Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
   Тэрбум долларын гэрээгээр “чимээгүй урсах баялаг”  Хөрөнгө оруулалтад  нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг нь авлигын асуудал. 2021 онд Монгол Улс авлигын индексээр  180 улс орноос 110 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Авсан оноо нь 35. Сүүлийн гурван жил энэ оноог хүртсэн гэхээр ухраагүй ч урагшлаагүй хэрэг. Харин манай хөрш БНХАУ 2014 оноос хойш энэхүү үзүүлэлтийг найман оноогоор нэмэгдүүлжээ. Энэ нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигатай хийх тэмцэл нь тууштай үр дүнтэй байгааг харуулсан үзүүлэлт гэнэ. Тэрээр авлигын төрлүүдийг хязгаарласан нь  тодорхой амжилт гаргахад нөлөөлжээ. Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд суурь үйлчилгээ болон жижиг хэмжээний авлига бууруулахад томоохон алхмууд авсан боловч том хэмжээний авлига, институцийн болон хууль зүйн орчны сул талууд уг бүсийг хойш татаж байна гэсэн онцлон тэмдэглэсэн нь ч учиртай.
Уул уурхайн дата мэдээллийн талаар хэлэлцлээ Дэлхийн банк болон  Олон улсын санхүүгийн корпорацаас “Уул уурхайн дата мэдээллийг хэрхэн ашиглаж,  иргэд олон нийтэд  хүргэх вэ?” сэдвээр уул уурхайн оролцогч талуудыг нэгтгэсэн олон талт хэлэлцүүлгийг өнөөдөр MCS Plazа-гийн хурлын танхимд  зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт   УУХҮЯ, АМГТГ,  Уул уурхайн үндэсний ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, Хил хязгааргүй алхам ТББ, Ил тод байдлын сан ТББ  зэрэг байгууллагын төлөөлөл оролцон өөрсдийн санал бодлоо хэлэлцсэн юм.
“Mongolia Mining 2022” үзэсгэлэн энэ сарын 21-нд эхэлнэ “Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн арга хэмжээг 2022 оны есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд “Степпе Арена” буюу “Мөсөн Өргөө”-нд зохион байгуулах юм. Жилээс жилд өргөжин тэлж ирсэн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ, өнөө жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй болох ажээ. Монгол улсад 2022 онд уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Оюу Толгой” ХХК ажиллаж байна. 
Эрдэнэт үйлдвэрийн Ойн генетикийн төв “Ургамал газар тариалангийн хүрээлэн”-тэй хамтарч ажиллана Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ойн генетикийн төв  “Ногоон хөгжил” төслийнхөн    Дархан хотод байрлах “Ургамал газар тариалангийн хүрээлэн”-д зочилж, туршлага судлаад иржээ.
Мэргэжлийн холбооны сургалтад хамрагдсан нөхөрлөлүүд бичил уурхай эрхлэх эрхтэй болно Засгийн газрын хуралдаанаар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан. Журмын хэрэгжилт болоод бичил уурхайчдад чиглэсэн төсөл хөтөлбөрийн талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо /МБУНДХ/-ны гүйцэтгэх захирал Э.Оюунболдтой ярилцлаа.
Экспортын гол гарц Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нээлтээ хийлээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн  төмөр замын нээлт  одоо Өмнөговь аймгийн Цогтцэций суманд  болж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож байна.
Эрчим хүчний нүүрсний экспорт  дараагийн боломж Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн хоёр дахь өдрөө Шангри –Ла зочид буудалд үргэлжилж байна.
"Coal Mongolia 2022“ эхэллээ    "Сэргэлтийг хамтдаа” урианд нэгдсэн  "Coal Mongolia 2022 “  10 дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэнд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Дэд сайд О.Батнайрамдал, УУХҮЯ, агентлагийн холбогдох мэргэжилтнүүд  болон   Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ын дарга Жулиан Лауренс тэргүүтэй олон улсын байгууллагын төлөөлөл, нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн компаниуд, туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчид, нүүрсний  салбарын эрдэмтэн судлаачид оролцож байна.
Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо  Засгийн газрын ээлжит хураалдаан 2022 оны есдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ  "Дорнын эдийн засгийн форум"-д оролцоно Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй Засгийн газрын бусад гишүүдийн хамтаар  маргааш ОХУ-ын Владивосток хотыг зорьж "Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит VII чуулганд оролцох юм. Тус чуулган есдүгээр сарын 5-8-ны хооронд үргэлжилнэ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эдийн засгийн энэ чуулганд оролцохдоо Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлаар талуудтай хэлэлцээр хийх гэнэ. 
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дөрөв дэх хэсгийн гэрээний тендерийг зарлана Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг есдүгээр сарын 02-нд хуралджээ.
Төрөөр “овоглосон” аж ахуйн нэгжүүд 80 орчим тэрбум төгрөг хэмнэжээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу  дэд, тэргүүн дэд, орлогч дарга, зөвлөх зэрэг 159 ажлын байрыг чөлөөлж,, сайдаас доош түвшний албан тушаалтан автомашин хэрэглэхийг хязгаарлан 587 автомашиныг Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгчээ. Мөн төсвийн байгууллагад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх, албан томилолтоор онгоцоор явах бол энгийн ангиллаар зорчих, төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах, төсвийн байгууллагын өдөр тутмын ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлыг бууруулснаар нийт 5.8 тэрбум төгрөг хэмнэжээ.
"Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар Г.Ёндонг томилжээ Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны  Төрийн нарийн бичгийн даргаар Х.Бадамсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндонг "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар сэлгэн томилжээ.
Ж.Эрдэнэбилэг: Бид БНХАУ-ын “Сани” брэндийн 60 тн, 80тн -ын даацтай гурван тэнхлэгт дамп тракуудыг Монголын уул уурхайн компаниудад зориулан нийлүүлж эхэлсэн Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2022” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 11 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн “Алтан ивээн тэтгэгч” байгууллагаар оролцож байгаа “Гранд Майнинг Экюпмент” ХХК-ийн захирал Ж.Эрдэнэбилэг-тэй ярилцлаа.
Өрийн бодлогын шилжилт Өрийн менежментэд төлбөрийн тэнцэл шийдвэрлэх нөлөөтэйг засаг дуулгав. Төлбөрийн тэнцлийг харин хэрхэн зөв авч явахад Засгийн газар гол үүрэг гүйцэтгэхийг Сангийн сайд Б. Жавхлан хүлээн зөвшөөрсөн нь чухамдаа онцгой үйл явдал боллоо. Төгрөгийн ханшийн уналтад төв банкийг буруутгасаар ирсэн манай Засгийн газрын хувьд энэ удаад үүргээ ухаарсан хэрэг болж байна.  Учир нь төлбөрийн тэнцэл нь төгрөгийн бусад валюттай харьцах ханшийг тодорхойлоход суурь хүчин зүйл болдог. Тэгэхээр одоо бидэнд засаг хэрхэн төлбөрийн тэнцлийг сайжруулахыг харах л үлдэж байна. Гэхдээ энэ бол маш амаргүй ажил байх болно.  
УУХҮ-ийн сайдаар  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг дэмжлээ “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь  үзэл баримтлалтай харшилж байна” хэмээн Үндсэн хуулийн цэц үзэж, уг заалтыг  цэцийн Их суудлын хуралдаан (08.15) хүчингүй болгосон шийдвэрийг парламент (08.25) дэмжсэн билээ. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн барьж, танхимдаа дахин халаа, сэлгээ хийхээр болсон юм.
Баяжуулах үйлдвэрийнхээ хүдэр боловсруулах хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлжээ Эрдэнэт ТӨҮГ, баяжуулах үйлдвэрийнхээ өөрөө нунтаглах хэсэгт жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай өргөтгөлийн 4-р шугамыг ашиглалтад хүлээн авчээ. Энэ сарын 26- нд уг өргөтгөлийн шугамыг хүлээн авах Улсын комисс Эрдэнэт үйлдвэрт ажилласан байна.  
Олон Улсын  Геоаналитикчдын 11 дүгээр хуралд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ оролцлоо  2022 оны 8 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд Олон Улсын Геоаналитикчдын Нийгэмлэг (ОУГАН)-ээс “GEOANALYSIS 2022” XI дүгээр хурал ХБНГУ-ын Фрайберг хотноо зохион байгуулагдлаа. Тус хуралд геохимийн салбарын олон орны төлөөлөгчид оролцож, салбарын чиг хандлага болон стандартчилсан загвар үйлдвэрлэл, GeoPT ур чадварын сорилтын хөтөлбөрүүд, геохимийн салбарт гарч буй сүүлийн үеийн шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж, LA-ICP-MS шинжилгээ, үнэмлэхүй нас тогтоох цацраг идэвхт изотопын судалгааны сүүлийн үеийн дэвшилтүүд болон салбарын хэтийн төлөвийг хамарсан сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа.
Салхитын уурхайн хаалтын төсөл, жишиг стандартыг бий болгоно Канад улсын Гадаад Хэргийн яамнаас санхүүжүүлж буй  “Монгол улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь”  /МЕRIT/ төсөл, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй  “Салхитын ордын Хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг  төсөл”- ийн гол зорилго ч үүнд ч чиглэж байна. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах төслийн II үе шатны хэрэгжилт, цаашид хийгдэх ажлын стратегийг хэлэлцэн, Салхитын уурхайд хийсэн хээрийн судалгааны ажлын үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг  өнөөдөр “Блю Скай” зочид буудалд боллоо.
Б.Жавхлан: “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь улсын өмч болгох ажил урагшилж байна Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банканд “Газрын тосны бүтээгдэхүүний бөөний үнийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд олгох эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд 276,3 тэрбум төгрөг,  “Алт” хөтөлбөрийн хүрээнд  204,4 тэрбум төгрөгийг олгосон байна.
53 54 55 56 57 58 59