Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
Удоканы баяжуулах үйлдвэрийн барилга 45%-ийн гүйцэтгэлтэй байна Өнөөгийн байдлаар Удоканы орд газарт УБҮ- ийн барилгын ажил 45%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн талаар “Удоканы зэс” (хуучнаар “Байкалийн уулын компани”) компани мэдээлжээ. Тус үйлдвэрт дэвшилтэт технологийн нийт 30 гаруй тоног төхөөрөмж суурилуулах аж. Төслийн талбайд 50МВт хүчин чадалтай цахилгааны дэд станц ашиглалтад орж одоо 146МВт хүчин чадалтай станц барьж байна. Түүнчлэн, БАМ-ын төмөр замын Шинэ Чара өртөөн дээр  түүхий эдийн агуулах, тээвэрлэх цогцолборын барилгын ажил явагдаж байгаа аж. Уурхайгаас олборлосон бүтээгдэхүүнийг энэхүү агуулахад нөөцлөх ба өртөөнөөс төмөр замаар тээвэрлэж экспортлох юм.  Удоканы үйлдвэрлэл 2022 оны сүүлчээр эхлэх төлөвлөгөөтэй.
Оюутолгой уурхайгаас 2020 онд 693 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ “Оюутолгой” компани өнөөдөр 2020 оны дөрөвдүгээр улирлын тайлан болон гүний уурхайн бүтээн байгуулалтын үр дүнгээ  танилцууллаа. Ил уурхайн болон олборлолтын үечлэлийн төлөвлөгөөг эрчимжүүлснээр агуулга сайтай хэсэгт хүрч, олборлож эхэлсэнтэй холбоотойгоор ил уурхайн зэсийн гарц 2019 онтой харьцуулахад 2%-иар өссөн байна. Зэс, алтны агуулга сайтай хэсгийн олборлолт 2021 оны турш үргэлжлэх төлөвтэй байгааг тайландаа дурьджээ. 2020 онд ил уурхайн нийт олборлосон материал 97.7 сая тоннд хүрчээ. Үүнээс 40.2 сая тонн хүдрийг баяжуулах үйлдвэрт боловсруулсан байна. Мөн 693 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн бол баяжмал дахь зэсийн дундаж агуулга 21.6%-тай гарлаа. 
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нэрээ өөрчилж “Барловорлд Монголиа” болов “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нь хуулийн этгээдийн нэрээ сольж “Барловорлд Монголиа” болсныг албан ёсоор мэдээллээ. “Катерпилларын дилерээр 94 жил ажилласан арвин туршлага, түүхтэй “Барловорлд” компаний нэг хэсэг болсон нь компанийн хувьд шинэ эхлэл, өсөлт хөгжилтийн нэг шат болж байгааг мэдээнд онцолсон байна. Монголчуудын 23 жилийн хугацаанд мэддэг болсон “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компаний үзүүлж байсан Cat машины худалдаа, сэлбэг хангамж, засвар үйлчилгээний чанарын түвшинг улам сайжруулан үйлчлэхийг “Барловорлд Монголиа” компани нь цаашид зорьж байна.  
“Baowu Steel” групп “Shandong Iron & Steel” компанитай нэгдэж магадгүй Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu Steel” групп нь “Shandong Iron & Steel” компанитай нэгдэх асуудлаар хэлэлцэж буй талаар мэдээлэл цацагджээ. Энэ мэдээллийг талууд няцаагаагүй ч албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна. “Shandong Iron & Steel” компани жилд 30 гаруй сая тонн ган үйлдвэрлэдэг учир хэрэв компаниуд нэгдэх тохиолдолд “Baowu Steel” группын гангийн үйлдвэрлэл 160 сая тонныг давах юм. Төрийн “Shandong Iron & Steel”-ийн тухайд, охин компани “Jinan Iron & Steel” нь Монголын “Энержи Ресурс” компанитай коксжих нүүрс нийлүүлэх гэрээтэй ажиллаж байсныг монголчууд мэддэг.
“Рио Тинто”-ийн зэсийн асуудлыг Б.Болд захирал хариуцна Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн гэрээг хэлэлцэж, өөрчлөхөөр ажиллаж буй энэ үед тус компани захирлуудын шинэ бүтцээ танилцууллаа. Тодруулбал, “Рио Тинто”-ийн Эрчим хүч, эрдсийн асуудал хариуцсан захирал Б.Болд Зэсийн группын Гүйцэтгэх захирлаар томилогджээ. Өмнө нь уг албан тушаалд Арнауд Суарат ажиллаж байсан бол ийнхүү Монгол хүн уг ажлыг хариуцахаар болж байна. Харин Арнауд Суарат нь “Рио Тинто” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын албанд очихоор болжээ.  
“Шивээ-Овоо”ХК: Уурхайн техникийн шинэчлэлийг хийж эхлэв Монгол Улсын Засгийн газрын (2020.12.13) 211 дүгээр тогтоолтой холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, Дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ өссөн тул “Шивээ-Овоо”-гийн уурхайн нүүрс олборлолтын хэмжээ 76 мянган тонн, хөрс хуулалт 330 мянган шоо метр тус тус өссөн байна. Нүүрс олборлолт, борлуулалт ба нийлүүлэлт нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн тул “Шивээ-Овоо”-гийн уурхайн нүүрс борлуулалтын төлөвлөгөө 2020 оны арваннэгдүгээр сард 111.6%, арванхоёрдугаар сард 113.5%, энэ сард (2021.01.25) 101%-ийн гүйцэтгэлтэй ажиллаж төвийн эрчим хүчний систем болон орон нутгийн дулааны станцуудын хэрэглээг хангаж байна.
Хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын компани Монголд бүртгүүлэв ОХУ-аас байгалийн хий БНХАУ руу нийлүүлэх “Сибирийн хүч 2” хоолойн байгууламжийг  Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах “Газопровод союз восток” компани албан ёсоор манай улсад бүртгүүлжээ. Энэ тухай Гадаад харилцааны яам болон Оросын “Газпром” компани мэдээлэв.  Гадаад харилцааны яамны мэдээллээр, “Газопровод союз восток” компанийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа (2021.01.21) тус компанийн захирал Е.Н. Асеевтай цахим уулзалт хийсэн байна. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ болон Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн удирдлага, төлөөлөл оролцжээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын талаас баталгаажуулах шаардлагатай бичиг баримтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, “Газопровод союз восток” компани нь Монголын Худалдаа хөгжлийн банканд байнгын данс нээлгэхэд бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт зэрэг асуудлыг уулзалтаар хэлэлцсэн байна.
2020 онд Элга ордоос 7 сая тонн коксжих нүүрс олборложээ “А-Проперти” компанийн бүтэц бүрэлдэхүүнд багтдаг “Эльгаугол” нь 2020 оны дүнгээр нийт 7 сая тонн коксжих нүүрс Элгагийн ордоос олборложээ. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 62.8%-иар нэмэгдсэн байна. Олборлолт нэмэгдсэн нь Элга ордын хувь эзэмшил, шинэ хөрөнгө оруулагчтай холбоотой аж.  Сануулахад, Элга ордын 51%-ийг 89 тэрбум рублиэр “А-Проперти” компани (2020.04.24) худалдан авсан юм. Тус компани Элга ордын коксжих нүүрсийг Хятад руу экспортлох хэмжээг 2021 онд 15-18 сая тонн, 2022 онд 20-24 сая тонн, 2023 онд 30 сая тонн болж, түүнээс цааш 45 сая тоннд хүргэх зорилтыг танилцуулсан билээ.
“Baowu”: Үйлдвэрлэлийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа 2023 оноос бууруулна Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu” корпорацийн үйлдвэрлэлийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ 2023 онд оргилдоо хүрэхээр буйг мэдэгджээ. Тухайн үеэс бууруулах арга хэмжээ авч 2025 онд 30%, 2035 онд 50%-д хүргэхээр төлөвлөж байна. 2020 оны сүүлчээр НҮБ-ын индэр дээрээс БНХАУ-ын дарга Си Жинпин нь 2060 он гэхэд Хятад нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтгүй улс болно гэж мэдэгдсэн билээ. Энэхүү санаачлагыг дэмжсэн анхны томоохон үйлдвэр “Baowu” корпораци болж байна.
“Glencore” групп зэсийн “Mopani” төслөөсөө татгалзав Үндэстэн дамнасан уул уурхайн худалдааны “Glencore” групп нь зэсийн “Mopani” төслийн 90%-ийн эзэмшлээ Замби улсад эргүүлэн өгөх буюу төрийн өмчит ZCCM компанид худалдах “бэлгэ тэмдгийн” гэрээ байгуулжээ. Харин үүний хариуд ZCCM компани нь “Glencore”-ийн 1.5 тэрбум ам.долларын өрийг төлж барагдуулахаар болсон байна. Албан ёсоор, “Glencore” группын 81.2%-ийн эзэмшилтэй “Carlisa Investments” корпорацид “Mopani” төслийн  90%, үлдсэн 10% нь ZCCM компанийх байсан юм.
“Eldorado Gold” корпораци “QMX Gold”-ийг худалдан авчээ  QMX Gold” (TSX-V: QMX) компанийг 132 сая канад доллараар (105 сая ам.доллар) худалдан авах тухайгаа Канадын “Eldorado Gold” (TSX: ELD) (NYSE: EGO) корпораци мэдээлжээ.Энэхүү худалдан авалтын үр дүнд алтны “Lamaque” ордын олборлолтын талбай өргөжиж, үйлдвэрлэл нэмэгдэнэ гэдгийг “Eldorado Gold”-ийн Гүйцэтгэх захирал Жорж Бернс мэдэгдсэн байна. Учир нь тус корпорацийн Канад дахь ганц төсөл “Lamaque” ордтой зэрэгцээ “QMX Gold” компанийн тусгай зөвшөөрлийн талбайнууд байршилтай аж.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг ҮАБЗ-ийн (2020.07.17) хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу 7 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна. Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил эхэллээ Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.   
Оюутолгой: Татварын актын шинэ асуудлуудыг арбитраар шийдвэрлүүлэхээр бэлтгэж байна “Оюутолгой” компани 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн Нөхөн ногдуулалтын акт хүлээн авсан. Энэхүү Нөхөн ногдуулалтын акт нь “Оюутолгой” компанийн 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалттай холбоотой юм. Энэхүү татварын хяналт, шалгалтын хамрах хугацаанд буюу 2016-2018 оны хооронд “Оюутолгой” компани нь 797 сая ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамжид шилжүүлсэн (2016 онд 215 сая ам.доллар, 2017 онд 228 сая ам.доллар, 2018 онд 308 сая ам.доллар тус тус төлсөн). Мөн хугацаанд “Оюутолгой” нь 600 сая гаруй ам.долларын алдагдалтай ажилласан байна.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Баян айраг эксплорэйшн” компанийн удирдлагуудтай уулзав Уулзалтын үеэр “Баян Айраг  Эксплорэйшн” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Ю.Энхтүвшин, төсөл  хариуцсан  захирал О.Хулан нар Баян-Айрагийн алтны уурхайн үйл ажиллагаа, улс, орон нутагт үзүүлж байгаа нөлөө, ач холбогдол болон уурхайд цианид натрийн сулруулсан уусмал алдагдсан тохиолдлууд, тухайн тохиолдол тус бүрийн үеэр компаниас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон бусад албаны хүмүүс “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийг  илүү  хариуцлагатай  байх, мэргэжлийн хяналтын байгууллага, Улсын онцгой комиссоос томилогдсон Ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, цаашид ийм тохиолдол, осол гаргахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Элгагийн коксжих нүүрсний экспортыг Орос, Хятадын хамтарсан компани хариуцна Оросын Элга ордын төслийг хэрэгжүүлэгч “Эльгауголь” компани нь Хятадын “GH-Shipping”-тай хамтарсан компани байгуулна. Ингэснээр нүүрсний экспортын тээвэрлэлтийн найдвартай сүлжээг бий болгоно гэж талууд үзэж байна. Урьдчилан төлөвлөснөөр, Элга ордын коксжих нүүрсийг Хятад руу нийлүүлэх хэмжээг 2021 онд 15-18 сая тонн, 2022 онд 20-24 сая тонн, 2023 онд 30 сая тонн болж, түүнээс цааш 45 сая тоннд хүргэх аж. Хамтарсан компани нь Элга ордын коксжих нүүрсийг угааж, баяжуулахад анхаарах бөгөөд ирээдүйд Хятадын зах зээл дээр Австрали, АНУ-ын коксжих нүүрсийг орлуулахаар зорьж байна. Хамтарсан компани Шанхайд байрлах юм.
"Эрдэнэс силвер ресурс": Улсын алтны нөөцийг 53.14 тонноор нэмэгдүүллээ "Эрдэнэс Монгол" нэгдлийн "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн геологи хайгуулын баг олон улсын чанарын стандартад нийцсэн нөөц тогтоох хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэн Монгол Улсын Эрдэнэсийн Сангийн алтны нөөцийг 53.14 тонноор нэмэгдүүллээ. Энэхүү геологи хайгуулын ажил нь гадны зөвлөх мэргэжилтнүүдийн оролцоогүй зөвхөн Монголын геологичид, уул уурхайн салбарын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааны үр дүн гэдгээрээ онцлог аж.
Оюутолгой төслийг санхүүжүүлэх төлөвлөгөөгөө Туркойз Хилл танилцууллаа Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани далд уурхайн нэмэлт санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх тухай төлөвлөгөөгөө (2020.12.22)танилцууллаа. Тус компанийн уг төлөвлөгөөнд, төсөлд шаардагдах нэмэлт санхүүжилтийг алтны урьдчилгаа төлбөр бүхий худалдаа болон зах зээлээс дунд хугацааны бонд босгох байдлаар шийдвэрлэх саналаа дурджээ. Ингэснээр төслийн үнэ цэнийг өсгөөд зогсохгүй төслийн санхүүжилтэд зориулж нэмэлт хувьцааны арилжаа хийх шаардлагагүй болох юм. Туркойз Хилл-ийн суурь буюу дундаж тооцооллоор төсөлд 3 тэрбум хүртэлх ам.доллар нэмэлтээр шаардагдахаар байна. Гэхдээ алтны арилжааг урьдчилж хийх, бонд босгох тохиолдолд нэмэлт санхүүжилтийн хэмжээ буурах боломжтой. Одоо энэ саналуудыг Засгийн газар/”Эрдэнэс Оюутолгой”, “Рио Тинто”-оор батлуулах үлдэж байна.
“Рио Тинто” шинэ захирлаа сонголоо Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” нь Австралийн уугуул иргэдийн соёлын өв болсон Жуукан Горж-ийн агуйг сүйтгэснийхээ хариуд Гүйцэтгэх захирал болох Жан Себастьян Жакыг огцруулахаар есдүгээр сард шийдвэрлэсэн. Тэгвэл Гүйцэтгэх захирлын албан тушаалд тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Якоб Стаусхолмыг томилохоор болжээ. Бодлогын болоод худалдааны өргөн туршлага, хүчирхэг чанарууд, хамтын ажиллагааны манлайлах чадвар, төлөв байдал нь Стаусхолмыг Гүйцэтгэх захирлаар томилоход яг тохирсон хэв шинж болохыг “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон тайлбарласан байна. Тус компанийн шинэ гүйцэтгэх захирлаар компанийн бус хүн сонгогдоно гэсэн таамаг шинжээчдийн дунд түгээмэл байсан юм.
Далд уурхайн зардлын эцсийн тооцооллыг танилцууллаа Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компани төслийн өргөтгөл шат буюу далд уурхайн санхүүжилт болон тогтвортой үйлдвэрлэл эхлэх хуваарийн нарийвчилсан тооцооллыг (2020.12.16) танилцуулжээ. Ингэснээр далд уурхайн ашиглалтад орох хугацаа 2022 оны аравдугаар сард тохиох нь тодорхой болж байна. Цар тахлын одоо мэдэгдэж буй болон цаашид гарч болзошгүй нөлөөллийг энэхүү тооцоололд оруулсныг компани онцолжээ.
10 11 12 13 14 15 16