Тавантолгой
Хөрөнгө оруулагчийг шалгаруулах явц дундын уулзалт болж байна
Тавантолгой Цахилгаан Станц төслийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын шалгаруулалт үргэлжилж байна. Шалгаруулалтад өрсөлдөж буй Японы Marubeni корпораци, Kansai electric, Франц, Солонгосын хамтарсан GDF SUEZ & Posco Energy консерцумын багууд олон улсын шалгаруулалтын явц дундын уулзалтад оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байгаа юм.
“БиДиСЕК” “Эрдэнэс Тавантолгой”-д зөвлөнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаа гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ оны 1 дүгээр сард зарласан билээ. Тендерийн дүн гарч, “БиДиСЕК” хувьцаат компани шалгарсан байна.
“Эрдэнэс Тавантолгой”-гоос авлагаа нэхэн жагсав
Яг одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн оффиссын гадаа тус компанийн гэрээт компаниуд жагсаал зохион байгуулж байна. Тодруулбал Баруун Цанхийн уурхай дээр гэрээт олборлогчоор ажиллаж байгаа “Хишиг Арвин Индустриал”, Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн консорциум болон уг консорциумтай хамтран ажилладаг компаниуд жагсаж байгаа аж.
“Эрдэнэс Тавантолгой” нүүрсний метан хий гаргаж авна
Монголын хамгийн том нүүрсний ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний уурхайн метан хийг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийг Солонгосын “Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэх юм байна.
”Эрдэнэс Тавантолгой” нүүрсийг хуурай аргаар баяжуулна
“Эрдэнэс Таван Толгой” ХК нь Japan Coal Energy Center болон Nagata Engineering Co.LTD-тэй хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичигт өнгөрсөн лхагва гаригт гарын үсэг зурлаа.
Баруун Цанхийн тендерийн ялагч тодроогүй байна
“Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийн талбай дээр Гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалт зарласан билээ. Уг сонгон шалгаруулалтад материал хүлээн авах хугацаа тавдугаар сарын 31 буюу өнгөрсөн баасан гаригт дуусч, мөн өдөр тендерийг задалсан юм.
Баруун Цанхийн олборлогчийн тендер зарлажээ
“Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн баруун хэсэгт гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалт зарлажээ. Өчигдөр зарласан уг сонгон шалгаруулалт нь гадаад, дотоодын компаниудад нээлттэй бөгөөд материал хүлээн авах хугацаа нь тавдугаар сарын 31-ээр дуусгавар болох аж
Тавантолгойн 5 төлөвлөгөө
“Эрдэнэс Тавантолгой” компани санхүүгийн хүндрэлээс гарахаар олон ажил амжуулж байна. “Чалко”-той хийсэн нүүрс борлуулалтын гэрээгээ эргэн харж, Баруун Цанхийн хөрс хуулалтын ажлыг эхлүүлээд байна.
“Эрдэнэс Тавантолгой”-гоос гэрээгээ мөрдөхийг шаардав
Хятадын төрийн өмчит “Чалко” компани “Эрдэнэс Тавантолгой”-г нүүрсний нийлүүлэлтээ хэвээр үргэлжлүүлэхийг шаардсан тухай Блүмбэрг мэдээллээ. “Чалко” компанийн хувьд 250 сая ам.долларын нийлүүлэлтийн гэрээгээ хүндэтгэж ажиллахыг хүсч буйгаа онцолжээ.