Шинэ мэдээ
Австрали стратегийн металын салбарт 1.5 тэрбум долларын зээл олгоно
Австрали улс стратегийн чухал эрдэс түүхий эдийн олборлолтын төслүүдэд 1.5 тэрбум ам.долларын зээл олгох талаар тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон (2021.09.28) мэдэгджээ. Лити, газрын ховор элементийн төслүүд нь олборлолт, боловсруулалтын хувьд илүү төвөгтэй байдгаас санхүүжилт олоход амаргүйд тооцогддог. Иймээс тус улсын Засгийн газар ногоон металуудын төсөлд зориулж санхүүжилт бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нүүрсний экспортыг ирэх оны төсөвт 36 сая тонноор тооцжээ
Ирэх оны төсөвт нүүрсний экспортын төсөөллийг энэ оныхоос огцом нэмэгдүүлж 36 сая тонноор тооцсон тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. Энэ нь 2019 оныхтой адил хэмжээ юм. 2021 онд төсвийн тодотгосон дүнгээр 28 сая тонн нүүрс экспортлохоор манай улс төлөвлөж байсан ч гүйцэтгэлээр 16 сая тонн хүрэхгүй нүүрс нийлүүлэх төлөвтэй байгаа ажээ. Нүүрсний ханш нэмэгдсэнээр төсөвт оруулах орлогын төлөвлөгөө бүрэн биелж байгаа ч экспортын илүү их орлого төвлөрүүлэх боломжоо алдаж буйг Сангийн сайд онцоллоо.
Дэлхийн банк: Монголын эдийн засаг энэ онд 4.5%, ирэх онд 5.2%-иар өснө
Монгол Улсын эдийн засаг сэргэж 2021 онд 4.5%-иар, 2022 онд 5.2%-иар өсөх төсөөлөлтэй байна. Харин, цар тахлын шинэ давлагаа үүсч, 2021 оны хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт саарсан, хилийн боомт дээрх гадаад худалдааны саатал удаан үргэлжилж байгаа зэргийг харгалзан үзээд бусад улсуудын адил Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бууруулаад байна.
“China Minmetals”, “Chinalco” корпораци нэгдэнэ
Хятадын төрийн “China Minmetals” нь бүтцэдээ стратегийн өөрчлөлт хийж “Chinalco” корпорацитай хувь эзэмшлээ нэгтгэхээр хэлэлцэж байна. Энэ талаар, газрын ховор металын “China Minmetals”-ийн охин компани “China Minmetals Rare Earth” мэдээлжээ. Шэнзэнийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “China Minmetals Rare Earth” нь толгой корпорацийн бүтцийн шинэчлэлийн тухай тодорхой дурдаагүй аж. Нэгдэх хэлцэл нь Төрийн дээд байгууллагаар зөвшөөрөгдөх ёстой. Тиймээс одоогоор, талууд албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна.
8 хоногийн АИ-92 шатахууны нөөц Орос, Хятадаас импортлоно
Аи-92 шатахууны бусад эх үүсвэрээс хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43.44 мянган тонн шатахуун (автобензин 33.3 мянган тонн, дизелийн түлш 10.14 мянган тонн) шатахуун худалдан авах захиалга өгсөн. Энэ сарын 27-30-нд ОХУ болон БНХАУ-аас нийт 9750 орчим тонн АИ-92 шатахуун орж ирэх ба энэ манай улсын АИ-92 шатахуун ердийн 8 хоногийн нөөц юм.
Эхний найман сард Хятад 30.74 сая тонн коксжих нүүрс импортолжээ
Наймдугаар сард, Хятад улс 4.68 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ нь өмнөх долдугаар сарынхаас 24.14% өссөн үзүүлэлт юм. Гэлээ ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.7%-иар буурсан байна. Эхний найман сард тус улсын импортолсон коксжих нүүрсний нийт хэмжээ 30.74 сая тонн байгаа юм. 2020 оны мөн үеийнхээс 41.6%-ийн бууралттай байна.
“Bank of China”: Аравдугаар сараас эхлэн нүүрсний төсөл санхүүжүүлэхгүй
Аравдугаар сараас эхлэн Хятадын “Bank of China” банк нь нүүрсний олборлолт болон эрчим хүчний төслүүдийг шинээр санхүүжүүлэхгүй болсноо мэдэгджээ. Энэхүү шийдвэр нь тус улсын дарга Си Жинпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган (2021.09.21) дээр Хятад улс хилийн чанадад нүүрсний цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлэхгүй бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бусад улс орнуудтай нэгдэх тухай мэдэгдэлтэй холбоотой аж. “Bank of China” нь 1 их юанийн (154.7 тэрбум ам.доллар) санхүүжилтийг “ногоон” салбарт зарцуулах ба 2021-2025 онд XIV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд жил бүр “ногоон” зээлийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн “ногоон” технологийг дэмжих зээлийг түлхүү олгохоор болжээ.
Нүүрс тээврийн 660 автомашин хил нэвтэрчээ
Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор (2021.09.22) нүүрс тээврийн 345 машин, 23-ны өдөр дээрх боомтоор 315 машин тус тус хил нэвтэрчээ. Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-аас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг шуурхай хэрэгжүүлсний үр дүнд 2 сарын хугацаанд Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж ашиглалтад оруулсан.
“China Evergrande”-ийн мэдэгдэл төмрийн хүдрийн ханш өсөхөд нөлөөлөв
Дэлхий дахины анхаарлын төвд буй Хятадын үл хөдлөх хөрөнгийн “China Evergrande” групп нь хувьцаа эзэмшигчтэй тохиролцоонд хүрсэн талаар (2021.09.23) мэдэгдсэнээр төмрийн хүдрийн ханш ялимгүй өсөхөд нөлөөллөө. Өчигдрийн байдлаар, Даляны түүхий эдийн бирж дээр тонн тутамдаа төмрийн хүдрийн ханш 120 орчим ам.доллар байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь том компани дампуурах тухай мэдээлэлтэй холбоотой даваа гаригт (2021.09.20) төмрийн хүдрийн ханш 100 ам.доллараас доош орж буурсан юм. Өнгөрсөн тавдугаар сард 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 218.38 ам.доллар хүрч түүхэн дээд амжилт тогтоосон билээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Үндсэн хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, уул уурхайн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах” асуудлыг тусгасан.
Дэлхийн хэмжээнд 1.32 тэрбум тонн ган үйлдвэрлэжээ
“Worldsteel”-ийн мэдээллээр, оны эхний найман сард дэлхийн хэмжээнд нэг тэрбум 321 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй (нэг тэрбум 195 сая тонн) харьцуулахад 10.62%-иар нэмэгдсэн байна. Мөн хугацаанд 733.02 сая тонн (5.28%-ийн өсөлт)ган үйлдвэрлэсэн хэмжээгээр БНХАУ тэргүүлж буй. Тус улс нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 55%-ийг бүрдүүлж байна.
Хятадын зэсийн импорт буурсаар байна
Хятад улс наймдугаар сард 394 мянган тонн зэс импортолсныг тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хятадын зэсийн импорт 41%-иар буурч, 2019 оноос хойших хамгийн бага үзүүлэлтээр тооцогдож байна. Энэ оны эхний найман сард нийт 3.6 сая тонн зэс хилийн чанадаас худалдан авсан нь 2020 оны мөн үеийнхээс 15.3%-ийн буурсан аж. 2020 оны аравдугаар сард Хятадын зэсийн импорт оргил хэмжээндээ хүрсэн бөгөөд тухайн үеэс тус улсын зэсийн импорт буурч иржээ. Хятад улсын дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж буй нь тодорхой хэмжээгээр зэсийн импорт буурахад нөлөөлж байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Ураны ханш эрчимтэй өсч, цөмийн эрчим хүчний салбар сэргэж байна
Есдүгээр сар гарснаас хойш ураны ханш ойролцоогоор 40%-иар нэмэгдэж фунт тутамд 49.4 ам.доллар байна. Энэ нь 2015 оноос хойшхи хамгийн хамгийн өндөр үнэд тооцогдож байгаа юм. Өнгөрсөн онд фунт уран 30 ам.долларын үнэтэй байв. “World Nuclear Association”-ийн сүүлд гаргасан тайланд, ирэх 10 жилд дэлхийн ураны эрэлт 26%-иар өснө. Өнөөгийн байдлаар, дэлхийн хэмжээнд шинээр төлөвлөгдсөн цөмийн энергийн 100 реактороос 53 нь барилга угсралтын шатандаа байгаа бол хэрэгжихэд бэлтгэгдсэн 320 төсөл байна.
Нүүрсний экспортын боомтуудад ПГУ молекул, биологийн лаборатори байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрсний экспортын боомтууд дахь халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ. Гашуунсухайт боомт, Цагаан хадны суурьшлын бүсийн халдвар хамгааллыг сайжруулах зорилгоор ПГУ молекул, биологийн лаборатори байгуулж, лаборатори, тандалт судалгаа хийх эмч, эмнэлгийн ажилтан, эргүүл хамгаалалтад шаардлагатай цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг батлагдсан төсвийн хүрээнд шилжүүлэн ажиллуулна. Мөн Нарийнсухайтын бүлэг ордын үйл ажиллагааг дэмжиж, нүүрсний экспортыг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор ПГУ-ын шинжилгээ хийх молекул биологийн лаборатори, аппарат, тоног төхөөрөмжийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Хятадаас шатахууныг 5-6 хоногт яаралтай импортлох ажлыг зохион байгуулж байна
Засгийн газрын өнөөдрийн (2021.09.22) хуралдаанаар, Монгол Улсад шатахууны хомсдол үүсч болох нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээг УУХҮЯ-аас танилцуулжээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл хийсэн юм. Монголын 5 аж ахуйн нэгжийн төлбөрөө хийгээд байгаа шатахууныг Хятад улсаас яаралтай татах ажлыг танилцууллаа. Тус ажлын хүрээнд УУХҮЯ, ГХЯ, ЗТХЯ-аас Улаанбаатар дахь Элчин сайдын яамдтай уулзалт (2021.09.21) хийсэн. Өнөөдөр Бээжин хотноо Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нот бичгүүдийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Худалдааны яам болон төмөр замын төв компанид хүргүүлэн, уулзалтын цагийн хуваарийг тогтсон байна.
Уул уурхайн салбарын гол эвентийн нэг “Mongolia Mining-2021” үзэсгэлэн нээгдлээ
“Mongolia Mining-2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр /2021.09.22/ нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь уул уурхайн салбарын текник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, засвар сэлбэгийн үйлчилгээ үзүүлэгчдийг нэг дор цуглуулдаг уламжлалт арга хэмжээ юм. 2011 онд анх зохиогдсоноос хойш жил бүр тасралтгүй зохиогдож ирсэн ч өнгөрсөн 2020 онд цар тахлаас шалтгаалан зохиогдоогүй юм.
Уул уурхайн салбарын гол эвентийн нэг “Mongolia Mining-2021” үзэсгэлэн нээгдлээ
“Mongolia Mining-2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр /2021.09.22/ нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь уул уурхайн салбарын текник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, засвар сэлбэгийн үйлчилгээ үзүүлэгчдийг нэг дор цуглуулдаг уламжлалт арга хэмжээ юм. 2011 онд анх зохиогдсоноос хойш жил бүр тасралтгүй зохиогдож ирсэн ч өнгөрсөн 2020 онд цар тахлаас шалтгаалан зохиогдоогүй юм.
Тавантолгойн станц байгуулах санхүүжилтийн 30%-ийг Засгийн газраар хэлэлцэнэ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн чадамж муудсантай холбоотой Тавантолгойн ДЦС-ын төслийн санхүүжилтийн 30%-ийн асуудлыг Засгийн газар хэлэлцэх талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх (2021.09.22) мэдээллээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийх боломжтой эсэх асуудлыг судалж байгаа аж. Гэхдээ эцсийн шийд гараагүйг тэрээр тодотголоо. Ирэх долоо хоногт Тавантолгойн станц байгуулах санхүүжилтийн 30%-ийн асуудлыг эргэн Засгийн газарт танилцуулахаар Эрчим хүчний яам бэлтгэж байна.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Хятадын төрийн компанийн түншлэл барина
Засгийн газрын (2021.09.22) ээлжит хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулах төсөлтэй холбоотой шийдвэрийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа. Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулах төслийг хэрэгжүүлнэ. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерийг зээл олгогч Хятадын талын энэ төрлийн туршлагатай, санхүүгийн боломжтой компаниудын дунд зарласан. Тендерт БНХАУ-ын төрийн “Power construction corporation of China Ltd” болон ‘’Powerchina Chengdu Engineering corporation limited” компанийн түншлэл шалгарсан. УЦС-ын барилгын ажлыг 2022 оны 4-р сард эхлүүлж, 2026 онд дуусган, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Тус УЦС ашиглалтад орсноор жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун болон Алтай, Улиастай эрчим хүчний системд нийлүүлж, тус бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах юм.
Хятад улс хилийн чанадад нүүрсний цахилгаан станц шинээр байгуулахгүй
Хятад улс хилийн чанадад нүүрсний цахилгаан станц шинээр байгуулах төсөл хэрэгжүүлэхгүй бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бусад улс орнуудтай нэгдэнэ. Энэ талаар БНХАУ-ын дарга Си Жинпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган дээр (2021.09.21) мэдэгджээ. Тэрээр “Хятад улс нь хөгжиж буй бусад орнуудын “ногоон” болоод нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүчийг хөгжүүлэхэд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, хилийн чанадад нүүрсний цахилгаан станц шинээр барихгүй” гэж видео мэдэгдэлдээ дурдсан аж.