлэх эдийн засгийн үнэ цэнийг тухайн төслийн үе шатаас хамааруулан тооцоолж, мэдээлэх, тайлагнах, дүгнэлт гаргах зорилгоор 1996 оноос уул уурхай өндөр хөгжсөн Австрали, Канад, АНУ, Өмнөд Африк зэрэг улс орнууд Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний стандарт, кодекс, журмыг боловсруулан нийтээрээ даган мөрдөж хэрэглэх болжээ.
Гаалийн байгууллагын төсөвт төвлөрүүлэх орлого  570 тэрбумаар  биелэв Гаалийн байгууллага нь 2022 оны тодотголоор 4.1 их наяд төгрөг Улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээжээ. Орлогыг 4.7 тэрбум орчим төгрөг болгон нэмэгдүүлж, 114 хувийн гүйцэтгэлтэй буюу 570.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.
Индонез улс 2023 онд 500 сая гаруй тонн нүүрс экспортолж, дээд амжилт тогтооно “Индонези улс энэ онд 695 сая тонн нүүрс олборлож, 518 сая тонн нүүрс экспортлоно” гэж Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Арифин Тасриф даваа гарагт мэдэгдэв.  2022 онд Индонез улс 687 сая тонн нүүрс олборлож, 494 сая тонныг экспортолжээ. Өнгөрсөн жил экспортын хориг болон аадар бороо орсны улмаас уурхайчдын үйл ажиллагаа нь тасалдсан ч нүүрсний олборлолтын хэмжээ зорилтот 663 сая тонноос давж чаджээ.
2022 онд гадаад худалдаа 3.8 сая ам.долларын ашигтай гарчээ УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсээс 2022 оны Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл, гол нэрийн экспорт импортын тоо хэмжээ, үнэ болон татварын орлого бүрдэлтийн талаар танилцуулга хийлээ.
Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдсанаар худалдааны үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалтад орно Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ.
Европ Оросын дизель түлш болон бусад нефтийн бүтээгдэхүүнийг хориглов ФРАНКФУРТ, Герман (AП агентлаг) - Европ ням гарагт Оросын дизель түлш болон бусад боловсруулсан нефтийн бүтээгдэхүүнд хориг тавьж, Москвагаас эрчим хүчний хараат байдлаа бууруулж, Украинд түрэмгийлсэнд шийтгэл болгож Оросын чулуужсан түлшний орлогыг цаашид бууруулахыг эрмэлзэж байна.
С.Санждорж:  Оюу Толгой төсөл Монголд уул уурхайн ажилчдын нэгэн шинэ үеийг бүтээсэн Дэлхийд Монголыг таниулсан нэгэн нэрийн хуудас нь “Оюу толгой” компани.  Манай сэтгүүл  дэлхийн хэмжээний энэ ордыг анх нээлцсэн Оюу толгой ХХК-ийн  хүндэт дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Самандын Санждоржийг ярилцлагынхаа зочноор урилаа. “Оюу толгойн нэвтэрхий толь” болсон  тэрээр гайхамшигтай олон  түүхийн гэрч болсон  хүн.   С.Санждорж геофизикч мэргэжилтэй. Монгол Улсын усны аж ахуйн салбарт 24 жил, “Оюу толгой” компанид 25 жил ажилласан нэгэн. Өргөн уудам их говийн үүцийг задлан Оюу толгойн ордыг нээлцсэн энэ эрхэм  тэртээх хорь гаруй жилийн түүхийг он сар өдөртэй нь, эгээ л өнөөдөр болсон үйл явдал мэт зураглан ярих нь гайхалтай байсныг энд дурдъя.  
42 43 44 45 46 47 48