Компанийн мэдээлэл
“Степ гоулд” Хөгжлийн банкнаас 3 сая ам.доллар татна
Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутагт орших Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Steppe Gold” (TSE:STGO) компани “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 3 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэхээр болсон талаараа (01.22) мэдээллээ. Тодруулбал Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК”-ийн удирдлага дор ажилладаг “Монголын үндэсний хөрөнгө оруулалтын сан ХОС ТЗК”-иас (Mongolian National Investment Fund PIF SPV) уг хөрөнгийг татан төвлөрүүлж байна. Ингэснээр тус компани нь энэхүү сангаас хөрөнгө татан төвлөрүүлсэн анхны компани болж байна.
Оюутолгойн алт үйлдвэрлэл 2020 онд 40%-иар буурна
Оюутолгой төслийн зэс үйлдвэрлэл энэ онд 140-170 мянган тонн, алт үйлдвэрлэл 120-150 мянган унцаар хэмжигдэх тухай “Туркойз Хилл Ресурс” компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа онцолжээ. 2020 онд Оюутолгой уурхайн алтны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос даруй 40 орчим хувиар буурахаар байгаа нь ил уурхайн бага агуулгатай хүдрийн олборлолт үргэлжлэхээр байгаатай холбоотой юм. Харин зэсийн үйлдвэрлэл энэ онд өнгөрсөн оны дүнгээс ахиу гарах төлөвтэй байгааг Туркойз Хилл онцолжээ. 2020 оны тухайд далд уурхайн нэвтрэлтээс гаргасан хүдрийн биетийг боловсруулж эхэлнэ гэдгийг тус компани тэмдэглэжээ.
First Quantum: 2019 онд 702 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэв
Канадын уул уурхайн “First Quantum” компани нь 2019 оны аравдугаар сард “Cobre Panama” уурхайн үйл ажиллагааг эхлүүлснээр зэсийн баяжмал үйлдвэрлэлээ өнгөрсөн оныхоос 15.8%-иар нэмэгдүүлж 702 мянган тоннд хүргэжээ. Энэ нь компанийн хувьд түүхэн дээд амжилт бөгөөд энэ онд уг амжилтаа 25%-иар нэмэгдүүлэх боломжтой гэж тооцоолжээ. Компани гурав дахь (“Cobre Panama”) уурхайн баяжуулах үйлдвэрээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан ба уурхай энэ онд 285-310 мянган тонн зэсийн баяжмал, 120-130 мянган унц алт тус тус үйлдвэрлэх төлөвтэй байна.
“Рио Тинто” төмрийн хүдрийн уурхайн 275 сая долларын өргөтгөлийн төслийг эхлүүлнэ
“Рио Тинто” групп нь Баруун Австралийн Пилбара бүс нутагт төмрийн хүдрийн Western Turner Syncline уурхайн төслийн хоёр дахь шатыг хэрэгжүүлэх 275 сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээг тус улсын “Monadelphous” болон “Lycopodium” зэрэг компаниуд хамтарсан “Mondium” компанитай үзэглэжээ. Гэрээний хүрээнд, “Рио Тинто” групп нь барилгын зураг төслийг боловсруулах, барилгын ажлыг гүйцэтгэнэ. Мөн газар доорх конвейерийн систем болон бусад дэд бүтцийг суурилуулна гэж “Rio Tinto Iron Ore” компанийн Ерөнхий захирал Крис Солсбери мэдэгдсэн байна. Уг ажлыг 2021 онд багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Оросын коксжих нүүрсний “Мечел” компанийн хувьцаа 65%-иар өсчээ
Москвагийн хөрөнгийн бирж дээр Оросын коксжих нүүрсний “Мечел” компанийн энгийн хувьцааны ханш хоёр хоногийн хугацаанд 65%-иар өсч нэгж хувьцааны үнэ 104 рубльд хүрчээ. Энэ нь сүүлийн 6 жилийн хамгийн өндөр өсөлтөөр тэмдэглэгдэж буй. Нэгдүгээр сарын 6-нд тус компанийн хувьцаа 21%-иар өсч өнөөдрийг хүртэл өсөлтөө хадгалж байна. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр ч “Мечел” компанийн хувьцааны ханш даваа гаригт 36.3%-иар өссөн бол сүүлийн хоёр хоногийн байдлаар дахин 13.3%-иар нэмэгдэж нэгж хувьцаа 2.7 ам.долларт хүрэв. Хамгийн өндөр үнэ 3.16 ам.долларт хүрч байжээ.
Хятадын “Baowu” гангийн хоёр компани худалдан авлаа
Хятадын металургийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu” нь бүтэц бүрэлдэхүүндээ нэмж гангийн “Maanshan Steel” болон “Chongqing Steel” компаниудыг нэгтгэж буйгаа мэдэгдсэн байна. Худалдан авах хэлэлцээрийг энэ оны эхний хагаст багтаан дуусгах аж. “Maanshan Steel”,“Chongqing Steel” компани жилд нийтдээ 30 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай. Төрийн өмчит Baowu компани 2019 онд “Magang holding”-ийн хяналтын 51%-ийн хувьцааг эзэмших болсон билээ. “Magang holding” жилд 20 сая тонн ган үйлдвэрлэдэг. Baowu нь 2021 онд гангийн үйлдвэрлэлээ 100 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд гангийн жижиг үйлдвэрийг худалдан авч байгаа юм.
Салхитын ордоос 750 тонн мөнгө Монголбанкинд тушаана
“Эрдэнэс Монгол” ХХК болоод охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-иуд Монголбанктай Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээ байгуулав.(2019.12.26) Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд “Эрдэнэс Силвер Ресурс” компани Монголбанканд 850-980%-иас доошгүй сорьцтой алт, мөнгө болох үнэт металлын агууламж бүхий гулдмайг нийлүүлж, гэрээнд тусгасны дагуу төлбөр авах юм. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар оролцож, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр болон Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нар оролцов.
2019 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалт тэрбум ам.доллар давжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрчээ. Тус компани өнгөрсөн нэг жилийн хугацаанд 14.3 сая тонн нүүрс экспортолж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тухай компаниас мэдээлсэн байна. Борлуулалтын орлого нь 1 тэрбум долларт хүрсэн анхны Монгол компани болсон тухай мэдээлэлд онцолжээ.
Туркойз Хилл: УИХ-ын тогтоолыг эерэг алхам гэж харж байна
Оюутолгой төслийн хувьд өнгөрсөн 2019 оны сүүлээр хоёр томоохон үйл явдал тохиосон юм. УИХ-ын тогтоол батлагдсан төдийгүй Оюутолгойн Босоо ам 2 буюу гүний уурхайн хүдэр тээвэрлэх зориулалттай Үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалт дууссаныг арванхоёрдугаар сарын 13-нд тэмдэглэлээ. Үйлдвэрлэлийн амны нээлтэд “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Улф Куэлманн хүрэлцэн ирсэн юм. Оюутолгой төслийн нөхцөл байдлын талаар Куэлманн захиралтай MMJ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт ярилцлаа.
С.Энхтуяа: Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх хүчтэй дуу хоолой болж чадна
Уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон компаниуд энэхүү сайн дурын санаачилга, кодекст нэгдсэнээр бусад аж ахуйн нэгжүүдээ хариуцлагын төлөө нэгдэх дуу хоолой нь болж цаашлаад эх орныхоо эдийн засгийг нуруундаа үүрч байгаа уул уурхайн салбарт ажиллаж, амьдардаг иргэдийнхээ ажил үүргээрээ бахархах бахархлыг бий болгох, салбарын үйл ажиллагаа, нэр хүндийг олон нийтэд эерэгээр таниулах чухал ач холбогдолтой юм.
З.Ган-Очир: Үндэсний туршлагатай компаниудтай хамтдаа хөгжинө
“Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдсэний ач холбогдлыг танай компани хэрхэн харж байгаа вэ?
Монголын эдийн засгийн хөгжлийн гол зүтгүүр бол уул уурхайн салбар. Улсын төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байна. Уул уурхай зогсвол энэ салбарын жар гаруй мянган залуус ажилгүй болох төдийгүй сургууль, эмнэлэг гээд нийгмийн үйлчилгээний салбарууд доголдож эхэлнэ. Уул уурхай бол зогсох эрхгүй салбар. Нөгөө талаас олборлолтын салбар бол байгаль орчин, орлогын зөв зарцуулалт гээд хариуцлага зайлшгүй чухал салбар. Тиймээс хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэхийг уриалсан “Хариуцлагаар нэгд” санаачилгыг бид баяртай хүлээн авсан. Уул уурхайн салбарыг зөв тайлбарладаг, гүйцэтгэж буй үүрэг, орон зайг нь хүлээн зөвшөөрдөг болоход чухал ач холбогдолтой аян гэж үздэг.
Ч.Мөнхбат: Орон нутагтаа нэр хүндтэй байх нь том шалгуур
“Саусгоби Сэндс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбаттай MMJ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт “Хариуцлагатай уул уурхай” сайн дурын кодекст нэгдэхийн ач холбогдлын талаар ярилцлаа. Тус компани нь Гурвантэс суманд орших Овооттолгойн нүүрсний уурхайд олборлолт явуулдаг бөгөөд байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр ихээхэн санаачлагатай ажилладаг. Өнгөрсөн онд салбар (ХНХЯам) яамнаас тус компанийг “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч”-ээр тодруулсан юм.
Бид олон улсын стандартын дор хариуцлагатай уул уурхайн гол зарчмуудыг амжилттай хэрэгжүүлж байна
“Оюутолгой” ХХК хариуцлагатай уул уурхайн чиглэлээр ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрестой ярилцлаа.
“Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-д нэгдэн, санамж бичиг байгуулсан компаниудын нэг нь “Оюутолгой” ХХК. Ач холбогдлыг нь хэрхэн харж байна вэ?
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь хариуцлагатай уул уурхайн сайн туршлагуудыг салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, цаашлаад уул уурхайн тэргүүлэх компаниуд хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн чухал суурь баримт бичиг боллоо гэж харж байна. Сайн дурын кодекст нэгдсэнээр Оюутолгойн уурхайн цогцолборт хэрэгжиж буй сайн туршлагуудыг бусад уурхайнууд, оролцогч талууд болон олон нийттэй хуваалцах, мөн харилцан суралцах боломж бий болж байна.
Э.Номинчулуун: Нийгмийн хариуцлагаа илүү төгөлдөржүүлнэ
1978 оноос хойш 41 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Багануур” ХК өнгөрсөн хугацаанд байгууллагын соёлын хүрээнд дотооддоо салангид ойлголтуудаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Харин 2014 онд төрийн өмчит компани Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн тусламжтайгаар Нийгмийн хариуцлагын стратегийн бичиг баримтыг анх удаа боловсруулсан юм. Стратегийн бичиг баримтыг боловсруулснаар салангид ойлголтууд нэгтгэгдэж, нийгмийн хариуцлагын цогц стратеги болж хэрэгжсэн. Ингээд 2018 онд “Эрдэнэс Монгол” ХХК-иас манай компанид “Хариуцлагатай уул уурхайн систем”-ийн үнэлгээг 5 гол зорилтын хүрээнд хийж үзэхэд 39%-тай гарсан. Энэ үнэлгээгээр хариуцлагатай уул уурхайн олон улсын жишиг шаардлагын дагуу компанийн нийгмийн хариуцлагын тухай ойлголт илүү төгөлдөржиж байгаа гэж хэлж болно.
“Энержи Ресурс”: Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд олон талаар анхдагч, үлгэр жишээ ажиллаж ирсэн
Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч 8 компани Хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэж, хариуцлагатай байхын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаа нь тодорхой бодит ахиц юм. Иргэдийг бухимдуулдаг, хууль журам, байгаль орчны стандартыг үл тоодог хариуцлагагүй уул уурхайд “үгүй” гэж хэлэх, олон улсын жишигт нийцсэн, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхийн төлөө компаниуд сайн дураараа нэгдсэн гэж бид ойлгож байгаа. Уул уурхайн тэргүүлэгч компаниуд энэ чиглэлд хамтарч, хүчээ нэгтгэснээр илүү өргөн далайцыг хамарч ажиллах улмаар олуулаа нэг зорилтод нэгдсэнээр хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжлийн асуудалд төр засаг, олон нийтийн анхаарлыг илүү ихээр хандуулах боломжтой гэж үзэж байна.
ОТ: Далд уурхайн хүдэр тээвэрлэх “ЗҮТГҮҮР”-ийг нээв
Далд уурхайн хүдрийг тээвэрлэх Үйлдвэрлэлийн амыг барьж дууссаныг (хуучнаар Босоо ам 2) “Оюутолгой” компани арванхоёрдугаар сарын 13-нд тэмдэглэлээ. Ийнхүү Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад томоохон шат ахиж байна. Уг байгууламж нь гүний уурхайн ажилтнуудаас гадна уурхайгаас олборлосон хүдрийг тээвэрлэх, бараа материал зөөвөрлөх чухал ач холбогдолтой. Тиймээс гүний уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх гол “зүтгүүр” бэлэн болсон гэсэн үг. Одоо Үйлдвэрлэлийн амны байгууламжийг Улсын комисс хүлээж авсны дараа ажиллаж эхлэх үлдэж байна.
Рио Тинто: УИХ-ын тогтоол нь гэрээ хүчин төгөлдөр болохыг баталлаа
"Рио Тинто" УИХ-ын “Оюутолгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах” тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч буйгаа албан ёсоор (2019.12.11) илэрхийллээ. Уг тогтоолын төсөлд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт өөрчлөлт оруулсан)-ний хэрэгжилтийг сайжруулах, 2015 оны Дубайн гэрээг хуульд нийцүүлэн сайжруулах заалтууд багтсан юм.
Codelco: 2028 он хүртэлх хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа 20%-иар танана
Чили улсын төрийн өмчит, дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч “Codelco” компани нь ирэх 10 жилийн хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа 20%-иар танаж 32 тэрбум ам.доллар болгож бууруулжээ. 2028 он хүртэлх хөтөлбөрөөр 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан юм. Хөрөнгө оруулалтын хэмжээг танасан шалтгааныг дэлхийн зэсийн зах зээл дэх таагүй нөхцөл байдал, мөн Чили улсын нийгэмд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж компанийн зүгээс тайлбарлаж байна. Энэ намар тус улсыг хамарсан томоохон эсэргүүцлийн дараа Чилийн эрх баригчид Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн юм. Үүнтэй холбогдуулан “Codelco” компанийн нийт ашгаас улсын төсөв рүү хуваарилах хэмжээг 2021 оноос эхлэн жилд 1 тэрбум доллараар нэмэгдүүлэхээр тооцоолжээ.
“Эрдэнэс Монгол” компани Хөрөнгө оруулалтын санг удирдана
Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Ингэснээр “Эрдэнэс Монгол” компани нь уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай урт хугацаат эх үүсвэрийг дотоод болон гадаадын зах зээл дээрээс босгох, санхүүжилтээ хянах, удирдах мэргэжлийн компанитай болж байна. Хөрөнгө оруулалтын мэргэжлийн компани бий болсноор гадаадын хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын сангуудтай харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллаж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц том төслүүдэд хямд бөгөөд урт хугацаатай хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэж байна.
Симандоу ордыг ашиглах эрхийг “SMB-Winning” консорциум авчээ
Гвиней улс дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Симандоу ордын I, II талбайг ашиглах эрхийн олон улсын тендерт “SMB-Winning” консорциумыг тус улсын Засгийн газраас шалгаруулжээ. “SMB-Winning” буюу “Sociйtй Miniиre de Bokй” консорциумд Хятад, Франц, Сингапур болон Гвинейн компаниуд багтсан бөгөөд энэхүү төсөлд 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах санал өгснөө “SMB-Winning”-ийн захирал Фади Вазни мэдэгдсэн байна. Гвинейн Засгийн газраас тендерт оролцогчдыг уг төслийн хүрээнд 650 км төмөр зам барих, экспортын боомт байгуулах шаардлага тавьсан юм. Энэ нөхцөл нь зарим томоохон компаниудыг тендерт оролцохоос татгалзахад хүргэжээ.