Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Уурхайчдадаа баярын мэнд дэвшүүлье Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойн баярын мэндийг үе үеийн уурхайчдадаа “Mongolian Mining Journal” сэтгүүлийн хамт олноос хүргэе.
"Рио Тинто" Серби дэх литийн төслөө зогсооно "Рио Тинто" компани Серби дэх литийн Jadar төслөө түдгэлзүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна. 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий тус уурхайн төсөл нь Сербийн Jadar голын сав газарт орших Лозница хотын ойролцоо нутагт хэрэгжинэ. Гэвч тус улсын иргэдийн төлөөлөл уг төслийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байгаа юм.
Роялтийг ялгаатай тогтоох нөхцөлийг судлах хэрэгцээ үүсч байна Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдын хооронд явагдаж буй хэлэлцээрийн талаарх байр суурийг хүргэж байна
2022 онд алтны үнэ 1800 ам.доллароос буурахгүй Аливаа улс орны стратегийн бүтээгдэхүүнд тооцогддог алтны үнэ ирэх 2022 онд ямар байх талаар эдийн засагчид таамгаа дэвшүүлж байна. Алтны үнэ 2020 оны наймдугаар сард унц нь 2000 ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоосон хэдий ч тодорхой шалтгаануудын улмаас тус үнэт металлын үнэ тогтмол буурч байгаа юм.
Төсвөөс гадуур 2 их наяд төгрөг зарцуулжээ Нээлттэй нийгэм форумаас Монгол Улсын уул уурхайн салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудаас Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөр дамжилгүйгээр гаргаж буй зардал, тэдгээрийн процесс, хууль эрхзүйн орчинд дүн шинжилгээ хийжээ.
“Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг маргааш хэлэлцэнэ Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага хүссэн юм. Тус асуудал нь нэн яаралтай горимоор хэлэлцэх асуудал тул УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт маргаашийг /2021.12.24/ хүртэл завсарлага өглөө.
"Халдвар хил дамнан тархах эрсдэлийг бууруулснаар боомтын нэвтрүүлэлтийг нэмэгдүүлнэ" Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Стратегийн яриа хэлэлцээний 6 дахь удаагийн уулзалтыг өнөөдөр /2021.12.23/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, хятадын талаас Гадаад хэргийн яамны туслах сайд У Жянхао ахлан оролцов.
ҮСХ: Зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт арванхоёрдугаар сар гарсаар огцом буурав Нүүрсний хувьд хамгийн муу үзүүлэлттэй эрдэс биш гэж хэлж болно. Бусад эрдсийн экспортын үзүүлэлт арванхоёрдугаар сар гарсаар амаргүй нөхцөл байдалтай тулгарчээ. Тухайлбал зэсийн баяжмалын экспорт энэ сарын эхний хагаст ердөө 3.9 мянган тонноор хэмжигджээ. Энэ нь өмнөх сарынхаа эхний хагастай харьцуулахад 90 гаруй хувиар доошилсон гэсэн үг. Төмрийн хүдрийн экспорт ч мөн энэ сарын эхний хагаст үлэмж буурч ердөө 11 мянган тонныг экспортолсон тухай дүн мэдээг Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ. Энэ нь сарын өмнөхөөсөө 96%-иар буурсан гэсэн үг.
Хятадын хоригт Австрали барьц алдахгүй байна Нүүрсний зах зээлд манай гол өрсөлдөгч болдог Австралийн эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого 2021 онд 379 тэрбум австрали долларт хүрнэ гэж “Resources and Energy” сэтгүүлийн 2021 оны аванхоёрдугаар сарын дугаарт онцолжээ
“Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар (2021.12.22) “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Улсын Их Хурлын 2019 оны “Оюутолгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолоор Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. 
Зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө давж биелэв   Энэ онд 1,118.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бол дээрх хугацаанд 1,256.7 мянган тонныг экспортолсноор зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 138.3 мянган тонноор давж, 112.4%-ийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөө давж биелжээ. Он гарсаар зэсийн баяжмалын борлуулалтаас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.5 их наяд төгрөгөөр өсч 2.34 их наяд төгрөгт хүрээд байгаа нь огцом өсөлтөд тооцогдож байна. 2020 оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 1216.5 ам.доллар/тонноор илэрхийлэгдсэн бол энэ онд 2256 ам.доллар/тонн болж нэмэгджээ. 
Ашигт малтмалын салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 4 их наяд төгрөгт хүрлээ Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 13.4 их наяд орчим төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 их наяд төгрөг буюу 47.4%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,955.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,025.9 тэрбум төгрөг буюу 2 дахин өссөн байна.
"Монголын нүүрсний нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн найдвар байгаа" Хятадын нүүрсний импортын хоёрдугаар чуулган өчигдөр /2021.12.21/ болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд Хятадын нүүрсний үндэсний ассоциацын урилгаар Монгол нүүрс ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал оролцлоо.
ОХУ-ын “Росгеология” компанитай хамтран ажиллахаар боллоо ​​​​​​​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан айлчлалын хүрээнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг, “Росгеология” компанийн ерөнхий захирал Сергей Горьков нар албан уулзалт хийлээ  
“Рио Тинто”-гийн ТУЗ-ийн шинэ дарга томилогдлоо “Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн даргаар дөрөв дэх жилдээ ажиллаж байсан Томпсон нь “залгамжлагч олдвол албан тушаалаасаа огцорно” гэдгээ энэ оны эхээр мэдэгдсэн билээ. Түүний залгамжлагч тодорч, “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн даргаар Доминик Бартоныг /2021.12.20/ томиллоо.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хойшиллоо ​​​​​​​КОВИД-19-ийн омикрон хувилбарын тархалттай холбоотойгоор жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Энэ жилийн хувьд тус чуулга уулзалт нь Швейцарын Давос хотноо ирэх сарын 17-21-нд болохоор товлогдоод байсан бөгөөд ирэх зуны эхээр уулзалтыг зохион байгуулахаар болсон байна.
Тусгай зөвшөөрлийн цахим системийг энэ сард нэвтрүүлнэ Цахим шилжилттэй холбоотойгоор УУХҮЯ-наас аж ахуйн нэгжид олгодог тусгай зөвшөөрлийн бүртгэлийн системийг нэвтрүүлж, газрын тос, тэсэлгээ, хүнд үйлдвэрийн чиглэлийн тусгай зөвшөөрлийг цахимаар олгох бэлтгэл ажлыг эхлүүлээд байна
11 сарын байдлаар 1.6 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ Монгол Улс энэ оны эхний 11 сарын байдлаар 982.5 сая ам.долларын 1.579.7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 112.7 мянган тонн буюу 6.7%-иар буурсан ч, үнийн дүнгээр 239.6 сая ам.доллар буюу 32.2%-иар өссөн үзүүлэлт ажээ.
IEA: Нүүрсний цахилгаан үйлдвэрлэл 2021 онд дээд түвшинд хүрнэ Олон улсын эрчим хүчний агентлаг арванхоёрдугаар сарын 17-нд гаргасан "Нүүрс 2021" тайланд дурдсанаар энэ онд нүүрсний цахилгаан үйлдвэрлэл өнгөрсөн онтой харьцуулахад 9%-иар өсөхөөр байгаа юм. Ингэснээр нүүрснээс эх үүсвэртэй цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээ дээд хэмжээнд буюу 10350 Тераватт.цаг-т хүрэхээр байгаа ажээ (мянган гегаватт.цаг нь нэг тераватт.цаг-тай тэнцдэг). Гэхдээ дэлхийн нийт цахилгаан үйлдвэрлэлд эзлэх нүүрсний генераторын хэмжээ 36%-д хүрэхээр байгаа нь 2007 оны оргил түвшнээс 5%-иар доогуур үзүүлэлт болохыг тэмдэглэжээ.
Metadata in the Mining Industry Metadata are data about data. However, if you challenge the conventional explanation of metadata, it is probably more like a room key. If this piece of metal is lying on the street, there is a good chance it will end up in the garbage or in the sewer system. However, if someone happens to pick it up and has a clue about where the key is from and who owns it, it can be more easily located. Most modern digital cameras export a fairly large amount of metadata such as manufacturer and model, exposure and resolution, date and time, and GPS, as soon as you click the shutter button. These types of metadata hardly cause any harm or benefit when floating in the background. But when people look at the metadata and try to make sense of it, it can be a game-changer.
75 76 77 78 79 80 81