Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
"BP" компани 12.8 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ Дэлхийн байгалийн хий, газрын тос үйлдвэрлэлийн томоохон компани болох Их Британийн “ВР” өнгөрсөн 2021 онд 12.8 тэрбум ам.долларын ашигтай ажилласан талаар “CNBC” мэдээлэв.  Энэ нь сүүлийн  найман жилийн дээд үзүүлэлт бөгөөд олон улсад нүүрлэсэн эрчим хүчний хямрал үүнд нөлөөлсөн хэмээн шинжээчид онцолжээ.
Монголбанк 1.6 тонн үнэт металл худалдан авлаа Монголбанк 2022 оны нэгдүгээр сард 1.6 тонн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 312 кг-аар өссөн үзүүлэлт юм. Нэгдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 48.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 64.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Las Bambas зэсийн уурхай үйл ажиллагаагаа дахин зогсооно Дэлхийд зэс олборлолтоор хоёрдугаарт бичигдэх Перу улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай Las Bambas уурхай дахин зогсох нөхцөл байдал үүслээ. Энэ тухай уурхайн олборлолтыг явуулдаг Хятадын MMG компани (2022.02.07) мэдэгдсэн байна. Учир нь орон нутгийн иргэд уурхайн гол замыг нэгдүгээр сарын 26-наас хаах болсноор олборлолтыг энэ сарын 20-ноос эхлэн зогсоож болзошгүй байна.
Ашигт малтмал, газрын тосны газарт шалгалт явуулж байна Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт шалгалт явуулж эхэллээ. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны А/11 тоот тушаалаар Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.
Олборлох үйлдвэрлэлийн 2020 оны тайланд 872 хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө мэдээлэв Уул уурхай, газрын тосны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2020 оны байдлаар 872 тусгай зөвшөөрөл эзэмшигч эцсийн өмчлөгчийн мэдээллээ ил тод болгоод байна. Ашиг хүртэгч жинхэнэ эзний мэдээллийг ОҮИТБС-д нэгдсэн компаниуд хувь хүнээр болон аж ахуйн нэгжээр гэсэн хоёр янзаар жил бүр ил тод болгодог. Хувь хүнээр тайлагнасныг харвал 687 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цаад ашиг хүртэгч эзэн нь 916 хувь хүн байна. Эдгээр нь дэлхийн 21 улсад харъяалалтай байгаагийн 82.4% нь Монголд бүртгэлтэй компаниуд юм.
“Urals” маркийн газрын тосны үнэ дахин өслөө Европт нийлүүлдэг ОХУ-ын “Urals” маркийн газрын тосны үнэ нэмэгдэж нэг баррель нь 95 ам.долларт хүрлээ. Энэ тухай олон улсын үнийн “Argus” агентлаг мэдээлжээ. Хамгийн сүүлд 2014 оны аравдугаар сарын 2-нд “Urals” маркийн газрын тос нэг баррель нь Европт 90 ам.доллараас дээш үнэтэй байсан билээ. 
16,138 мянган тонн нүүрс борлуулж 2,779 сая ам.долларын орлого олжээ Уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 24%, аж үйлдвэрийн салбарын 69%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77%, экспортын 93%-ийг тус тус эзэлж байна. 2021 оны байдлаар улсын төсвийн нийт орлого 13,362.3 тэрбум төгрөг байсны 29.6% буюу 4,114.4 тэрбум төгрөгийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлжээ.
“Saudi Aramco”-гийн хувьцааг худалдахаар болжээ Саудын Арабын эрх баригчид дэлхийн хамгийн том, хамгийн үнэтэй нефтийн компани болох “Saudi Aramco”-гийн хувьцааны тодорхой хэсгийг худалдахаар шийдсэн тухай “The Wall Street Journal”-д бичжээ.
ТТ-Зүүнбаян чиглэлийн ТЗ-ыг 3-р сарын 15-нд нээх чиглэл өглөө Зам, тээврийн хөгжлийн сайдын бар жилийн анхны шуурхай хуралдаан өнөөдөр /2022.02.07/ боллоо. Хуралдаанд ЗТХЯ-ны газар хэлтэс, харъяа байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцов. Хурлын эхэнд сайд Л.Халтар, сайжруулагч хэмээх усан бар жил зам, тээврийн салбарт бүтээн байгуулалтын ажил их бий гээд салбарын бүтээн байгуулалтын ажлуудыг онцоллоо.
Гашуунсухайтын төмөр замын царигийн маргаан эцэслэгдлээ БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцааг эрчимжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрлээ.
Дэлхийн алтны эрэлт хоёр жилийн дээд үзүүлэлтэд хүрэв Дэлхийн алтны зөвлөл 2021 оны хэмжээнд алтны салбарын үзүүлэлтийг илтгэсэн "Алтны эрэлтийн хандлага" тайланг танилцуулсан байна. Уг тайланд өгүүлснээр өнгөрсөн онд алтны эрэлт 4021 тоннд хүрч өсчээ. 2020 оны хувьд цар тахлын нөлөөгөөр эрэлт 14%-иар буурч 3760 орчим тоннд хүрсэн нь 2009 оноос хойших доод хэмжээ байсан билээ. Ийнхүү 2021 онд нийт эрэлт 4000 тоннын шугамыг давснаар цар тахлаас үүдэн гарсан байсан бууралтыг харьцангуй нөхөж чадсаныг тус байгууллага онцолжээ. Гэхдээ 2019 онд алтны нийт эрэлт 4355.7 тоннд хүрч байсан юм.
Хятадын үйлдвэрлэлийн идэвхжил суларсан дүнтэй гарлаа Хятадын үйлдвэрлэлийн салбарын PMI (Purchasing Managers' Index) үзүүлэлт оны эхний сард 50.1-тэй гарсан байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын үзүүлэлт болох 50.3-тай харьцуулахад өсөлт буурсныг илтгэнэ. Хэрэв PMI үзүүлэлт 50-иас дээш гарвал өсөлттэй, бага бол бууралттайд тооцогддог. Ийнхүү үйлдвэрлэлийн салбарын өсөлт буурч байгаа нь зарим дэд салбарын хувьд оргил идэвхитэй улирал өнгөрсөн төдийгүй зах зээл дэх эрэлт суларсантай холбоотойг тус улсын Үндэсний статистикийн газар мэдэгджээ.
ОХУ 2022 онд зүүн чиглэлд 18 сая тонн нүүрс экспортолно 2021 онд зөвхөн нэг бүсэд нүүрсний экспортын тээвэрлэлт нэмэгдсэн бол гурван томоохон бүс нутагт буурсан байна. Тодруулбал, зүүн чиглэлд экспортлох нүүрс тээвэрлэлтийн хэмжээ Оросын Зам тээврийн яамны тооцоолж байснаас 0.44% өсч, 101.3 сая тонн болжээ. Харин Алс Дорнодын боомтуудад Буриадын нийлүүлэлт 4 сая тонн, Хакас 6 сая тонн буюу Новосибирск мужаас нэг сая тонноор буурсан үзүүлэлттэй байна.  
Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс "Оюутолгой"-г цахилгаанаар хангах гэрээг үзэглэлээ Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс “Оюутолгой” компанийг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюутолгой” ХХК (2022.01.26) гарын үсэг зурлаа.
Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Замын-Үүдээр экспортолно Цар тахлын нөлөөгөөр 3 сар саатаад байсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтоор экспортлохоор боллоо. Цар тахлын хүндрэлээс үүдэн Засгийн газар Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа билээ. Тус ажлын хэсэг ГХЯ-аар дамжуулан БНХАУ-тай бараа эргэлтийг нэмэгдүүлэх талаар хийх яриа хэлэлцээг эрчимжүүлж, удаа дараа хүсэлт тавьсны дагуу өнөөдөр /2022.1.27/ Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 90 дугаартай мэдэгдлийг гаргажээ.
Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавчийн төмөр замын цэгийг тогтоох санал танилцууллаа Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Гадаад харилцааны яам хоорондын Газрын дарга нарын түвшний 8 дахь удаагийн уулзалт 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр боллоо.
Хийн хоолойг түшиглэн 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломжтой Төслийн бэлтгэл ажил 2024 он хүртэл хийгдэж, 2027 онд бүтээн байгуулалтын ажил хийгдэж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн энэ хүрээнд Монгол Улс хийн хэрэглээнд аажмаар шилжих суурийг тавих үүднээс эхний ээлжид эрчим хүчний дотоодын хэрэгцээг хангах 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломжтой гэж харж байгаа. Шинээр бий болох, өргөжих хотуудын эрчим хүчийг хийгээр хангах замаар агаарын бохирдлоос салах боломж ч бий.
Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-д талууд гарын үсэг зурлаа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өчигдөр /2022.125/ цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай  тэмдэглэлд гарын үсэг зурлаа.
Л.Оюун-Эрдэнэ: Гүний уурхайг 2023 оны эхний улиралд ашиглалтад оруулна гэж итгэж байна Монгол Улсын Их Хурлаас баталсан 103 дугаар тогтоолын хүрээнд  өнөөдөр эхлүүлж буй Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж, харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэж байна.
Оюутолгойн гүний уурхайн огтлох малтлагын эхний тэсэлгээг хийлээ ​​​​​​​Оюутолгойн далд уурхайн олборлолтын эхний шат болох огтлох малтлагыг эхлүүлэх ёслол өнөөдөр /2022.01.25/ боллоо. Энэхүү ёслолд Монголын талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес зэрэг албаны хүмүүс оролцлоо.
70 71 72 73 74 75 76