Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Рио Тинто”-гийн ТУЗ-ийн шинэ дарга оны сүүлээр тодорно Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто”-гийн ТУЗ-ийн дарга Ян дү Плесси ажлаа хүлээлгэн өгөхөөр болсныг өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн билээ.
MMC: Коксжих нүүрсний борлуулалт 2.8 сая тоннд хүрэв Коксжих нүүрсний Ухаахудагийн ордод олборлолт явуулж буй Mongolian Mining Corporation буюу “Энержи Ресурс” компани оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны (аудитлагдаагүй) дүнгээ мэдээллээ.
Оюутолгойн баяжмал дахь алтны хэмжээ 30%-иар өсөв Өмнөговь аймагт орших “Оюутолгой” компани энэ оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Эхний гурван улирлын байдлаар тус компани 548.8 мянган тонн баяжмал борлуулсан бол үйлдвэрлэсэн баяжмалын хувьд мөн хугацаанд 646.6 мянган тоннд хүрлээ.
“Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанид Ажлын хэсэг ажиллана Засгийн газрын аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт”, “Монголросцветмет” компанитай холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Эрдэнэт-Овоот төмөр замын ТЭЗҮ 2018 онд гарна Монгол улсын нутаг дэвсгэр дэх Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг барих төсөлд Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” болон охин компани “Northern Railways” нь Хятадын “China Gezhouba Group International” (CGGC) компанитай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан байна.
Монголын 3 дахь салхин цахилгаан станцийг Сайншандад байгуулна Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний гурав дахь төсөл болж буй салхин цахилгаан станцыг Дорноговь аймгийн төв Сайншанд сумын нутагт барьж байгуулах гэж байна.
Хятад төмрийн хүдрийн олборлолтын тусгай зөвшөөрлийг цуцална 2019 онд дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ 50 ам.доллараас дээш гарахгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Гол хэрэглэгч улс Хятадын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд төмрийн хүдрийн олборлолт явуулдаг уурхайнуудын тусгай зөвшөөрлүүдийн 1/3-ийг цуцлахаар төлөвлөж байна.
Рио Тинто хөнгөн цагааны үйлдвэрүүдээ худалдаж байна Австралийн уул уурхайн Рио Тинто групп нь Францын Дюнк хот дахь хөнгөн цагааны үйлдвэрээ худалдахаар төлөвлөжээ.
Г.Ганболд: 1072 хувьцааг бүртгэлжүүлж байна “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай холбоотой асуудлыг нэг мөр болгон цэгцэлж, хоёр дахь зах зээл дээр гарган, иргэдийн болон аж ахуйн нэгжүүдэд ногдох хувьцааг тодорхойлох үндэс болсныг ”Эрдэнэс Монгол” компанийн Дэд захирал Г.Ганболд “Дисковер Монголиа-2017” чуулганы үеэр мэдэгдсэн юм. Энэ талаар түүнээс тодрууллаа.
“Энержи Ресурс” 110 сая долларын ашигтай ажиллав Тавантолгойн бүлэг ордын Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй Mongolian Mining Corporation буюу “Энержи Ресурс” компани энэ оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа.
“Сибирийн хүч”-ээр байгалийн хийг 2019 онд Хятад руу экспортолж эхэлнэ Орос улсад ашигт малтмалын арвин нөөцтэй Сибирийн бүс нутгаас байгалийн хийг Хятад руу нийлүүлэх “Сибирийн хүч” хоолойн бүтээн байгуулалт хийгдэж байгаа билээ.
Чили зэс, төмрийн хүдрийн 2.5 тэрбум долларын төслөөс татгалзав Чилийн Засгийн газар тус улсын Кокимбо бүс нутагт зэс болон төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Andes Iron компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.
BHP Billiton “Спенс” төсөлд 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна BHP Billiton компани нь зэсийн Спенс төсөлд 2.46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах гэж буйгаа мэдээлжээ.
Рио Тинто Казахстанд зэсийн ордын хайгуул хийж байна Рио Тинто групп нь Казахстаны төрийн өмчит Казгеология компанитай хамтран тус улсад зэсийн ордын хайгуулын хоёр төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Малчны гэрээ: Оюутолгойн бүс дэх малчид “ялалт” байгуулав Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчид дөрвөн жил гаруй хугацаанд тууштай зүтгэсний эцэст тус аймагт орших зэс, алтны үлэмж уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” компанитай хоёр чухал гэрээ байгууллаа. Ингэснээр малчдын эрх ашгийг хамгаалах хоёр гэрээнд (албан ёсоор Малчдын гомдлыг барагдуулах тухай гэрээ 1 болон 2) гарын үсэг зурлаа.
BHP Billiton компани Olympic Dam уурхайг өргөтгөж байна BHP Billiton компани нь Olympic Dam уурхайн зэс хайлуулах үйлдвэрийн шинэчлэлд 273 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ.
Рио Тинто группын коксжих нүүрс, төмрийн хүдрийн экспорт буурна Рио Тинто групп нь энэ жилийн коксжих нүүрс, төмрийн хүдрийн экспортын төлөвлөгөөт хэмжээгээ бууруулсан байна. Ингэснээр, 2017 онд тус группын Австралийн баруун эргээс нийлүүлэх төмрийн хүдрийн экспорт 340 сая тонн буурч 330 сая болох аж.
Оюутолгойн олборлолт 3.5%-иар өсөв Өмнөговь аймагт орших зэс, алтны үлэмж уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Оюутолгой” компанийн толгой компани “Туркойз Хилл Ресурс” оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа мэдээллээ.
“Энержи Ресурс”-ийн олборлолт, борлуулалт огцом өсөв “Энержи Ресурс” компани энэ оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны үр дүнгээ өчигдөр мэдээллээ. Оны хоёрдугаар улиралд тус компани 2 сая 557 мянган тонн нүүрс олборлож, 2 сая 350 мянган тонн нүүрс угаан баяжуулжээ.
“Рио Тинто” групп нүүрсний охин компаниа Yancoal Australia компанид худалдана “Рио Тинто” групп нь охин компани болох Coal & Allied Industries-ийг Хятадын Yancoal Australia компанид худалдахаар болж байна. Австралид нүүрсний бизнес эрхэлдэг Coal & Allied Industries компанийг худалдан авахад Хятадын компаниас гадна Швейцарийн Glencore компани мөн өрсөлдсөн юм.
21 22 23 24 25 26 27