Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Овоотын коксжих нүүрс чанарын өндөр үзүүлэлттэй

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining”( ASX:AKM) компани Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй “Овоот” коксжих нүүрсний төслийн эхний үе шатын судалгаа дууссан тухай мэдээлэв. Судалгаагаар Овоотын ордын коксжих нүүрс маш өндөр чанартай болох нь тогтоогджээ. Энэ коксжих нүүрс нь Австралийн хатуу коксжих нүүрс, хагас зөөлөн коксжих нүүрстэй дүйж байгаа талаар “Aspire mining компанийн захирал Дэвид Полл мэдэгдсэн байна. Мөн “Овоотын ордоос өндөр чанартай коксжих нүүрс илэрсэн нь манай компанийн нөөц болон цаашдын худалдаа нэмэгдэхэд чухал алхам болж байна” гэжээ.  

Хатуу болон хагас зөөлөн шинж чанар холилдсон нь Овоотын нүүрснээс өндөр зэрэглэлийн кокс гарган авах боломжтойг харуулж байгаа юм байна. Овоотын ордын коксжих нүүрсийг “Aspire Mining” компани Хятад болон ОХУ-ын гангийн зах зээлд нийлүүлэх боломжтой бөгөөд Монголын экспортын нүүрсний чанарыг сайжруулах нэг үндэс болно гэж шинжээчид дүгнэж байна.

Э.Хулан