Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Нефтийн үнэ огцом буурахгүй Нефть экспортлогч орнуудын холбоо (ОПЕК)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо AP агентлагт ярилцлага өгөхдөө энэ онд нефтийн үнэ огцом буурахгүй гэдгийг онцолжээ.
“Эрдэнэс Монгол”-ыг Хөгжлийн сан болгох төлөвлөгөө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, энэ 2021 ондоо багтан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар төлөвлөөд байгаа юм. Баялгийн сан байгуулах асуудлыг 2008 оноос хойш ярьсаар байгаа бөгөөд 2020 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараагаас улам эрчимжлээ.
Нүүрсний экспорт 2021 онд 44%-иар буурав 2021 оны арванхоёрдугаар сарын 24-30-ны өдрүүдэд авто замаар 665, төмөр замаар 800 чингэлэг нийт 135.6 мянган тонн нүүрс,  авто замаар 144 чингэлэг зэсийн баяжмал, төмөр замаар 8 чингэлэг буюу 0.9 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ. Өнгөрөгч 2021 онд 21.3 сая тонн нүүрс олборлож, оны эхнээс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 15.9 сая тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.3%-иар буурсан үзүүлэлттэй байна.
ОХУ-ын эрчим хүчний экспорт 2.3 дахин өсчээ Олон улсын эрчим хүчний зах зээлийн томоохон тоглогчдын нэг ОХУ-ын эрчим хүчний экспорт 2020 онтой харьцуулахад өнгөрсөн онд 2.3 дахин өсчээ. “Известия” сонинд бичсэнээр тус улс 2021 оны арванхоёрдугаар сард л гэхэд 2.7 тэрбум кВт эрчим хүч экспортолсон байна.
Европын холбоо байгалийн хий, цөмийн эрчим хүчийг “ногоон” ангилалд оруулна Европын холбоо байгалийн хий, цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг тодорхой нөхцөл хангасан тохиолдолд "ногоон" ангилалд оруулах тухай саналыг урьдчилсан байдлаар (2021.12.31) танилцууллаа. Европын холбоо ногоон хөрөнгө оруулалтын жагсаалтыг боловсруулж гаргасан байдаг ч эдгээр хоёр эх үүсвэрийг нэмж оруулах асуудал эцэслэгдээгүй байгаа юм. Байгалийн хий, цөмийн эрчим хүчний эх үүсвэр нь бүрэн "ногоон" ангилалд ордоггүй ч нүүрсний станцыг халах шилжилтийн хувилбар байх болно гэсэн санааг Европын Комисс дэвшүүлжээ. Тус саналыг боловсруулан энэ сарын сүүлээр эцсийн хувилбарыг танилцуулахаар зэхэж байна. Хэрэв саналыг Европын дийлэнх улс орон дэмжин баталбал 2023 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.  
Las Bambas зэсийн уурхайн олборлолтыг сэргээнэ Перу улсын зэсийн томоохон уурхайн нэг болох Las Bambas-ын олборлолтыг орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас арванхоёрдугаар сарын 18-нд зогсоосон билээ. Тэгвэл компани болон орон нутгийн иргэд зөвшилцөлд хүрснээр уурхайн олборлолтыг эргэн сэргээх болсон тухай уурхайн төслийг хэрэгжүүлэгч “MMG” компанийн төлөөлөл мэдэгдсэн (2021.12.30) байна. Олборлолтыг сэргээхэд 5-6 хоног шаардлагатай ажээ.
Коксжих нүүрсний эрэлт 2022 онд нэмэгдэнэ ​​​​​​​Дэлхийн нүүрсний эрэлт 2021 онд 6%-иар өссөн нь экологитой холбоотой олборлолтыг багасгах зорилтод сөргөөр нөлөөлж байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг "Нүүрс-2021" тайландаа онцолжээ. Энэ байдал цаашдаа эрчим хүчний болон коксжих нүүрсний олборлолтыг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүргэж болзошгүй юм.
2021 он: Дэд бүтцийн төслүүд амжилттай хэрэгжсэн он байлаа Монголын уул уурхайн салбар 2021 онд Ковид-19 цар тахлаас үүдэлтэй олон хүндрэл бэрхшээлийг даван туулсаар шинэ онтойгоо золгож байна. Хэд хэдэн удаагийн хөл хорио, хил гаалийн хаалттай байдал уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа, хэрэгжих бэлтгэлдээ орсон олон төслийг удаашруулж, багагүй эрсдэлд оруулсан билээ. Хэдий тийм ч Засгийн газар, салбарын яамны зүгээс цаг үеийн хүнд бэрх нөхцөлд нийцсэн олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ.
Хятадын гангийн үйлдвэрлэл энэ онд 3.3%-иар буурна Хятадын Төмөр, гангийн холбоо (CISA) энэ онд тус улсын гангийн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 35 сая тонн буюу 3.3%-иар буурч 1.03 тэрбум тоннд хүрэх төлөвтэй гэж танилцууллаа. Өнгөрсөн онд гангийн үйлдвэрлэл 1 тэрбум 65 сая тоннд хүрснээр дээд амжилт тогтоож байсан юм.  Харин тус улсын гангийн хэрэглээний хувьд энэ онд 2020 онтой харьцуулахад 5.5%-иар буурч 990 сая тоннд хүрэхээр байгаа ажээ. Ингэснээр сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа Хятадын гангийн хэрэглээ буурах дүр зураг тодорлоо.
Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтэд зээл ашиглахыг "хориглов" “Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анх өргөн баригдсан хувилбарт ямар өөрчлөлт оруулан (2021.12.30) баталсныг тэмдэглэн албан бус байдлаар хүргэж байна. Тогтоолын төслийг өөрчлөн баталснаар Оюутолгойн төсөл дэх Монголын талын 34%-ийн эзэмшилд оногдох өрийг тэглэх нөхцөл бүрдлээ.
АНУ-ын эрх баригчид Хятадын зарим барааг хилээрээ оруулахгүй байна ​​​​​​​Америкийн компаниуд Хятад дахь хөрөнгө оруулалтаа багасгах, улмаар зах зээлээ бүрмөсөн алдах эрсдэлтэй байна гэж “The Wall Street Journal”-д бичжээ. Энэ нь Хятад дахь “Walmart”  сүлжээ дэлгүүр тойрсон улс төрийн сэдэвтэй асуудалтай холбоотой юм байна.
УИХ: Оюутолгойн тогтоолын төслийг баталлаа “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах томъёоллоор санал хураахад 74.1%-иар дэмжигдэж, тогтоолын төсөл батлагдлаа.
Оюутолгойн тогтоолын төслийг Түр хороонд шилжүүллээ ​​​​​​​УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.28/ хуралдаанаар “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Сэдвийн хүрээнд гишүүд асуулт асууж, санал солилцож, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад 75.4%-ийн саналаар дэмжигдлээ. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Түр хороонд шилжүүллээ.
МБХЗ: Монголбанкны хуримтлагдсан алдагдал улсын төсөв, өрийн байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй Монголбанкинд хуримтлагдаж ирсэн алдагдал эцсийн дүндээ улсын төсөв, өр зээлийн байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй болохыг МБХЗ-өөс анхааруулж, татан буугдсан банкуудын алдагдал, авлага, Монголбанкны өөрийн санхүүжүүлсэн зарим актив, эдгээрээс үүсэлтэй эрсдэлийн сан, янз бүрийн нэртэй хөтөлбөрүүдийн санхүүжилтээс үүсэлтэй хүүний зөрүү зэрэг нь нийтийн санхүүг хоёрдуулж, Монголбанкны алдагдал болж, татвар төлөгчдийг хохироож буй тул эдгээрийг ил тод хэлэлцэж, үндсэн шалтгааныг судлан тогтоож, шийдвэр гаргагчдад ойлгуулж, тэднийг үнэн зөв мэдээллээр хангахад МБХЗ өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Европт эрчим хүчний хямрал болж байна Европын  байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний томоохон хэрэглэгчид үнийн өсөлтөөс болж их хэмжээний хохирол амсаж байна. Аж үйлдвэрийн томоохон компаниуд үйлдвэрлэлээ бууруулж эхэлсэн нь эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж байна гэж “Bloomberg”-т бичжээ. Дэлхийн улс орнууд нүүрс хэрэглэхээс татгалзаж, илүү цэвэр эрчим хүчний хэрэглээгээ өсгөн нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор цахилгаан эрчим хүч, орон байрны халаалтад байгалийн хийг түлхүү хэрэглэх болоод байгаа юм
Н.Цэлмүүн: Хууль үйлчлэх хугацааг хойшлуулах хүсэлтээ өгсөн Шинэчилсэн хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх гэж байна. Хөдөлмөрийн шинэчилсэн хууль мөрдөгдөж эхэлснээр уул уурхайн компаниудад хоёрдмол байдал үүсэхээр байгаа тухай салбарынхан дуугарч эхэллээ. Нэг талаас уурхайчдад ажил, амьдралаа тэнцүүлэн ажиллах боломжийг бүрдүүлж байгаа боловч нөгөө талдаа уурхайчдын цалин буурах, компаниудад санхүүгийн ачаалал нэмэгдэх зэрэг сөрөг тал үүсэхээр байгаа юм.
Н.Удаанжаргал: ТЗ-ын огтлолцлын цэгийг тохирлоо Далайд гарцгүй орны хувьд эрдэс баялгаа экспортлоход дэд бүтцийн хамгийн чухал стратегийн боломж нь төмөр замын тээвэр. Засгийн газрын хуралдаанаар /2021.11.17/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын огтлолцлын цэгийг тохирсон юм. Удтал хүлээлгэсэн уг тохиролцоо болон төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалтай MMJ-ийн сэтгүүлч Р.Ренчиндулам ярилцлаа.
2022 онд нефтийн үнэ нэг баррель нь 75 ам.доллар орчим байна Дэлхийн нефтийн зах зээлийн голлох тоглогчдын нэг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новакийн таамгаар бол нефтийн үнэ 2022 онд нэг баррель нь 75 ам.доллар орчим, хэлбэлзэл нь 10% орчим байх магадлалтай ажээ.
Үхрийн махыг үнхэлцгэнд нь багтаасан 1 зорилт 100 жилийнхээ ойг энэ 2021 онд тэмдэглэж байгаа МАН социал демократ үзэл баримтлалыг баримтлахаа их хурлаараа зарлаж, өнгөрсөн 100 жилийн түүх нь Монгол улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл байсан бол дараагийн 100 жилийн түүхээ Монгол улс эдийн засгийн тусгаар тогтнолоо олоход зориулна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.
MMJ сэтгүүлийн 2021 оны сүүлийн дугаар хэвлэгдлээ "The Mongolian Mining Journal" сэтгүүлийн 2021 оны 12 дугаар сарын дугаар бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараас та "Өгөх нь өгч, авах нь авлаа, одоо жинхэнэ хэлэлцээр эхэлнэ" эрхлэгчийн зурвас, "Шинэчилсэн Хөдөлмөрийн хууль шинэ зохицуулалт шаардаж байна" талуудын байр суурь, “Эрдэнэс Монгол”-ын ногдол ашгаар БАЯЛГИЙН САН байгуулна" болон бусад контентыг уншаарай
74 75 76 77 78 79 80