Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
АДБХОБ-ны анхны хөрөнгө оруулалтыг Хятад, Оросын төслүүд авна БНХАУ-ын санаачилгаар 2015 онд үүсгэн байгуулагдсан Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын банк /АДБХОБ/ энэ оны 3 дугаар улиралд анхны хөрөнгө оруулалтаа хийхээр төлөвлөж байна. Энэ тухай тус банкны Ерөнхийлөгч Цин Люцин мэдэгджээ.
“Эрхүү-Манжуур-Владивосток” чиглэлийн төмөр зам барина ОХУ-ын Эрхүү хотоос Хятадын Манжуураар дайруулан Владивосток хүртэл шууд төмөр зам байгуулах асуудлаар Бээжин хотноо хэлэлцэж байна.
“13 дахь таван жил”-д Хятадын хөрөнгө оруулалт хаашаа чиглэх вэ? Дэлхийн эдийн засгийн “луужин” Хятадын хөгжлийн өсөлт удаашралтай байгаа хэдий ч 2016 оны эхлэл тун ч сонирхолтойгоор өрнөж байна. БНХАУ-ын дарга Си Жинпин төрийн айлчлалаа Арабын орнууд, Исламын ертөнцөөс эхэллээ. Эхний сарын байдлаар Хятадын гадаад хөрөнгө оруулалт Европ, АНУ руу огцом нэмэгдэв.
“Ямал” төслийн 9,9%-ийг “Торгоны зам” сан 1,08 тэрбум еврогоор худалдан авлаа ОХУ-ын “Новатек” компани нь байгалийн хий боловсруулах үйлдвэр байгуулах “Ямал” төсөлд өөрийн эзэмшлээс 9,9%-ийг Хятадын “Торгоны зам” санд худалдах хэлэлцээр амжилттай өндөрлөж байна.
Орос, Хятад төмөр зам байгуулахаар тохиролцов ОХУ-ын Дорнод Сибирийн бүс нутгийг БНХАУ-ын Цилин мужтай холбосон төмөр зам шинээр барьж байгуулахад хамтран ажиллахаар Орос, Хятадын тал тохиролцжээ.
“Bank of China”нь “Газпром” компанид зээл олгоно Оросын байгалийн хийн “Газпром” компани Хятадын “Bank of China”-аас таван жилийн хугацаатай 2 тэрбум еврогийн зээл авахаар болжээ.
Төмрийн хүдрийн үнэ 19%-иар өсчээ Өнгөрсөн 2 дугаар сарын эцсийн дүнгээр дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ 19%-иар өссөн байна.
“Sinopec” корпорацийн химийн үйлдвэрийн төслийг зогсоов БНХАУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах яамнаас газрын тос, байгалийн хийн төрийн өмчит “Sinopec” корпорацийн химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг зогсоосон байна.
Путин Оросын газрын тосны компаниудын удирдлагуудтай уулзана Гуравдугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин дотоодынхоо газрын тосны компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзахаар товложээ.
2016 он гарснаас хойш төмрийн хүдрийн үнэ 18%-иар өсчээ Дэлхийн зах зээл дэх 1 тонн төмрийн хүдрийн үнэ 50 ам.долларыг давсан байна. Энэ нь өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-ноос хойш уг түүхий эдийн үнэ анх удаа 50 ам.доллараас дээш өссөн үзүүлэлт болохыг “Bloomberg” агентлаг мэдээндээ онцолжээ.
“Vale” төмрийн хүдрийн шинэ Баяжуулах үйлдвэрээ туршлаа Бразилийн уул уурхайн “Vale” компани төмрийн хүдрийн “S11D” төслийн Баяжуулах үйлдвэрийн анхны туршилтаа энэ сарын 18-нд амжилттай хийсэн тухай мэдээлжээ.
Орос, Хятадын эдийн засгийн харилцааны “зогсонги” үе 2014 оноос баруунтай таарамж муутай болсноор Орос орон дорно руу анхаарал хандуулсан билээ. Тэгэхдээ юуны түрүүнд хамгийн том эдийн засаг Хятад улстай илүү нягт хамтрах сонирхол Москвад байв. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Орос, Хятадын хооронд хийгдсэн томоохон хэлэлцээрүүд ирээдүйд урт удаан, бат бөх нөхөрлөлийг зөгнөж байлаа.
Элга ордын 49%-ийг худалдахаар хэлэлцэж байна Якут дахь нүүрсний Элга ордын лицензийг эзэмшдэг тус компанийн тодорхой хувийг 500-550 сая ам.доллараар худалдан авахаар Газпромбанктай хэлэлцэж байгаа аж.
Англо-Американ төмрийн хүдрийн бизнесээс гарч байна Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Англо-Американ” групп нь төмрийн хүдрийн салбар хариуцсан “Kumba Iron Ore” компаниа худалдахаар төлөвлөжээ.
Оросын нефтийн бүтээгдэхүүний экспортын татвар 24% буурна Гуравдугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 12.5 ам.доллараар буурах тухай тус улсын Сангийн яамнаас мэдээлжээ.
АНУ-ын уул уурхай дахь хөрөнгө оруулалт буурав АНУ-ын уул уурхай, хайгуулын хөрөнгө оруулалт 2015 онд 35%-иар буурсан талаар тус улсын Эрчим хүчний мэдээллийн агентлаг /EIA/ өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.
“BHP Billiton” компани зэсийн төсөлд хөрөнгө оруулна Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш унасан хэдий ч уул уурхайн тэргүүлэгч “BHP Billiton” компани нь зэсийн салбарт 40 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.
Орос улс хямралын хүнд шалгуурын өмнө Ийм гарчиг бүхий нийтлэл “Синхуа” агентлагийн олон улсын гол мэдээнүүдийн дундаас дэлхий нийтийн сонирхлыг татсан юм. Улиран өнгөрсөн оны төгсгөлд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Хятад дахь албан ёсны айлчлалын өдрүүд дөнгөж дуусмагц энэхүү нийтлэл олон улсад цацагдав.
“Англо-Американ” компани Бразилийн уул уурхайн салбараас гарна 2017 он гэхэд нийт эзэмшиж буй төсөл болоод хувьцааны 60%-ийг худалдах талаар төлөвлөгөөндөө тусгасан байна. Төлөвлөгөөний дагуу компанийн 135 мянган ажилчдын тоог ирэх жилд 92 мянга болгон бууруулах аж.
Орос газрын тосны экспортын татвараа 29%-иар бууруулав Хоёрдугаар сарын нэгнээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 21.3 ам.доллараар буурч байна. Тодруулбал, 1 дүгээр сарынхаас 29%-иар буурч 73.3 ам.доллараас энэ сард 52 ам.доллар болж байгаа юм.
37 38 39 40 41 42 43