Шинэ мэдээ
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний мэргэжилтнүүдэд гэрчилгээ гардуулав
МОНВАЛ хороо (Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт), Австралазийн Уул уурхай, Металлургийн Институттэй хамтран, Австрали Монголын Эрдэс Баялгийн Салбарын Хамтын Ажиллагааны Хөтөлбөр АМЕП 2-ийн дэмжлэгтэйгээр Монгол улсын Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ кодын танилцуулга, мэргэжлийн ёс зүй”, Австрали улсын Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний ВАЛМИН кодын тайлагнал, арга аргачлал” сэдвээр 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс гуравдугаар сарын 29-ны өдрүүдэд нийт 6 модуль сургалтыг амжилттай зохион байгууллаа.
"ЭТТ Бонд"-ын анхдагч зах зээлийн захиалга авч байна
”ЭТТ Бонд”-ын үндсэн андеррайтераар "БиДиСЕК ҮЦК" ХК, туслах андеррайтераар "Эм Ай Си Си ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 900,000 хүртэлх ширхэг, нийт 90 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй, "Монголбанкны бодлогын хүү + 4%"-ийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, зургаан сар тутамд төлөгдөх хүүгийн нөхцөлтэй бондын анхдагч зах зээлийн захиалгыг бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан дөрөвдүгээр сарын 25-29-ний хооронд хүлээн авна.
П.Эрдэнэтуяа: 2022 онд Зүүн бүсэд сорьцын шинэ лаборатори нээнэ
Коронавирусын халдварын улмаас эдийн засагт үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор УУХҮЯ, Монголбанкны Ерөнхийлөгч нар 2020 онд А/102, А-177 хамтарсан тушаал гаргаж, “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэхээр болсон. Энэ хүрээнд хөнгөлттэй санхүүжилтийн түр журмыг шинэчилсэн билээ. Журмын хэрэгжилтээр 2021 онд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд компаниуд тухайн ондоо зээлээ бүрэн төлж барагдуулжээ. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс тус журмын үйлчлэлийг 2022 онд үргэлжлүүлэхээр болжээ. Энэ талаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяатай The Mongolian Mining Journal-ийн Г.Идэрхангай ярилцлаа.
Катодын зэсийн экспорт он гарсаар 1.1 мянган тоннд хүрэв
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-наас 21-ний өдрүүдэд авто замаар 3,141 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 3.34 сая тонн нүүрс экспортолжээ. Мөн хугацаанд авто замаар 240 чингэлэг, төмөр замаар 210 чингэлэг буюу оны эхнээс 422.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 15.9%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 1,080.4 тонн катодын зэс экспортолжээ.
Дархан-Уул аймагт ашиглалтын 67, хайгуулын 6 тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна
Дархан-Уул аймагт “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон уул уурхай, ашигт малтмалын ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт-2022” зөвлөгөөн саяхан боллоо. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, Хонгор, Шарын гол сумдын Засаг дарга, ЗДТГ-ын ХБТХОХ болон Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хараа, Ерөө голын сав газрын захиргаа, бичил уурхай эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм.
Зөвлөгөөнөөр аймгийн хэмжээнд уул, уурхайн чиглэлээр баримталж буй бодлого өмнө хийгдсэн ажлын тайлан, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг БОАЖГ, МХГ, Цагдаагийн газраас өглөө. Дархан-Уул аймгийн хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 87 аж ахуйн нэгж байгууллагууд байдаг аж.
Хятадын коксжих нүүрсний импорт гуравдугаар сард 23%-иар буурав
Хятад улс өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар нийтдээ 16.42 сая тонн нүүрс импортолсон тухай тус улсын Гаалийн газар мэдээлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй (27.33 сая тн) харьцуулахад даруй 40 орчим хувиар буурсан үзүүлэлт болж байна. Оны эхний улирлын байдлаар Хятадын нүүрсний импорт (бүх төрлийн) нийтдээ 51.8 сая тоннд хүрсэн нь 24.2%-иар буурсан үзүүлэлт боллоо.
Их эрдэмтэн Ядамсүрэнгийн Гомбосүрэн
Уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулан “Зууны алдартан” буланг уншигчиддаа цувралаар хүргэж байгаа билээ. Оны эхний сарын дугаарын зочноор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатыг, хоёрдугаар сарынхд Хөдөлмөрийн баатар, геологи-минерлогийн ухааны доктор Чойжингийн Хурцыг урьж ярилцсан юм. Энэ удаад бид ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн Шинжлэх ухааны доктор, уул уурхайн техникийн профессорын багийн багш, профессор Я.Гомбосүрэнгийн хөргийг нийтэлж байна. Монгол Улсын уул уурхайн салбарт үлэмж хувь нэмрээ оруулсан түүний амьдралын тухай нэгэн удаа, цөөн үгээр илэрхийлэхийн аргагүй ч салбарын түүхэнд үлдэх гавьяат үйл хэргээс нь товчхон ч атугай хүргэхийг зорилоо.
“Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн онд орлогын төлөвлөгөөг 101%-иар биелүүлж ажиллажээ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (2022.04.22) боллоо. 2021 оны эцэс гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд үйл ажиллагаа эхэлснээс хойш нийт 83.5 сая тонн нүүрс олборлосон байна. Өнгөрсөн онд компани 1.1 их наяд төгрөгийн орлоготой, 110.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав. Мөн улсын төсөвт 420.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсний сацуу 198.3 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд зарцуулжээ.
Туркойз Хилл: Оюутолгойн 2022 оны алт олборлолтын төлөвлөгөөг шинэчлэв
Оюутолгойн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” уурхайн энэ оны эхний улирлын үйлдвэрлэлийн үр дүнг танилцуулсан (2022.04.19) байна. Эхний улиралд төлөвлөсөнчлөн ил уурхай болон далд уурхайн олборлолт өнгөрсөн оны мөн үеийнхээс доогуур байсан байна. Тодруулбал баямжал дахь цэвэр металын агуулгаар авч үзвэл зэсийн олборлолт 30.3 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс даруй 33%-иар, өмнөх дөрөвдүгээр улирлынхаас 22%-иар тус тус буурчээ.
Цагаан хад суурьшлын бүс цахилгаанд холбогдсоноор олон дэвшил бий болно
Өмнөговь аймагт 1992 онд Гашуунсухайтын хилийн боомт нээгдсэнээр Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт орших Цагаан хад хэмээх энэ газарт боомтыг түшиглэсэн суурин үүсч эхэлсэн түүхтэй. Тэр л цагаас Өмнийн говийг тодотгох улсын эдийн засгийн гол хөшүүрэг энэ л газарт буцалж, эх орны үнэт баялгийн үр шимийг тухайн нутгийнхан төдийгүй эх орны өнцөг булан бүрээс амьдрал хайн зорин ирэгсэд хүртэх болсон түүх ч мөн эндээс эхтэй юм. Улсын эдийн засгийн гол зүтгүүр болж олон арван жилийн нүүрийг үдсэн ч тус газарт амьдарч буй иргэд, жолооч нарын амьдрах орчин, эрүүл ахуйн нөхцөл гээд олон зүйл орчлонгоос таслагдсан мэт орхигдож, гагцхүү тасралтгүй хөврөх их тоос, нүүрсэн тоосонцор дотор цахилгаангүй өнөөг хүрсэн түүх ч мөн л энд хамаарна. Тэгвэл олз омог хайн амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр газар газраас зорин ирж суурьшихдаа 30 жил харанхуй хэцүүтэй нүүр тулж ирсэн бүлэг хүмүүсийн амьдрал өнөөдөр нэг шатаар дээшлэн цахилгаантай болж, моторын дуу зогслоо.
“Build Mongolia 2022” нээлтээ хийлээ
“Build Mongolia 2022” үзэсгэлэн хоёр дахь удаагаа “Степпе Арена” Мөсөн өргөөнд 4-р сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Эдийн засгийн чухал салбар болох уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбарын шинэ техник технологийг танилцуулж, ажил хэргийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж энд олддогоороо давуу билээ. Уг үзэсгэлэнд 100 гаруй шилдэг компани оролцон өөрсдийн бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг танилцуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд ИБУИНВУ, Болгар, Герман, Вьетнам, Унгар зэрэг арав гаруй орны Элчин сайд нар оролцлоо.
Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэв
Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизелийн түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь “0” төгрөг болголоо.
Ганцмод боомтоор өдөрт нэвтрэх нүүрсний машины тоо 278-д хүрэв
Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Гашуунсухайт-Ганцмод боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд 278 машин нэвтэрсэн тухай "Фэнвэй Энержи" мэдээлсэн байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойших дээд үзүүлэлт болсон байна. Энэ сараас эхлэн Гашуунсухайт боомтоор нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэх тухай Засгийн газар өмнө нь мэдээлсэн. Гэвч яг одоогийн байдлаар энэ хэмжээнд хараахан хүрээгүй хэвээр байна.
2022 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барина
Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч, 15.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага мөн 245.3 тэрбум төгрөгөөр буурч 17.9 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээ 2.4 их наяд төгрөг буюу өмнөх батлагдсан түвшинд байхаар байна.
"IPO Mongolia 2022” форум
“Хөрөнгө энд тэндгүй бий. Харин түүнийг татан төвлөрүүлэх ажлыг хэрхэн хийх вэ гэдэгтээ анхаарах нь чухал” гэж АНУ-ыг үндэслэгчийн нэг Бенжамин Франклин хэлсэн нь бий. Монголын хөрөнгө зах зээлийн “IPO Mongolia2022” форумын үеэр энд тэндгүй байх хөрөнгийг хэрхэн Монголд татан оруулах вэ? Хөрөнгийн зах зээлийн цаашдын бодлого, ирж буй шинэ боломжийг хэрхэн тооцож байгааг хүмүүст танилцууллаа. Санхүүгийн гурван тулгуур гэгддэг хөрөнгийн бирж, банк санхүү, даатгал зэрэгцэн хөгжиж гэмээ нь эдийн засаг сая тогтвортой, сайн хөгжинө гэгддэг.
Дэлхийн банк: Монголын эдийн засагт реформ чухал
Дэлхийн Банк Монгол Улсын эдийн засгийн тойм тайланг (2022.04.19) танилцууллаа. Эдийн засаг 2020 онд 4.4%-иар агшсан бол 2021 оны эхний улиралд хурдацтайгаар тэлсэн. Гэсэн хэдий ч өмнөх оны сүүлийн гурван улиралд эдийн засгийн өсөлт саарч 2021 оны нэгдсэн дүнгээр 1.4%-тай гарлаа. Монгол Улс болон БНХАУ-ын хил хоорондын боомтууд дээр гарч буй хүндрэл, түүнчлэн Орос-Украины дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө зэрэг нь 2022 онд эдийн засгийн өсөлтийг бууруулж, 2.5%-д хүргэж болзошгүй байгааг тайланд өгүүлсэн байна.
Нүүрсний экспорт гурван сая тоннд хүрлээ
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 8-14-нд авто замаар 2,067 чингэлэг, төмөр замаар 200 чингэлэг нийт оны эхнээс 2,982.6 мянган тонн нүүрс экспортод гаргасан тухай салбарын яам мэдээллээ.
Мөн хугацаанд авто замаар 288 чингэлэг, төмөр замаар 211 чингэлэг буюу оны эхнээс 393.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 14.6%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 680 тонн катодын зэс экспортолжээ.
2021 онд хамгийн олон аж ахуйн нэгж ОҮИТБС-ын тайлан гаргалаа
Уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй аж ахуйн нэгжүүдээс 1590 нь 2021 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргасан нь тус санаачилга Монгол Улсад хэрэгжиж буй 17 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Ажлын алба мэдээлжээ.