Эдийн засаг
ҮСХ: Нүүрсний экспорт 3.6 сая тоннд хүрсэн нь хоёр дахь дээд амжилт
Монгол улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн тухай Үндэсний статистикийн газраас мэдээллээ. Ингэснээр гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 690 сая ам.доллар буюу 22.9%-иар өссөн үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд гадаад худалдааны тэнцэл 543.4 сая ам.долларын ашигтай гарлаа.
Дэлхийн банк: Монголын өсөлт зөвхөн нүүрснээс хамаарахгүй
Дэлхийн банкны Монгол дахь салбар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Уг тайланд Монголын эдийн засгийн өсөлт энэ онд болон ирэх онуудад өнгөрсөн оныхоос илүү өндөр байна гэдгийг тодотгосон байна.
ОУВС: Монгол улсын өрийн цаашдын төлөв сайжирсан
Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хэрэгжилтийн гуравдугаар үнэлгээг 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдөр хэлэлцэж баталлаа.
Банкны активын чанарын үнэлгээний дүн гарлаа
Банкны активын чанарын үнэлгээ 2016 он буюу улс орны санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүнд амаргүй үеийн санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэгдсэн бөгөөд 2017 оны санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан гуравдугаар улирлын байдлаар тохируулга хийгдсэн болно.
Нүүрсний экспорт оны эхэн сард 24%-иар буурав
Үндэсний статистикийн хороо 2018 оны нэгдүгээр сарын статистикийн мэдээллийг гаргалаа. Оны эхний сард манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 785 сая ам.доллартай тэнцлээ. Үүнд экспорт 423.8 сая доллар, импорт 361.1 сая ам.долларыг эзэллээ.
ҮСХ: Нүүрсний экспорт аравдугаар сард өсөлттэй гарав
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний арван сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.7 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.3%-иар өслөө. Мөн хугацаанд улсын импорт 3.5 тэрбум ам.доллар, экспорт 5.2 тэрбум ам.доллартай тэнцэж, гадаад худалдаа 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарав.
Монголын банкны салбарын шинэчлэлийн эргэн тойронд
Хөрөнгө оруулагчдын “Инвест Монголиа” чуулганы “Монголын банкны салбарын төрхийг өөрчлөх нь” сэдэвт хуралдаанаар Монголын банкуудад хийж буй активын чанарын үнэлгээ болоод хадгаламж, зээлийн хүүг бууруулах, гадны банк орж ирэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн юм.