Байр суурь
Хөдөлмөрийн үндэсний нам: Оюутолгой төслөөс Монгол Улсын авах өгөөж 30% буурсан
Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулан ажиллаж буйгаа Хөдөлмөрийн үндэсний нам хэвлэл бага хурлынхаа үеэр (2021.02.01) мэдэгдлээ. Тус нам нь Оюутолгойн санхүүгийн загвар боловсруулан, шинэ Засгийн газарт хүргүүлэх аж. Ажлын хэсэг нь Санхүү эдийн засаг, Геологи уул уурхай, Хууль эрх зүй гэсэн 3 дэд хорооноос бүрдэж байна. Оюутолгой төслийн үндсэн гэрээнүүд болох Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу "Дубайн гэрээ", мөн Оюутолгой төслийн 2014,2020 оны NI 43-101 Техникийн тайлан, “Опен ойл” компанийн 2016 онд танилцуулсан Оюутолгойн төслийн санхүүгийн загвар дээр ажилласан эхний үр дүнгээ Ажлын хэсэг танилцуулав.
Эрдсийн баялгаас үүдэх “Монгол өвчин” (Mongolian disease)
Н.Даваасамбуу /Монгол Улсын Зөвлөх инженер, Доктор (Ph.D) /
Дэлхий дээр 200 гаруй улс орны байгалийн баялгийн нөөц бололцооны хувьд харилцан адилгүй. Байгалийн нөөц баялаг улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц өгч, түшиг тулгуур болдог гэдэг маргаангүй зүйл. Гэхдээ байгалийн баялгаа зүй зохистой, зөв ашиглаж байж, түүний үр өгөөжийг нь улс, нийгмийнхээ хөгжилд нэмэр хандив болгох нөхцөл, боломж үүсдэг.
Байгалийн арвин их нөөц баялагтай боловч түүнийгээ буруу ашиглаж, зарцуулснаас үүдэн бий болдог “Голланд өвчин”, “Баялгийн хараал” гэх мэт сөрөг үр дагавруудын талаар бидний монголчууд цөөн бус жилийн хугацаанд бага бусаар ярьж хэлэлцсээр, бие биедээ анхааруулсаар, цэцэрхсээр байгаа билээ.
Байгаа оноогүй “Баялгийн тэгш хуваарилалт”
Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, ард түмэнд тэгш шударгаар хүртээх зарчмыг Үндсэн хуульдаа тусгаад хоёр сар гаруй хугацааг үдэж байна. Ихээхэн маргаан дагуулсан ч төрийн дээд түвшинд эв зүйгээ ололцон байж байгалийн баялгийг “төрийн, нийтийн” өмчийн хэлбэрээр ашиглах хамтын зохицуулалтыг эцэг хуульдаа мөн тодотгон шигтгэсэн. Монголын баялаг “нийтийн өмч” байх ёстой гэсэн ухагдахууныг Төрийн тэргүүний зүгээс зүтгүүлж оруулсан билээ. Гэхдээ УИХ-аар баталж, Ерөнхийлөгчийн ёсчлон баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг таван сарын дараа, 25-ны билэгт сайн өдрийн морин цагаас нийтээр албан ёсоор дагаж мөрдөх учиртай. Өнөөдөртөө бол эдгээр заалт хэрэгжээгүй гэсэн үг. Эндээс нэг сонирхолтой зүйл харагдана.
Уул уурхайд төрийн “оролцоо” нэмэгдсэн 2019 он
Монгол Улсын түүхэнд арван есөн он тодоор бичигдэн үлдэж байна. 19 жилийн дараа ардчилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг парламентаар баталлаа. Эх орны эдийн засагт оруулсан хувь нэмрээр ч, улстөрчдийн шийдэл шийдвэрт ч уул уурхай гол салбар хэвээр, эрдэс баялгийн асуудал тойрсон үйл явдал өрнүүн нэгэн жилийг монголчууд үдэж байна.
Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагаа 40 гаруй хоног саатаж өнөөгийн Засгийн газрыг огцруулах эсэх, парламентын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, улмаар дараагийн спикер болоод зам тээвэр, боловсрол соёлын салбар хариуцсан сайд нарыг томилох гээд улс төрийн тогтворгүй байдал он дамнаж арван есөн оныг угтав. Засаг “бужигнасан” хоёр оны заагт томоохон ордуудын тусгай зөвшөөрлийг төрд хураан авах цэрэг цагдаагийн тусгай ажиллагааг өргөн дэлгэцээр олон нийт харж, ард түмний өмч байгалийн баялгийг төр нь хамгаалах улстөрчдийн ширүүн мэдэгдэл, шийдвэрүүд “масс”-д хандсан PR-ийн шинжтэй, сонгууль ойртсоныг илтгэнэ.
Хариуцлагаар манлайлъя
2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гариг. Энэ өдөр Монголын парламентын түүхнээ, өргөн утгаараа ард түмний шинэ цагийн хууль эрх зүйн орчинд тодоор бичигдэн үлдэнэ. Бүтэн хорин жил яригдаж, сүүлийн таван сар зун, намрын өдрүүдийг алгасалгүй хэлэлцсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ намрын ээлжит чуулганаараа 64 гишүүний 100%-ийн саналаар батлав.
Парламентад олонхийн суудалтай Монгол Ардын нам сөрөг хүчний оролцоогүйгээр дангаараа баталсан ч хэлэлцүүлгийн явцад гарч байсан олон талын саналуудын нэлээд нь төсөлд тусч, либерал шинжтэй нэмэлт, өөрчлөлтүүд хийгджээ. Үндэсний зөвшилцлийг хангасан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж олон нийт харж байна. Гэхдээ хууль тогтоох байгууллагын тэргүүний “Улс төрийн утаа арилж”, “Төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна” гэх чамин үгс өнөөдөртөө гоё сонсогдож байгаа ч ирээдүйд юу болохыг хэн ч эс таамаглана.
Уул уурхайгаа хөгжүүлэх “төрийн нийтийн төлөвлөгөө”
Төрийн гурван өндөрлөгт Монгол Улсын засаглалын хамгийн том эрх мэдэл бий. Энэ утгаараа бүгд өөр өөрсдийн мөрийг эдийн засгийн хамгийн чухал тулгуур болсон уул уурхайн салбарт үлдээхийг хүсдэг. Энэ үйл явцыг төр засгийн олон нийтэд зориулан боловсруулсан уул уурхайг хөгжүүлэх төлөвлөгөө гэж гоёчлон тайлбарлаж болох юм. Харин УИХ энэхүү үйл явцыг “төрийн нийтийн төлөвлөгөө” гэж нэрийдэх байсан биз ээ. 2019 ондоо багтаж ойрмогхон болж болзошгүй гэгдэх ээлжит бус сонгууль, ирэх оны ээлжит сонгуулийн үнэр ханхийхтэй зэрэгцэн төр засгийн үйлдэл илүү сүрлэг болж ирэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн наймдугаар сарын 13-ны үйлдлээр нь оны онцлох гавшгайчаар шалгаруулж болохоор байлаа.
Ашигт малтмал хэний өмч вэ?
Н.Алгаа нь 1975-1980 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын политехникийн дээд сургуульд суралцан өнгөт төмөрлөгийн инженер мэргэжил эзэмшсэн. 1990-1991 онд Японы Сендай хотын Тохоку их сургуульд мэргэжил дээшлүүлж, 2009-2012 онд МУИС-ийн хууль зүйн сургуульд эчнээгээр суралцжээ. Тэрээр Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан бөгөөд өдгөө “Дат консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Н.Алгаагийн салбарын үйл явцад дүн шинжилгээ хийсэн нийтлэлийг The Mongolian Mining Journal уншигчдадаа цувралаар хүргэж байна.
Путины ганзага
В.В.Путин Монгол оронд дахин айлчилж байна. Тэрээр Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн хүндэт зочноор морилж байна. Хойд хөрш орны удирдагчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Орос улсын харилцаа шинэ шатанд шилжиж, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулах хүлээлт бий.
ОХУ-ын Ерөнхийлөгч гуравдугаар сард Красноярск мужид ажиллаж гол гол төслүүдийн явцтай биечлэн танилцсан юм. Тухайлбал, хөрөнгө оруулалтын “Енисейская Сибирь” хэмээх сонирхолтой хөтөлбөр бий. Красноярск муж, Тува болон Хакасийн бүс нутагт ирэх арван жилд 2 их наяд рублийн хөрөнгө оруулах амбийцтай төлөвлөгөө юм. Ашигт малтмалын ордууд, боловсруулах үйлдвэр, зам тээвэр, эрчим хүч, нисэх онгоцны буудал, дэд бүтэц, хөдөө аж ахуйн нийт 32 том төсөл хэрэгжинэ. Хөтөлбөрт “Норильский никель”, “Русал”, “Полюс”, СУЭК, “Оросын төмөр замууд”, “En+group“ Юнипро” зэрэг томчууд багтсан 60 гаруй компани оролцож байна.
Чанаргүй зээлийн жагсаалтыг уул уурхай тэргүүлсээр байх уу?
Монгол Улсын эдийн засаг таамагласнаас өндөр өсөлттэй буюу 8.6%-д хүрээд байна. 2019 онд өсөлт 6.7%-тай байх болов уу гэсэн Азийн хөгжлийн банк тэргүүтэй судалгааны байгууллагуудын таамгийг давж, эрх баригчдын санаа зовнил ч багасчээ. Эдийн засаг өсч байгаа нь мэдээж сайн мэдээ. Гэхдээ өсөлт бууралт болгон нь өнөө “муу нэртэй, луу данстай” уул уурхайн салбараас шалтгаалж байдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрдөг. Уул уурхайгүй бол Монгол Улс хөгжихгүй гэж дээр дооргүй ярьдаг ч хөрөнгө оруулалтгүйгээр өргөжин тэлэхгүй нь хэнд ч тодорхой.
Тэрхүү хөрөнгө оруулалт нь ихэнхдээ банк санхүүгийн байгууллагуудаас олгосон зээл байдгийг нуух юун. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалтаас өндөр хамааралтай манай улсын хувьд банк санхүүгийн байгууллагын зээл болон чанаргүй зээлийн хэмжээ уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарт өндөр төвлөрөлттэй байна. Уул уурхайн салбар энэ бүхнийг түүчээлж явааг Та графикаас түвэггүй харж болно.
Эдийн засаг “зэрэг нэмэхийн өмнө”
Яг яаж нэмэх юм гэж үү? Валютын сангийн хөтөлбөрийг амжилттай давах замаар. 2010 оны есдүгээр сард “Bye Bye Standby” хөтөлбөр хэмээн MMJ-ийн дугаар гарч байлаа. Одоо яг ийм баярт мөч ирэхэд жилийн хугацаа үлдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 6-8% дээр тогтворжиж, өрийн хэмжээ буурч, төсвийн сахилга бат сайжирсан эдийн засаг болох учиртай. Гэхдээ Валютын сангийн зургаадугаар ээлжийн мөнгөний цуваа Монгол руу хөдлөх явц ихээхэн удаашралтай байгаа юм. Банкууд хөрөнгийн эх үүсвэрээ хуулийн хүрээнд нэмэгдүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийсний дараа орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Угтаа дөрвөн сарын өмнө орж ирэх байсан мөнгөний цуваа хойшилсон нь оны эхээр өрнөсөн их улстөржилттэй ч холбоотой байж болох юм.
Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого хаана явна вэ?
Энэ асуултад төвөггүйхэн хариулах үйл явдлууд сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд өрнөв. Салхитын мөнгөний ордод Засгийн газар цэрэг, цагдаагийн хүчээр тусгай ажиллагаа явуулж, ашиглалтын бүх тусгай зөвшөөрлүүдийг нь цуцаллаа.
Анхны дугаар, арван жил
The Mongolian Mining Journal сэтгүүлийн анхны дугаар арваннэгдүгээр сарын жавар цавхилзсан ийм өдрүүдээр гарсан юм. Эхний сэтгүүлээ энгэртээ тэврээд Болороо эрхлэгч хэвлэл борлуулалтын цэгээр өөрөө түгээж явсан тэр өдрүүдээс хойш яг арван жил улирчээ.
Цэнхэр тэнгэрийн амбиц буюу Монгол нүүрсний боломж
Хятад улсын “Цэнхэр тэнгэр” хөтөлбөр Монголын нүүрсний бизнест асар их боломж бүрдүүлж буйг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй хэмээн Хятадын үндэсний нүүрс ассоциацийн Эдийн засаг хариуцсан Ерөнхий захирал Ян Сианфэнг Coal Mongolia 2018 дээр хэлэв.
Хөрөнгө оруулалтын хурлууд
Монголын уул уурхайн талаарх олон улсын мэдээллийн эрэлт хэрэгцээ “Оюутолгой” асуудал зөрчилтэй үед үүсч, шийдвэрлэгдмэгц намждаг тухай Германы сэтгүүлч, доктор Дирк Асэндорпф MMJ-д өгсөн ярилцлагадаа нэгэнтээ өгүүлж байв.
Сонгуулийн уралдаанд оноо нэмэх уриа: Уул уурхайгүй аймаг
Арваннайман оны хавар Хөвсгөл аймаг газар нутгаа бүхэлд нь орон нутгийн тусгай хамгаалалтад авч, уул уурхайгүй аймаг гэж зарласан юм. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус долдугаар хуралдаанаас 50 дугаар өргөргөөс урагш газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн.
Хийрхэл
Эрдсийн захын таатай үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой хэвээр арваннайман он дундаа орлоо. Эрдсийн захын өсөлт эх орны эдийн засагт сэргэх найдвар төрүүлдэг.
Ерөнхий сайдын айлчлал ба нүүрсний бодлого
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гадаад, дотоод дахь томилолтын үр дүнгээс эрдсийн экспортын голлох боомтын гацаа ба Тавантолгой ордын цогц ашиглалтын талаар тодорхой болсон зүйлсийн агуулга товчдоо ийм. Ерөнхий сайд танхимынхаа долоон сайдын хамт БНХАУ-д айлчилсан билээ.
Тавантолгойн тал бүрийн асуудал
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 4 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Хоёр сарын дараа буюу 6 дугаар сард Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршид айлчилна