Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ховор элемент
Газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонны нөөцтэй “Газрын ховор элементийн судалгаа-Аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Өнөөдрийн хуралд 20 орчим байгууллагын 90 гаруй оролцогчид танхимаар, 50 орчим хүн цахимаар оролцож байгаа аж. Мөн тус хуралд 13 илтгэлийг төрийн бодлого, хэрэгжилт, геологи боловсруулалт, баяжуулалт газрын ховор элементийн судалгаа гэсэн гурван үндсэн салбарт хуваан хэлэлцүүлсэн юм.
Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү байлцлаа. Дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав.
Австрали стратегийн металын салбарт 1.5 тэрбум долларын зээл олгоно Австрали улс стратегийн чухал эрдэс түүхий эдийн олборлолтын төслүүдэд 1.5 тэрбум ам.долларын зээл олгох талаар тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон (2021.09.28) мэдэгджээ. Лити, газрын ховор элементийн төслүүд нь олборлолт, боловсруулалтын хувьд илүү төвөгтэй байдгаас санхүүжилт олоход амаргүйд тооцогддог. Иймээс тус улсын Засгийн газар ногоон металуудын төсөлд зориулж санхүүжилт бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХОВОР МЕТАЛЫН ЭРИН ҮЕ АЙСУЙ Ховор метал, тэр дундаа гали, индий, германийн эрэлт шинээр хөгжиж буй технологийн салбарт ойрын 20 жилд огцом өснө гэж Европын холбоо үзэж байна. Тиймээс ховор металын нийлүүлэлтийн асуудалд Европын холбоо хэдийнэ “нойроо хулжааж” эхэлжээ.
1 2