Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Шенхуа нүүрсний төсөлд IPO гаргахаар судалж байна

Алс Дорнод дахь Огоджины нүүрсний ордыг ашиглахаар байгуулагдсан ОХУ-ын Төрийн өмчит “Ростех” корпораци, БНХАУ-ын Шенхуа группын хамтарсан компани нь олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах боломжийг судалж байна. Өнгөрсөн 6 дугаар сард хоёр тал Огоджины нүүрсний ордыг ашиглах төсөлд хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан юм.

Мөн төсөлд Өмнөд Солонгосын “Kowepo” компани хамтран ажиллана. Нийт 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ордоос БАМ-тай холбох 154 км төмөр зам барих, Алс Дорнодын Вера боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай аж. Төслийг хэрэгжүүлснээр 2019 он гэхэд ордоос жилд 30 сая тонн олборлохоор төлөвлөжээ. Гербикано-Огоджины нүүрсний орд нь 1,6 тэрбум тонн нөөцтэй. 

Э.Од