Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш
ЖАН ВЭЙВЭЙ: ХЯТАДЫН ЗАМНАЛ, ХӨГЖЛИЙН ЗАГВАР Mонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс санаачлан 2023 оны 10 дугаар сараас эхлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвтэй хамтран “Хятадын үйл явдал” сэдэвт цуврал лекц зохион байгуулж эхэлсэн юм. Уг цуврал нь урд хөршид өрнөж буй үйл явдлыг өгүүлэх, Хятад орныг танин мэдэх нэгэн чухал индэр болж буйг хятад судлаач, доктор М.Чимэдцэеэ онцлов.
Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
“Эрдэнэс Монгол”-ыг түшиглэн Баялгийн сан байгуулахад Сингапуртай хамтарна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 7-ны өдөр Сингапурын Темасек олон улсын санд зочилж, тус сангийн үйл ажиллагаатай танилцан Гүйцэтгэх захирал Нг Бүн Хонг, орлогч захирал Бенедикт Чеонг нартай уулзав.
Эгийн голын УЦС-ын төсөлд ОХУ-тай хамтрах хүсэлтээ Ерөнхий сайд илэрхийлэв Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров (2022.07.05) бараалхлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийн асуудлыг онцолж, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний тулд манай улсын нутаг дэвсгэрт Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-ын компаниудтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилж байна ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров ажлын айлчлал хийхээр өнөөдөр өглөө манай улсад хүрэлцэн ирлээ. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах төслүүдийг урагшлуулах, манай улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Бичигтийн боомтын үйл ажиллагааг сэргээх хүсэлтийг Хятадын талд уламжлав Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Цай Вэньруй нарыг хүлээн авч (2022.06.23) уулзлаа. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд онцлоод хилийн боомтыг хөгжүүлэн шинэчлэх асуудалд Элчин сайд нар онцгой анхаарал хандуулахыг хүслээ.
УУХҮЯ Чилийн Уул уурхайн яамтай харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Вилли Крачтай уулзаж, хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн технологи судлах, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож баяжмал боловсруулах үйлдвэрийн талаар товч танилцуулав. Энэ үеэр “Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яамтай харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийг байгууллаа.
"Чалко" нүүрс тээврийн тусгай гарц байгуулах хүсэлтээ илэрхийлэв Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамжаар байгуулагдсан хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргаа, БНХАУ-ын төрийн өмчит Чалко компанийн удирдлагуудтай цахим уулзалт (2022.06.09) хийлээ. "Чалко" компаниас цаашид нүүрс тээврийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц, битүүмжилсэн тээврийн багийг байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
ОХУ-ын Красноярскийн хязгаарын Аж үйлдвэр, эрчим хүчний сайдтай уулзав Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ОХУ-ын Красноярскийн хязгаарын төлөөллийг (2022.06.07) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тус бүс нутгийн байгалийн баялаг, үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбарын талаар танилцуулга хийж, харилцан хамтран ажиллах боломж бүхий салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, геологи хайгуул, аж үйлдвэр, эрчим хүч, цахилгаан, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, инженерчлэл, барилгын материал үйлдвэрлэл болон бусад салбарт хамтран ажиллах талаар хүсэлт тавьсан.
Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг Польштой байгуулна Эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэхийг зорьж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, энэ хүрээнд хоёр орны харилцааны бэлэг тэмдэг болсон томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх тухайлбал, Тавантолгойн дулааны цахилгаан станц, түүний дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг төслүүдэд хамтран ажиллах боломж байгаагаа илэрхийллээ.
 Янош Мольнар: Монголын компаниудтай туршлагаа хуваалцаж, хамтарсан төслүүдийг эхлүүлнэ гэж найдаж байна “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн 2 дахь жилдээ дөрөвдүгээр сарын 20-22-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч Унгар улсын уул уурхайн салбарын шилдэг байгууллага болох “МЕЧЕКЕРЦ ХХК”-ийн гүйцэтгэх захирал Янош Мольнартай зах зээлд гүйцэтгэх үүрэг, инженерчлэлийн тусгай ур чадварын талаар ярилцлаа.  
Г.Занданшатар: Хийн хоолойн төслийн ТЭЗҮ дууссан тул дараагийн ажлыг шуурхайлах нь чухал Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн өнгөрсөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганаар хэлэлцсэн асуудал, батлагдсан хуулиуд нь эдийн засгийн реформд чиглэгдсэн болохыг танилцуулав. Түүнчлэн хоёр орны харилцааны шинэ зууныг ололт, амжилт, томоохон төсөл хөтөлбөрүүдээр дүүрэн угтана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг хийж дуусгасан тул дараагийн шатны ажлыг шуурхай хэрэгжүүлэх, мөн “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх протоколыг шуурхай байгуулах, төмөр замын төв коридорыг шинэчлэх ажлыг эхлүүлэх, Наушки өртөөг өргөжүүлэх зэрэг ажил биднийг хүлээж байна гэлээ. Талууд эдийн засаг, улс төр зэрэг бусад асуудлаар санал солилцов.
Энэтхэгт коксжих нүүрс экспортлох болон газрын тосны төслийн явцын талаар ярилцав Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд манай улсад айлчилж буй Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингхийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж буйг дурдаад цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд “Рио Тинто”-ийн Гүйцэтгэх захиралтай уулзалт хийнэ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмтой уулзалт хийнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Якоб Стаусхольмтой өмнө нь хоёр удаа цахим уулзалт хийж байсан юм.
Ж.Довдонбалжир:  Дэлхийн 20 гаруй орны 60 гаруй үйлдвэрлэгчийг Монголын зах зээлд төлөөлдөг Монгол Улсын зах зэээлийн эдийн засгийн 20 жилийн хөгжлийн гэрч, ханган нийлүүлэлтийн салбарын түүхийг бүтээлцэж яваа үндэсний “Юнитра” компани байгуулагдсаны тэгш ой тохиож байна. Барилга, зам, уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 20 жил тасралтгүй Монголын хэрэглэгчдэдээ нийлүүлж байгаа тус компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ж.Довдонбалжиртай ярилцлаа. Одоогоос 20 жилийн тэртээ Монголд ханган нийлүүлэлтийн, тэр дундаа тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгслүүдийг нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг компани байгуулах сэдэл, санаачилга яаж гарсан бол? Одоогоос 20 жилийн өмнө гэдэг бол манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд бараг 10 жил болчихсон байсан үе л дээ.
ABB: Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн  бүтээмжийг нэмэгдүүлэх инновацийн боломж Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт эрчим хүчний оновчтой шийдлийг нэвтрүүлэх нь улам бүр чухал болсоор байна. Ингээд Монголын уул уурхайн олборлох салбарт сүүлийн үеийн, шинэ тутам хөгжиж буй тэргүүн технологийг нэвтрүүлж байгаа туршлага болон бусад асуудлаар АББ Группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяртай ярилцлаа. Тус групп нь эрчим хүч, автоматжуулалтын инноваци, технологиор дэлхийд 130 гаруй жилийн туршлагатай, эрчим хүчний тэргүүлэгчдийн нэг гэдгийг салбарынхан андахгүй мэднэ.
“Белшина”: Евро стандартын “шинэ эриний”дугуйг Монголын зах зээлд нийлүүлнэ “Белшина” нь Беларусийн улсын үйлдвэр  юм. Суудлын авто машинаас эхлээд хөдөө аж ахуй, уул уурхайн хүнд техник хүртэлх 300 гаруй нэр төрлийн дугуй үйлдвэрлэдэг. Уул уурхайн зориулалтын дугуйны тухайд, Австрали, Тайланд, Вьетнам, Индонез, Канад, Бразил, Чили, Африк болоод Хойд Америк орнуудад нийлүүлж байна. Уул уурхай өндөр хөгжсөн тус орнуудад “Белшина” дугуй хэдийн танигдсан бүтээгдэхүүн юм. Сүүлийн гурван жилд манай үйлдвэр 90 гаруй сая еврогийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэлийн техник, технологийн бүрэн шинэчлэл хийсэн. Ингэснээр үйлдвэрлэлийн технологи дэлхийн түвшинд хүрч, евро стандарт бүхий “шинэ эриний” дугуйг үйлдвэрлэж байна. Дэвшилтэд технологийн шинэ бүтээгдэхүүн маань гадаадын зах зээлд экспортлогдож эхэлсэн.
С.Ананд: Бид дугуйн менежментийн ашиг тусыг харилцагчиддаа ойлгуулж, дэмжлэг үзүүлж байна Монгол улсын уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа барууны хүчирхэг, үр ашигтай орчин үеийн техникүүдийг сайн чанарын дугуйгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Хүнд даацын дугуйн менежментийг амжилттай хэрэгжүүлж байгаа “Тайер Сервис” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Анандыг энэ удаагийн “Дугуй” булангийн зочноор урьж ярилцлаа.
“WA600-6” дугуйт ачигч нь 33,8 км.цагийн хурдтай хүссэн газраа хүрэх чадвартай Уул уурхайн тасралтгүй үйл ажиллагаанд ачих зориулалтын экскаватор түгээмэл ашиглагддаг. Гэсэн хэдий ч экскаваторыг нэг газраас нөгөө газар руу нүүлгэн шилжүүлэх зардал харьцангуй өндөр. Тиймээс уул уурхайн компаниуд дугуйт ачигчийг сонгох болжээ.
Монгол улсын жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхижуулах Санамж бичгийг байгууллаа Оюутолгой ХХК нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Говийн оюу хөгжлийг дэмжих сан, Өмнөговь аймгийн Засаг дарга болон Олон улсын санхүүгийн корпорацитай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.
1 2 3