Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Олборлогч компаниудын хандив 2020 онд 45.9 тэрбум төгрөгт хүрчээ КОВИД-19 цар тахлын улмаас улсын төсвийн орлого тасалдаж, нийгмийн халамж болоод эрүүл мэндийн зардал эрс өссөн 2020 онд уул уурхай, газрын тосны компаниудаас төрийн болон орон нутгийн захиргаа, төсвийн байгууллагуудад өгсөн хандив, дэмжлэг сүүлийн 7 жилийн дээд түвшинд хүрчээ. Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын нээлттэй өгөгдлөөс харахад олборлох салбарын компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн хандив, дэмжлэгийн дүн 2020 онд 45.9 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь цар тахлын үед 459 мянган хүүхдийн нэг сарын ХҮҮХДИЙН МӨНГӨН тэтгэмжтэй тэнцэх дэмжлэг юм.
Дотоод халдварын тархалт Оюутолгой уурхай дахь ажилчдын тоог 25%-иар бууруулав Өнгөрсөн хоёрдугаар улиралд уурхайгаас 36.7 мянган тонн зэс, 113 мянган унц алт, 235 мянган унц мөнгө агуулсан нийт 173 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт боловч өмнөх нэгдүгээр улирлынхаас буурсан дүн болж байна. Тухайлбал баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл хоёрдугаар улиралд өмнөх улирлынхаасаа 19%-иар, алтных 22%-иар тус тус буурчээ. Харин борлуулсан баяжмалын хэмжээ хоёрдугаар улиралд 92.6 мянган тонноор илэрхийлэгдсэн нь өмнөх нэгдүгээр улиралд уг үзүүлэлт 186.3 мянган тонн байсантай харьцуулахад үлэмж буурчээ.
“BHP” компани Tesla үйлдвэрт никель нийлүүлнэ Дэлхийн уул уурхайн хамгийн том компани “BHP” Австралиас олборлосон никелийг АНУ-ын цахилгаан машины үйлдвэрлэгч “Tesla” компанид нийлүүлэх гэрээг талууд үзэглэжээ. Их Британийн “Financial Times” сонинд мэдээлснээр, уг гэрээний хүрээнд олборлогч компани жилд 18 мянган тонн никелийн сульфат нийлүүлэх аж. Цахилгаан машины цэнэг хураагуурын үйлдвэрлэлдээ зориулж 1 тэрбум ам.долларын хэмжээний никелийг Австралиас худалдан авахаар төлөвлөж буйгаа өмнө нь “Tesla” мэдэгдэж байжээ.   
“Рио Тинто” зэсийн Panguna уурхайн байгаль орчны бохирдлыг шийдвэрлэхэд оролцоно Австралийн уул уурхайн “Рио Тинто” групп нь Бугенвиль арлын оршин суугч иргэдийн хороотой хэлэлцээр байгуулжээ. Энэхүү арал нь Шинэ Гвиней улсын бүрэлдэхүүнд багтдаг. Тухайн хэлэлцээрээр, уг арал дахь орхигдсон “Panguna” зэсийн уурхайн байгаль орчин, нутгийн иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх хор хохирлын үнэлгээний ажлыг “Рио Тинто” хариуцах аж. 2020 онд нутгийн оршин суугч 150 иргэн нэгдэж “Human Rights Law Centre” хороо байгуулсан бөгөөд уурхайн хувь эзэмшилтэй “Рио Тинто” групп асуудлыг хариуцах үүрэгтэй гэж үзэн Австралийн Засгийн газарт хандсан байна.
“Камоа Какула”-аас зэсийн баяжмал Хятад руу экспортолж эхэллээ БНАКонго улсад ашиглалтад ороод удаагүй байгаа Камоа Какула уурхайгаас долдугаар сарын 17-нд зэсийн баяжмал экспортолж эхэлсэн тухай "Айвенхоу Майнз" компани (2021.07.19) мэдээллээ. Экспортын баяжмалыг Хятадын “Zijin Mining” болон “Citic Metal” компани худалдаж авч байна. Урьдчилгаа төлбөрт хоёр компани нийтдээ 300 сая ам.долларыг уурхайг хэрэгжүүлэгч “Kamoa Copper” компанид төлсөн ажээ.
“China Molybdenum“ компани Конгод зэсийн шинэ уурхай ашиглахаар бэлтгэж байна Хятадын “China Molybdenum“ компани БНАКонго улс дахь зэсийн “Tenke Fungurume Mining” уурхайг өргөтгөж дуусчээ. АНУ-ын “Freeport-McMoRan” компаниас Хятадын компани худалдан авсан энэхүү уурхайгаас  өнгөрсөн онд 182.6 мянган тонн зэс, 15.44 мянган тонн кобальт тус тус олборлосон байна. Энэ онд 187.3-228.9 мянган тонн зэс, 16.5-20.1 мянган тонн кобальт олборлохоор төлөвлөжээ. “Tenke Fungurume Mining” уурхайг өргөтгөснөөр жилд 3.3 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалд хүрч байгаа аж. Ингэснээр катодын зэсийн үйлдвэрлэл 88.5 мянган тонн болж нэмэгдэнэ. 
Хятад нүүрсний олборлолтоо 110 сая тонноор нэмэгдүүлнэ  Хятад улс 2021 оны хоёрдугаар хагаст нүүрсний олборлолтын хүчин чадлыг 110 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүний тулд шинэ уурхайнуудыг ашиглалтад оруулахаар болсон байна. Энэ нь дотоодын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой аж. Өнөөгийн байдлаар, 40 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхайнууд ашиглалтын зөвшөөрлөө төрийн байгууллагаас хүлээж байгаа бол 70 сая тонн нүүрс олборлолтын хүчин чадалтай төслүүд бэлтгэлийн шатандаа буйг Хятадын хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлжээ. Эдгээр уурхайг шат дараатай ашиглалтад оруулахаар судалж байна.
Гашуунсухайт боомтын шинэ терминал наймдугаар сард ашиглалтад орно ​​​​​​​Монгол Улсын  Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний үр дүнгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр товч мэдээлэл хийлээ.  2021 оны гуравдугаар сард эхэлсэн гурван төрлийн зээлийн хөтөлбөрөөр нийт  3 их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдсон бөгөөд гүйцэтгэл 70%-тай явааг (өнгөрсөн долоо хоногийн байдлаар)  тэрээр дуулгалаа. Түүний хэлж буйгаар, төсөөлж байснаас ч илүү хүртээмжтэй, хурдтайгаар зээл олгогджээ.
“Freeport” компани Хятадын “Tsingshan”-тай хамтрах төслөөс татгалзжээ    Хятадын гангийн “Tsingshan” компанитай хамтран Индонез улсын “Weda Bay” худалдааны бүсэд зэс хайлуулах үйлдвэрийн цогцолборыг байгуулах төслөөс АНУ-ын “Freeport McMoRan” компани татгалзжээ. Нийт 2.8 тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх нэгдсэн тохиролцоонд талууд хүрч чадаагүй байна. Харин үүний оронд “Freeport” компани Ява арал дахь “Gresik” төслөө өргөтгөхөөр төлөвлөжээ.
Хятадын литийн компани олон улсад хувь эзэмшлээ нэмэгдүүлж байна  Литийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Хятадын “Ganfeng Lithium” компани 280 сая ам.доллараар Канадын “Millennial Lithium” корпорацийг худалдан авч байна. Энэхүү хэлэлцээр оны дөрөвдүгээр улиралд өндөрлөх аж. “Millennial Lithium” нь Аргентинд лити олборлолтын хоёр ч төслийг эзэмшдэг байна. Эхний төсөл “Pastos Grandes” ашиглалтад ороход бэлэн болж буй. Тодруулбал 2023 оноос олборлолт эхлэх бөгөөд 40 жилийн хугацаанд жилд 24 мянган тонн литийн карбонат үйлдвэрлэх хүчин чадалтай. Хоёр дахь төсөл “Cauchari East”-ийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна. 
Хятад улс 600 сая тонн нүүрсний нөөц бүрдүүлнэ  Хятад улс нүүрсний нөөцийн хэмжээгээ нэмэгдүүлж 600 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. Энэ нь тус улсын нүүрсний жилийн нийт хэрэглээний 15%-тай тэнцэхүйц хэмжээ болохыг Хятадын хөгжил, шинэчлэлийн хорооноос (2021.07.16) мэдээлжээ. Уг хорооноос өнгөрсөн дөрөвдүгээр сард, дотоодын зах зээл дэх ханган нийлүүлэлт хязгаарлагдах, улмаар хэрэглээ өсч болзошгүй байдлаас сэргийлж нүүрсний томоохон олборлогчид болон тээврийн гол зангилаа төв, цахилгаан станцуудыг түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлэхийг анхааруулсан байна. Тухайн үед Хятад улсын нүүрсний нийт нөөцийг 120 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх талаар мэдэгдсэн аж.
Орос БАМ, Транссибирийн зэрэгцээ нүүрсний шинэ төмөр зам барина Элга ордын төслийг хэрэгжүүлэгч “Эльгауголь” компанийн саналаар БАМ, Транссибирийн төмөр замын зэрэгцээ нүүрсний экспортын зориулалттай шинэ шугам барих боломжийг РЖД судалж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины хийсэн онлайн хурал дээр (2021.07.07) нүүрсний зориулалттай шинэ төмөр зам барих талаар РЖД компанийн Ерөнхийлөгч О.В.Белозеров танилцуулжээ. Тухайлбал, “Эльгауголь”-ийн  толгой компани “А Проперти” нь өөрийн хөрөнгөөр хувийн төмөр замын шугам барих хувилбарыг дэвшүүлжээ. Элга ордыг Охотын тэнгистэй холбох 500 км төмөр зам татах гэнэ. Энэхүү төмөр замын шугамыг барихад 2.5-3 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэйг шинжээчид тооцоолсон байна.
Боловсруулах үйлдвэрүүдийн түүчээ Нүүрс баяжуулах үйлдвэр   Уул уурхайн салбар “Олборлолтоос боловсруулалтын үе шат руу шилжиж байна” хэмээн Засгийн газраас томьёолж, энэ чиглэлд бодлогын  олон арга хэмжээг авч буй. Өнгөрсөн цаг хугацааг эргэн харахад  ашигт малтмалын түүхий эдийг экспортлоход түлхүү анхаарч, харин боловсруулалтдаа маруухан хандаж иржээ гэсэн үг  салбарын сайдын илтгэлд  саяхан дурдагдсан. Мэдээж хэрэг, энэ нь салбараа тоймлож харсан үг байх. Гэхдээ 2011 оны зургадугаар сарын 11-ний өдөр Монголын хувийн хэвшлийн төдийгүй дотоодын уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийн түүхэнд цоо шинэ хуудсыг “Энержи Ресурс” компани нээсэн юм.   Энэ бол Ухаахудагийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлт. Баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой энэ зургадугаар сард тохиож байна.
“Эрдэнэт” үйлдвэрийг “Монгол Улсын баатар” цолоор шагналаа Монголчуудын 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн зарлигаар  “Монгол Улсын Баатар” цол хүртлээ. Энэхүү төрийн дээд цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр Эрдэнэт хотод хүрэлцэн ирж, гардуулсан нь 43 жилийн түүхэн замналтай уурхайчин хамт олонд үзүүлсэн том хүндэтгэл болов. 
Монгол Улс зургадугаар сард 653 мянган тонн нүүрс экспортлов Эхний зургаан сард 9.3 сая орчим тонн нүүрс экспортолж 1 тэрбум ам.долларын орлого бүрдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт боллоо. Тодруулбал жингээр 7.3%-иар, орлогын дүнгээр 50 орчим хувиар ахиу дүнтэй байна. Гэсэн ч сарын дүнгээр авч үзвэл нүүрсний худалдаа мэдэгдэхүйц буурчээ. Зургадугаар сард 652.6 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн сартай харьцуулахад 72.4%-иар, өмнөх тавдугаар сарынхаас 50.6%-иар бага аж. Дотоодод халдвар төдийлөн буурахгүй байгаагаас үүдэн нүүрсний хил нэвтрэлт удаашрах болсон юм.
Алтны “Кумтор” төслийн арбитрын шүүх дээрх маргаан улам хурцдав Киргизийн Засгийн газрын эсрэг арбитрын шүүхэд нэмэлт нэхэмжлэл (2021.07.07) гаргаснаа Канадын “Centerra Gold” компани мэдэгдэв. Компанийн цахим хуудсанд тавигдсан уг мэдэгдлээр, нэхэмжлэл нь “Centerra Gold” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох “Кыргызалтын” компанитай холбоотой аж. Алтны “Кумтор” уурхайн хяналтыг авахын тулд Киргизийн Засгийн газартай төрийн эзэмшлийн “Кыргызалтын” компани хуйвалдсан  гэж “Centerra Gold” үзэж байна. Тиймээс уурхайн үйл ажиллагааг хяналтдаа авах гэсэн ажиллагааны улмаас учруулсан алдагдал, хохиролд Киргизийн Засгийн газар, “Кыргызалтын” компани хариуцлага үүрэх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч “Centerra Gold” компани тавьж байгаа юм.
Хятадын хаягдал гангийн хэрэглээ 23%-иар нэмэгдэнэ 2025 он гэхэд Хятад улсын хаягдал гангийн хэрэглээ 23%-иар өсч 320 сая тоннд хүрэх бөгөөд өнгөт металын дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх төлөвийг тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос(NDRC) мэдээлжээ. Мэдээнд дурдсанаар, ирэх таван жилд Хятадын өнгөт металын дахин боловсруулалтын үйлдвэрлэл 20 сая тонн болж нэмэгдэх аж. 2021 оны байдлаар тус үйлдвэрлэлийн хэмжээ 14.5 сая тонн байна. Түүнчлэн, бага агуулгатай хүдэр, хаягдал болон бусад нөөцийн ашиглалтыг сайжруулахад анхаарах талаар Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо мэдэгджээ.
Хятад гангийн үйлдвэрлэлийн хязгаарлалтыг сулруулжээ Хятадын Хэбэй мужид гангийн үйлдвэрүүдийн хүчин чадлын хязгаарлалтыг сулруулж байна. Тодруулбал, гангийн үйлдвэрүүдийн хайлуулах зуухны ашиглалтыг 70% болгож нэмэгдүүлжээ. Уг зохицуулалт энэ оныг дуустал үргэлжлэх аж. Өмнө нь ган хайлуулах зуухны ашиглалтыг 50%-иар хязгаарласан юм. Үүний улмаас Хэбэй мужийн төв Таншан орчмын гангийн үйлдвэрлэл 34 сая тонноор буурч болзошгүй байв. Хэбэй мужийн Таншан орчмын бүс нутаг Хятад улсын гангийн нийт үйлдвэрлэлийн 14%-ийг бүрдүүлдэг.
Канад улсад анхны газрын ховор металын төсөл ашиглалтад орж байна  Дэлхийн дахины “ногоон” эдийн засгийн шилжилтээр зэс, газрын ховор металын төслүүдийг ашиглалтад оруулах, хөрөнгө оруулах хандлага эрчимжиж байна. Тухайлбал, Австралийн “Vital Metals” компани нь Канад дахь “Nechalacho” ордын газрын ховор металын олборлолтыг эхэлж байна. Энэ нь тус улсын анхны, Хойд Америкийн нутагт “Mountain Pass” уурхайн дараа орж буй газрын ховор металын төсөл аж.
“Уурхайчдын алдрын од” одонгоор шагналаа Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тэргүүн дээд шагнал “Уурхайчдын алдрын од” одонгоор Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монголын Баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч асан Г.Шархүү, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх инженер Д.Амгалан, Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны захирал, доктор Б.Бат-Очир нарыг “Уурхайчдын алдрын од” одонгоор өнөөдөр шагналаа. Энэхүү нэр хүндтэй шагналыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон гардуулж, уул уурхайн салбарын  хөгжилд оруулсан тэдний олон жилийн бүтээлч хөдөлмөр, зүтгэлд нь талархаж буйгаа илэрхийлэв.  Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлөөс анх санаачилсан  уг шагналыг  2018 оноос жилдээ 2-3 хүнд олгож байсан бөгөөд “Covid 19” цар тахлын улмаас хойшлогдоод байв.
95 96 97 98 99 100 101