Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Эрдэнэс Тавантолгой”-н энэ оны орлогын төлөвлөгөө 78%-ийн биелэлттэй байна ”Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд төвлөрүүлэх 285 тэрбум төгрөгнөөс 216.5 тэрбум төгрөгийг хагас жилд багтаан төвлөрүүлж, компани 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
Хариуцлагатай уул уурхайн түүхэн замналтай Багануурын уурхай 40 жилийн ойгоо угтаж буй Багануурын уурхайн ажил амьдралыг сурвалжлахаар MМJ-ийн баг зорьж очлоо. Нарлаг дулаахан ч сэвэлзсэн салхитай энэ өдөр Төв захиргааны байрны өмнөх талбайд гоёлын дээл хувцастай, энгэртээ одон медаль гялалзуулсан ахмад уурхайчид хуран цуглажээ.
Зөөвч-Овоогийн туршилтын үйлдвэрлэл эхэлнэ Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нутагт орших ураны Зөөвч-Овоо ордын төслийг хэрэгжүүлж буй “Бадрах Энержи” компани туршилтын үйлдвэрлэлээ /олборлолт/ ирэх аравдугаар сард эхлүүлнэ гэж тус компанийн Ерөнхий захирал Тьерри Плзант мэдээлэв.
“Росатом” корпораци Монголд Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулна Монгол улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээ Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Арга хэмжээний хүрээнд “Орос улсын загварын цөмийн шинжлэх ухаан ба технологийн төвүүд” сэдэвт семинар өчигдөр Шангри-Ла зочид буудалд болсон юм.
“Улз” группын техникийн парк CAT 349, САТ 390 экскаваторуудаар шинэчлэгдлээ Төв аймгийн Заамар сумын нутагт алтны олборлолт явуулж буй “Улз” групп нь уурхайн техникийн паркаа Caterpillar брэндийн CAT 349, САТ 390 загварын экскаваторуудаар шинэчилж байна. Caterpillar-ийн Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази” компани дөрвөн шинэ техникийн түлхүүрийг гардуулах ёслол зургаадугаар сарын 4-нд Заамар дахь “Улз” группын уурхайн талбайд зохион байгуулагдсан юм.
“Эрдэнэ Ресурс”: Хувьцаагаа Монголд арилжаалахаар цан цохив Монголын хөрөнгийн зах зээлийн салбарын төдийгүй уул уурхайн салбарт түүхэн үйл явдал болж байна. Учир нь олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани Монголын биржид давхар бүртгэл хийлгэж буй анхны тохиолдлоор “Эрдэнэ Ресурс” тодорч буй юм.
“Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг чөлөөлж, П.Ганхүүг шинээр томиллоо ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, П.Ганхүүг шинээр томилох шийдвэр гаргалаа.
Оюутолгойг шүүмжлэгчид ба дэмжигчид Оюутолгойтой холбоотой асуудлаар Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг хорьж шалгаж эхэлсэн нь дөрөвдүгээр сарын халуун сэдэв болоод байна.
“Хасу Мегаватт” компани мэдлэг, туршлагаа Монголдоо түгээнэ Оюутолгой төслийг түшин өндийж яваа үндэсний компаниудын нэг бол “Хасу Мегаватт” юм. Тус компани олон улсын стандартыг Монголдоо нэвтрүүлэн, дэвшилтэm технологи, ноу-хауг эзэмшин нутагшуулж байна.
Chaarat Gold: Кумтор ордыг 800 сая ам.доллараар худалдаж авахад бэлэн Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Их Британийн “Chaarat Gold” компани нь алтны Кумтор ордыг 800 сая ам.доллараар /1.025 тэрбум канад доллар/ худалдан авахад бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Энэхүү саналаар “Chaarat Gold” нь Кумтор ордыг ашиглах эрхийг Канадын “Centerra gold” компаниас худалдан авах юм. Тодруулбал, Их Британийн компани ордыг цаашид ашиглах энгийн хувьцааг “Centerra Gold”-аас худалдан авахаар төлөвлөжээ.
Занаду Майнз: Хармагтай төслийн зэс-порфирийн шинжилгээний шинэ дүн гарчээ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани нь Өмнөговь аймагт орших Хармагтай алт-зэсийн ордын нөөцийг нэмж тогтоох, төслийн талбайд эрдэсжилтийг шалгах хайгуулын өрөмдлөгийн ажлаа өргөтгөөд байгаа билээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо ”Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус компанийн байранд нээлттэй боллоо.
Төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс” компани байгуулагдав “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн 100%-ийн эзэмшил дор “Эрдэнэс алт ресурс” компанийг байгууллаа.
Якутад нүүрсний Баяжуулах үйлдвэр шинээр ашиглалтад орж байна ОХУ-ын Өмнөд Якутын Нерюнгринийн бүс нутагт нүүрсний Баяжуулах хоёр ч үйлдвэр шинээр баригдаж байна. Үүний нэг Денисовскийн үйлдвэр энэ сарын 26-нд ашиглалтад орох аж. Энэ тухай төслүүдийг хэрэгжүүлж буй “Колмар” компанийн Ерөнхий захирал Сергей Цивилев мэдэгджээ.
Монгол дахь ”Сумитомо”-гийн захирал солигдлоо Японы томоохон корпорациудын нэг “Сумитомо”-гийн Монгол дахь салбарын Ерөнхий захирал солигдсон байна. Тус компанийн захирал ноён Хирото Фүживарагийн залгамжлагчаар ноён Такааки Накагава ажиллах юм байна.
Рио Тинто: Монголд 228 сая долларын татвар төлсөн Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2017 онд өөрийн үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад төлсөн татварын мэдээллээ тайлагналаа.
“Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар Б.Ганхуяг томилогдов Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн өнөөдрийн хурлаар тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой”: Гадаад, дотоод өргүй боллоо Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлгийн “Уул уурхай ба үр өгөөж” салбар хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Компанийн үр өгөөжийг дээшлүүлэх, томоохон төслүүдийг эргэлтэд оруулах, иргэдийн хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх” сэдвээр илтгэснийг тоймлон хүргэж байна
“Mongolia Mining 2018”: “Хера Экуйпмент” түрээсийн үйлчилгээгээ танилцуулна “Mongolia Mining 2018” үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр оролцож буй үндэсний ханган нийлүүлэгч “Хера Экуйпмент” компанийн Худалдаа маркетингийн газрын захирал Ч.Төгөлдөртэй ярилцлаа.
“Оюутолгой”-д 1100 гаруй компани ханган нийлүүлж байна Монголын уул уурхайн хамгийн том төслийг хэрэгжүүлэгч Оюутолгой компаниас шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулах “Эрдэнийн говь 2017” ёслолын ажиллагаа УДБЭТ-т зохион байгуулагдлаа. Долоо дахь удаагийн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг нээн Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх болон Уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Тим Экэрсли нар үг хэлсэн юм.
19 20 21 22 23 24 25