Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
ОТ: Б.Дуламсүрэнг Санхүү эрхэлсэн Дэд захирлаар томиллоо "Оюутолгой" ХХК-ийн санхүүгийн асуудлыг монгол мэргэжилтэн удирдахаар боллоо. Тус компанийн Санхүү эрхэлсэн Дэд захирлаар Б.Дуламсүрэнг томилжээ. Б.Дуламсүрэн нь АНУ-ын Пеннсильванийн их сургуулийн Вартоны сургуульд бизнесийн удирдлагаар магистер хамгаалсан анхны монгол хүн аж.
"Уул уурхай ба эдийн засаг: Тулгамдсан асуудал, шийдэл" сэдэвт хурал боллоо Хуралд үндсэндээ дөрвөн гол судалгааг танилцууллаа. Тухайлбал цар тахлын уул уурхай болон эдийн засаг дахь нөлөөллийн талаар салбарын компаниудаас түүвэр судалгаа авахын сацуу загварчлал боловсруулж гаргаж иржээ. Удаах судалгаа нь уур амьсгалын хэлэлцээрийн өмнө хүлээсэн манай улсын үүрэг хариуцлагатай холбоотой. Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт нэгдэн орсон байдаг. Үүнээс үүдэн гарах өртөг зардлын талаар судалж гаргаж ирсэн нь нэлээд хэрэгцээтэй, цагаа олсон судалгаа болж байна. Үүнээс гадна Уул уурхайн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бодлогын зөвлөмж, Олборлолтын төсөлд нийгмийн зөвшөөрөл авахтай холбоотой чухал асуудлуудыг хөндсөн сонирхолтой илтгэлүүдийг хурлаар танилцууллаа.
Гаалийн хяналтын талбай хүртэлх тээвэрлэлтийн зардлыг улс хариуцаж байна Зам тээвэр, хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Боомтын зөвлөлөөс Замын-Үүд-Эрээн чиглэлийн боомт дахь ачаа тээврийн асуудлаар өнөөдөр /2022.1.18/ мэдээлэл хийлээ.
Хятадын эдийн засаг 8.1%-иар өслөө Хэдийгээр цар тахлын нөлөө их байсан ч 2021 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 8.1%-иар нэмэгдсэнийг тус улсын Үндэсний статистикийн газраас мэдээллээ. 2021 онд Хятадын эдийн засгийн эргэлтийн хэмжээ 114 их наяд юань буюу 18 их наяд ам.доллар давжээ. Аж үйлдвэрийн салбар 8.2%-иар буюу 7.1 их наяд ам.доллар, хөдөө аж ахуйн салбар 7.1%-иар өсч, 1.3 их наяд орчим ам.долларт хүрч, үйлчилгээний салбар 8.2 хувиар (9.59 их наяд ам. доллар болж) өссөн байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжив УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.17/ хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтлоо.
ҮСХ: Олборлох салбарт ажиллагсдын тоо өнгөрсөн онд 8.6%-иар буурчээ Үндэсний статистикийн хорооны танилцуулсан 2021 оны нийгэм, эдийн засгийн байдлын тайланд уул уурхай, олборлох салбарын ажиллагсдын тоон үзүүлэлтийг гаргасан байна. Тайланд дурдсанаар өнгөрсөн онд салбарын нийт үйлдвэрлэл 12.46 тэрбум төгрөгт хүрч өмнөх 2020 оныхоос 5.9%-иар, салбарын нийт бүтээгдэхүүн борлуулалт 17.55 их наяд төгрөгтэй тэнцэж 29.3%-иар тус тус өссөн байна. Энэ нь эрдсийн бүтээгдэхүүний ханш зах зээлд өссөнтэй холбоотой. 
Брэнт газрын тосны ханш 86 доллар хүрч өсөв Брэнт маркийн газрын тосны ханш өнөөдрийн (2022.01.17) байдлаар 86.47 ам.доллар/баррель болж өсөөд байна. Энэ нь сүүлийн гурван жил гаруй хугацаан дахь хамгийн дээд ханшид тооцогдоно. Зах зээлд голлох олборлогч орнуудын нийлүүлэлт дорвитой хэмжээгээр нэмэгдэхгүй болов уу гэсэн таамаг давамгайлсан нь үнэ өсөх гол шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр цар тахлын шинэ хувилбарын тархалт газрын тосны эрэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэж ОПЕК тооцоолсон байна. Цар тахлын шинэ хувилбарын болгоомжлол намжиж, улс орнуудад хязгаарлалтууд цуцлагдаж, зэрэгцээд газрын тосны нийлүүлэлт бага байх аваас ханш олон жилийн дээд түвшинд хүрч болзошгүйг шинжээчид сануулж байна.
Нүүрс, алт, газрын тос, зэсийн баяжмалын үнэ 4.1 дахин өсчээ Гадаад худалдааны тэнцэл 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 121.1 сая ам.доллароор өсчээ. Импорт 1.5 тэрбум ам.доллароор өсөхөд дизелийн түлш, автобензин, ачааны автомашин, суудлын автомашины импорт өссөн нь голлон нөлөөлжээ. Харин экспорт 1.7 тэрбум ам.доллароор өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь голлон нөлөөлжээ.
Авто замаар 669, төмөр замаар 854 чингэлэг нүүрс экспортолжээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээллээр 2022 оны нэгдүгээр сарын 7-13-ны өдрүүдэд авто замаар 669, төмөр замаар 854 чингэлэг буюу нийт оны эхнээс 232.1 мянган тонн нүүрс,  авто замаар 184 чингэлэг буюу оны эхнээс 24.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. 
Хятад Цагаан сараар нефтийн нөөцөөсөө хэрэглэнэ Нефтийн дэлхийн зах зээлийн үнийг бууруулахын тулд АНУ бусад томоохон хэрэглэгчидтэй хамтран ажиллаж байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Стратегийн нефтийн нөөцөөс чөлөөлөгдөх” боломжийн талаар олон улстай хэлэлцээ хийж байгаа нь үр дүнтэй байна. Энэ төлөвлөгөөний хүрээнд БНХАУ үндэсний стратегийн нөөцдөө байгаа түүхий нефтийг Цагаан сарын баяраар ашиглахаар тохиролцсон тухай Reuters агентлаг мэдээллээ.
Хятадын нүүрсний импорт 2021 онд 6.6%-иар өсөв Дэлхийн нүүрсний хамгийн том худалдан авагч Хятадын нүүрсний импорт арванхоёрдугаар сард 30.95 сая тоннд хүрсэн нь өмнөх сарынхаасаа 11.7%-иар буурсан дүнтэй гарлаа. Энэ тухай тус улсын Гаалийн ерөнхий газар өнөөдөр (2022.01.14) мэдээлсэн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус улсын нүүрсний импорт 35.05 сая тоннд хүрч өссөн. Өмнөх 2020 оны арванхоёрдугаар сард тус улсын нүүрсний импорт 39.08 сая тоннд хүрч нэмэгдэж байсан нь тухайн үед Хятадын Засгийн газар импортын хязгаарлалтыг сулруулж цахилгаан станцуудыг ахиухан нөөц базаах боломжоор хангаж байсан гэж хэлж болно.
АМГТГ-ын даргаар Л.Баярмандалыг томиллоо Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмал газрын тосны газар (АМГТГ)-ын даргаар Л.Баярмандалыг томилох шийдвэрийг гаргасан. Л.Баярмандал нь уулын инженер, геологич мэргэжилтэй, боловсролын шинжлэх ухааны доктор /Ph.D/ бөгөөд ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн нэгэн ажээ.
Польш улс Оросын газрын тосноос татгалзахаар шийджээ Оросын түүхий эдээс олон жил хараат байсан Польшийн нефтийн зах зээлд ойрын хугацаанд томоохон өөрчлөлт гарах гэж байна. Үүний шалтгаан нь Польшийн “Orlen” компанийн Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компанитай байгуулсан гэрээтэй холбоотой гэж “Коммерсант”-д бичжээ.
Нүүрс тээврийн компаниуд болон жолооч нар туйлдаж байгааг сануулав Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэр хийдэг тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл өнөөдөр (2022.01.13) Хилийн боомтын зөвлөлд шаардлага хүргүүлж буйг мэдэгдлээ. Цагаанхадны суурьшлын бүсэд 30 - 180 хоног тээвэр хийж чадалгүй хүлээлтийн байдалд ажил орлогогүй сул зогсож байгаа жолооч нарт сар шинийн баяраас өмнө боломж олгох шаардлагыг тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.
Хятадын зах зээлд коксжих нүүрс, төмрийн хүдрийн ханш өсөв Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр нэг тонн коксжих нүүрсний ханш 2.1%-иар өсч тонн тутамдаа 2310 юань буюу 363 ам.долларт хүрсэн (2022.01.12) байна. Энэ нь Цагаан сарын баярын өмнө гангийн үйлдвэрүүд агуулах дахь нөөцөө нэмэгдүүлэх бодлого барьж байгаа төдийгүй үйлдвэрлэлийн эрчим нэмэгдсэнтэй холбоотой. Нөгөөтэйгүүр зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт харьцангуй хомс байгаагаас үүдэлтэй юм. Цар тахлын нөлөөгөөр Хятадад тээврийн нөхцөл хүндэрч, удааширсны сацуу уурхайн гарц ч буурах болжээ.
Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк 2025 онд ашиглалтад орно Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий жилд 500 мянган тонн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
"Оюутолгой" судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт 2.5 тэрбум төгрөг зарцуулна Судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр уул уурхайн судалгаанд хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Эхний жилд нийт 13 судалгааны төслийн санал ирүүлснээс дараах дөрвөн төслийг шалгаруулж, санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.
Казахстан уран, газрын тос зэрэг ашигт малтмалд шинээр татвар ногдуулна Уран, зэс, төмрийн хүдэр, цайр зэрэг ашигт малтмалд нэмэлт татвар ногдуулах, мөн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн ашгийн тодорхой хэсгийг авч байх саналыг Казахстаны Эдийн засгийн хөгжлийн сайд Алибек Куантыров Засгийн газрын хуралдаандаа өчигдөр /2022.01.12/ танилцуулсныг "Курсив" сонин мэдээллээ.
УУХҮЯ: БНХАУ хилээ хааснаар голлох эрдсийн экспорт буурав ​​​​​​​ 2022 оны нэгдүгээр сарын 1-6-нд авто замаар 467, төмөр замаар 454 чингэлэг нийт 92 мянган тонн нүүрс,  авто замаар 120 чингэлэг буюу 9.7 мянган тонн зэсийн баяжмал экспортлов. Өнгөрөгч онд 16,137.6 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.7%-ийн бууралттай байна. Харин 1,282.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 8%-ийн бууралттай гарсан. Төмрийн хүдрийн баяжмалын тухайд, мөн хугацаанд 7,106.2 мянган тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 13.4%-иар буурчээ.
Шатахуун импортлогчдыг сард нэг удаа шалгана Ашигт малтмал газрын тосны газраас (АМГТГ) өнөөдөр /2022.1.12/ шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд шалгалт явууллаа.
72 73 74 75 76 77 78