Мэдээ мэдээлэл
6,800 ТОНН ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛ АРИЛЖЖЭЭ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу нүүрс биржээр борлуулж, төмрийн баяжмалыг зарж эхлээд байгаа. Өнгөрсөн долоо хоногийн биржээр нийт 536,903,422,251 төгрөгийн арилжаа хийжээ.
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙН 84.2 ХУВИЙГ АВТОТЭЭВЭР ЭЗЭЛЖЭЭ
Тээвэрлэсэн бүтээгдэхүүний төрлөөр авч үзвэл нүүрс тээвэрлэлтийн хэмжээ нийт тээврийн хэмжээнд хамгийн өндөр хувийг эзлэж, 2023 оны 8 дугаар сарын байдлаар 92.6 хувийг эзэлсэн үзүүлэлттэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний 49.2 хувь нь Гашуунсухайт боомтоор, 19 хувь нь Шивээхүрэн боомтоор, 16.6 хувь нь Замын-Үүд боомтоор, 6.1 хувь нь Ханги, 3.5 хувь нь Бичигт боомтоор тус тус экспортод гарчээ.
“MONGOLIA MINING 2023” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
“Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 12 дахь удаагийн арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд гурван өдрийн турш Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдах гэж байна. Жилээс жилд өргөжин тэлж ирсэн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ, өнөө жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах юм. Үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ болон Оюу Толгой ХХК ажиллаж байна.
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна
2022 онд дэлхий даяар 29,165.2 тераватт цаг (TWh) цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 2.3%-иар өссөн байна.
Доорх графикт Дэлхийн эрчим хүчний хамгийн сүүлийн үеийн статистик мэдээлэлд дурдагдсан дэлхийн эрчим хүчний 2022 оны хэрэглээг харуулахыг зорилоо.
Зэсгүйгээр ногоон эдийн засаг гэж байхгүй
Ногоон эрчим хүчтэй холбоотой зэсийн эрэлт хэрэгцээ 2030 он гэхэд бараг 600%-иар өсөх төлөвтэй байна. Энэ тохиолдолд 2035 онд зах зээл дээр 1.5 сая орчим тонн зэсний нэмэлт эрэлт үүсэх магадлалтай.
Шинэ сэргэлтийн таван тойрог төслийг баталлаа
Монгол Улсын Засгийн газраас аймаг орон нутгуудын онцлогт нь тохирсон хөгжлийг дэмжих замаар Хот, хөдөөгийн сэргэлтийг бүрэн хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн авто замын 5 шинэ коридорыг байгуулахаар боллоо.
“Амжилт бол сонголт” хөтөлбөр эхэллээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс Монгол” ХХК, Удирдлагын академи хамтран зохион байгуулж буй “Амжилт бол сонголт” манлайллын хөтөлбөрийн нээлт боллоо.
Уул уурхайн салбарын ТОП-10
2022 оны ТОП-100 ААН-ийг эрэмбэлэхдээ төрийн өмч давамгайлсан ААН-ийг оролцуулаагүй бөгөөд 51 ба түүнээс дээш хувь нь хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мэдээлэлд үндэслэн эрэмбэлсэн байна.