Компанийн мэдээлэл
Рио Тинто групп Канад дахь төмрийн хүдрийн төсөлдөө IPO гаргана
Австралийн “Рио Тинто” групп нь Канад дахь салбар төмрийн хүдрийн “Iron Ore Company of Canada” (IOC) компанийн IPO-ийг гаргахаар бэлтгэж байна. Энэ ажилд олон улсын хөрөнгө оруулалтын “Royal Bank of Canada”, “Credit Suisse” болон “JPMorgan Chase” банкуудтай хамтран ажиллаж байгаа юм.
Сентерра гоулд Монгол дахь бизнесээсээ гарлаа
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Сентерра гоулд компани (TSX: CG) өнгөрсөн баасан гарагт Монгол дахь бизнесийн нэгжээ Сингапурын OZD ASIA PTE компанид 35 сая ам.доллараар борлуулж байгаагаа мэдэгджээ. Монгол дахь бизнесийн нэгжид Бороогийн алтны уурхай, боловсруулах үйлдвэр, мөн Гацууртын алтны төсөл багтсаныг мэдээнд өгүүлжээ.
“Glencore” компани эрчим хүчний нүүрс нийлүүлэх тохиролцоонд хүрэв
Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг “Glencore” компани Японы “Tohoku Electric Power”-той 2019 оны есдүгээр сар хүртэл Австралийн эрчим хүчний нүүрсийг тонн тутамд 109.77 ам.долларын үнээр нийлүүлэх тохиролцоонд хүрсэнийг уг хэлцэлд оролцсон ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
40 жилийн ойгоороо “Хангарьд” одон хүртлээ
Монголын уул уурхайн салбарын түүхийн хуудаст нэгэн шинэ тод мөр үлдээсэн үндэсний тэргүүлэгч нүүрсний уурхай “Багануур” ХК 40 жилийн ойгоороо Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагналаа.