Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Байгаль орчны нөлөөллийн “нарийвчлаагүй” үнэлгээ



Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Д.Өлзийбаяр



Энэхүү асуудал хөндөж, шийдэл хайсан нийтлэлийг бичихдээ салбарын яамдаа буруу өгөх, улс төржүүлэх зорилгоор бус аль аль талдаа асуудлаа ухамсарлаж, одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах бодлогоо өөрчлөхийг уриалан, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн төслүүдэд ажиллаж байгаа байгаль орчны мэргэжилтнүүдийн байр суурийг илэрхийллээ.


Үүний тулд одоогийн нөхцөл байдлыг товчхоноор тайлбарлая.


Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн бүхий л төслүүдийн “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-г хэлэлцэх, хянах, батлах үйл ажиллагааг зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам гүйцэтгэж байгаа нь зөвшөөрлийн механизм нэг цэгт хэт их төвлөрснийг харуулдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яам сүүлийн 5 жилд нийт 1000 гаруй төслийн “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-г  баталсан байна. Үүнээс харахад тус яам жилд дунджаар 200 гаруй БОННҮ-г хянаж баталдаг байна. Энэхүү батлагдсан үнэлгээ нь дагаж мөрдөх, хэрэгжүүлэх маш олон шаардлага, зөвлөмжүүд байдаг хэдий ч тухайн уурхайд төрийн захиргааны хяналт шалгалтууд ирэхэд үзүүлээд хадгалдаг бэлгэдлийн чанартай бичиг баримт болж хувираад байна.

Мэргэжлийн байгууллагуудын гүйцэтгэсэн, манай яамны баталсан үнэлгээнүүдийг хэрэглэгчид яагаад “нарийвчлаагүй үнэлгээ” гэж үзэж байгаа талаар тодорхой хэдэн шалтгаануудыг жагсаая;
•    Байгаль орчин, аялал жуулчлалын яамд үнэлгээг хянах 4 шинжээч ажиллаж ирсэн бөгөөд нэг бүр нь 300 гаруй хуудас бүхий дунджаар 200 орчим тайланг жил бүр хянаж ирсэн нь тухайн мэргэжилтэн шинжээчдийн ажлын ачааллыг ихэсгэж, тэр хэрээр ажлын чанарыг дордуулсаар байна.
•    Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хянах шинжээчид болон батлах үйл явцад оролцогч талуудын зөвлөл нь мэргэжлийн түвшинд ажиллахгүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 9.1 болон 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж байна. Жишээ нь; Дээрх зөвлөлд төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж байгаагүй, зөвлөлийн гишүүдийн тэн хагас нь 10-аас доош жил ажилласан туршлагатай.
•    Шинжээчийн албан тушаалд мэргэжлийн бус, өмнө нь БОННҮ боловсруулж, хянаж байсан туршлагагүй хүмүүсийг томилдог нь мэргэжлийн байгууллага болон төсөл хэрэгжүүлэгч нарт ихээхэн хүндрэл учруулж байна. Ингэснээр салбарын онцлог, хууль тогтоомжуудын хоорондын уялдааг хангах туршлага мэдлэг дутсанаас хуульд нийцээгүй шаардлага тавих нь элбэг. Зөвлөлийн зарим гишүүдийн туршлага хангалтгүй байтал салбарын эрдэмтэн судлаачдын боловсруулсан судалгааны ажлын тайланг хянаж, шүүмжлэх нь үл  ойлголцох нөхцөл байдлыг бий болгож байна.  
•    Зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам улсын хэмжээний бүх төрлийн үйл ажиллагааны “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ” -г хянаж баталж байгаа нь орон нутгийн захиргааны мэргэжилтэн, олон нийт, нутгийн иргэдийн оролцоог хязгаарлаад зогсохгүй үнэлгээг хянаж баталгаажуулж байгаа хүний нөөцийн хүрэлцээ хангалтгүй байгаа нь ажлын чанарт нөлөөлж, чанаргүй, хэрэгждэггүй маш олон үнэлгээ батлагдсаар, тоосонд дарагдаж шүүгээний мухарт хадгалагдсаар байна.
•    “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ” -г хийхдээ тухайн уул уурхайн төслийн нөлөөллийн бүс нутгийн хэмжээн дэх нийгэм, экологи, эдийн засгийн хохирлыг мөнгөн үнэлгээгээр бодитой тооцоолохгүй байгаа нь тухайн аж ахуй нэгжид батлагдсан үнэлгээг заавал хэрэгжүүлэх хөшүүрэг болж чадахгүй байна.
•    Уул уурхайн төслүүд ихэнхдээ зам харилцаа сул хөгжсөн хөдөө хээр талд хэрэгждэг тул төслийн бүтээн байгуулалтын болон үйл ажиллагааны бүх цаг хугацаанд хот, суурин газраас их хэмжээний ачаа тээвэрлэлтийн болон ажилтнуудыг тээвэрлэх ажил хийгддэг. “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ” -г хийхдээ тээвэрлэлтийн явцад үүсэх сөрөг нөлөөллийг тооцохгүй байгаа нь хөдөө нутагт шинээр зам гарч, газрын эвдрэл үүсэх, замын тоосжилт их хэмжээгээр үүсч, малын бэлчээрт нөлөөлөх сөрөг нөлөөг ихэсгэсээр байна.
•    Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ нь тухайн уул уурхайн төслийн нөлөөллийг бууруулах ажлыг хийсний дараа үлдэх тодорхой хэмжээний сөрөг нөлөөлөлтэй дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ авахыг хэлдэг. Энэ арга хэмжээг тухайн уул уурхайн төслийн онцлогоос хамаарч маш олон хувилбараар хэрэгжүүлэх боломжтой. Гэвч үүнийг нэвтрүүлэхдээ БОАЖЯ болон TNC олон улсын байгууллага хамтран төсөл хэрэгжүүлж, зөвхөн нэг төрлийн аргачлалыг байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлалд оруулан баталж, нийтээр дагаж мөрдөхөөр болгосон нь төсөл хэрэгжүүлэгчдэд нэмэлт дарамт үүсгэж байна. Шинээр нэвтрүүлээд байгаа дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг зарим улс орнууд хэрэгжүүлэхээс татгалзаж эхэлжээ. Жишээ нь: Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс энэ арга хэмжээг хэрэгжүүлсэн хэдий ч хамгаалахаар сонгон авсан газар нутгийн биологийн олон янз байдлын эерэг өөрчлөлт нь хэмжигдэхүйц биш, нөхөн олговор авч биологийн олон янз байдлыг эвдэн сүйтгэхийг зөвшөөрсөн явдал болоод байна гэх зэргээр шүүмжлэлтэй хандаж эхэлсэн байна.
•    Хууль тогтоомжид заасны дагуу уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-г эрх бүхий байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж ирсэн бөгөөд мэргэжлийн өндөр түвшинд хийлгэж, 40-50 сая төгрөг төлөх, бусдынхыг хуулбарлаж хийлгээд 2-5 сая төгрөг төлсөн нь ялгаагүй БОАЖЯ-аар батлагдсан тохиолдол олон байгаа нь хяналтгүй, шалгуургүйг харуулж байна. Одоогоор салбарын яамнаас эрх авсан нийт 196 мэргэжлийн байгууллага байгаагаас хэрэглэгчийн шаардлага хангахуйц түвшинд гүйцэтгэдэг нь 20 орчим л байна.
•    Зөвхөн БОАЖЯ улсын хэмжээнд ажиллаж байгаа 300 гаруй уул уурхайн төслүүдийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г жил бүр хянаж баталж байгаа бөгөөд энэхүү ажлыг тус яамны ердөө 2 мэргэжилтэн хариуцан гүйцэтгэж байгаа нь хянах, батлах явцыг удаашруулж, уул уурхайн төслүүдийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж дарамт үүсгэсээр байна.
•    “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г хянаж батлахдаа нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болгож энэхүү төлөвлөгөөний нийт зардлын 50 хувийг төрийн сан дахь байгаль хамгаалах санд байршуулж байгаа. Ингэхдээ байршуулсан мөнгөн хөрөнгөнд хүү тооцдоггүй, нөхөн сэргээлт хийхээс бусад ажлын зардлыг давхар барьцаалдаг. Иймээс аж ахуйн нэгжүүд жил бүрийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлыг хамгийн багаар тооцож байршуулснаар энэхүү барьцаа хөрөнгийн хэмжээ бодит тооцоонд тулгуурлаагүй бэлгэдлийн чанартай маш бага хэмжээний мөнгөн хөрөнгө болоод байна. Тухайн уурхай гэнэт зогсох, орхигдох тохиолдолд эвдэрсэн газрын 50 хувийг ч нөхөн сэргээхэд хүрэлцэхээргүй мөнгөн хөрөнгийг байршуулсаар байна.
•    Одоогийн дагаж мөрдөж байгаа жил бүрийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г боловсруулах, хэрэгжүүлэх журмаар бол энэхүү төлөвлөгөө нийт 10 бүлэгтэй бөгөөд үүнээс 3 бүлэг нь жил бүр хийгдэхгүй төслийн эхний үе шатанд хийгдэж дуусах ажил байгаа. Харин хамгийн чухал хэсэг болох усны менежментийн бүлэг гэж энд огт ороогүй.
Дээр хэлсэнчлэн аль аль талдаа асуудлаа ухамсарлаж, одоогийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах бодлогоо сайжруулан жинхэнэ нарийвчилсан үнэлгээ хийдэг, баталдаг, хэрэгжүүлдэг болохын тулд ямар алхамууд хийж болох зарим шийдлүүдийг жагсаая;
•    Олон улсын жишиг болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцүүлэхийн тулд “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ” биш “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ” хийж, байгаль орчин нийгмийн нөлөөллийг цогцоор тодорхойлох журам, зааврыг бий болгож, тодорхой үе шаттайгаар нийгмийн лиценз авах замаар уул уурхайг хөгжүүлэх  
•    Уул уурхайн үйл ажиллагаатай холбогдох байгаль орчин, нийгмийн нөлөөллийг тогтоох, үнэлэх ажлыг тодорхой болгож, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны удирдах байгууллагад ачааллыг багасгах шинэчилсэн журам, заавар, стандарт болон аргачлалуудыг боловсруулан хэрэгжүүлэх.
•    БОАЖЯ дээр хэт төвлөрсөн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хянаж батлах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батлах, тусгай зөвшөөрөл олгох ажлуудыг орон нутгийн удирдлага болон мэргэжлийн холбоодод хариуцуулан гүйцэтгүүлэх механизм бүрдүүлэх. Дэлхий нийтийн жишигт нийцсэн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулдаг, хэрэгжүүлдэг нэгдсэн байгаль орчны хяналтын тогтолцоотой болох.
•    Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хянах шинжээчид болон батлах үйл явцад оролцогч талуудаас шаардлага хангасан төөлөөллүүдийг бүрэн оролцуулж, ил тод ардчилсан байдлаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хэлэлцэн баталдаг болох.
•    Ашигт малтмал олборлох төслийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэсэн бичиг баримтаас нөхөн сэргээлтийн асуудлыг салгаж, зөвхөн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө болгон боловсруулж, зарцуулах зардлыг барьцаалахгүйгээр харин уурхайн хаалтын хууль эрх зүйн тогтолцоог бий болгож, хаалтын нөхөн сэргээлтийн санг тусгайлан хуримтлуулах нөхцөл бүрдүүлэх.
•    Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Ашигт малтмалын тухай, Барилгын тухай хуулиудын хоорондын зөрчилтэй заалтуудыг эргэн харж, яаралтай засах шаардлагатай байна. Эдгээр хууль болон салбарын яам хоорондын зөрчилдсөн асуудлаас болж, хөрөнгө оруулагч, мэргэжлийн байгууллага, төсөл хэрэгжүүлэгч, салбарын яам, агентлагууд харилцан уялдаагүй байр суурь илэрхийлснээр маргаан үүсч аль аль талдаа хүндрэл учруулсаар байгааг шийдвэрлэх.
•    Төрийн захиргааны төв байгууллагаар батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчны аудитын дүгнэлт тус бүрийг хэрэгжүүлэх тэдгээрийн эцсийн үр дүнгийн төлөө хамтын хариуцлага хүлээдэг байх эрх зүйн иж бүрэн тогтолцоог бүрдүүлэх
•    Ашигт малтмал олборлох төслийн байгаль орчны асуудал болон ашигт малтмал эрэх, хайх төслийн байгаль орчны асуудлыг салгаж шалгууруудыг ялгахгүй бол зөвхөн эрэл, хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хэт өндөр шаардлагууд тавигдаж бас нэгэн дарамт үүсгэж байна.
•    Газарзүйн байрлалын хувьд нэг дор зэрэгцээ эсхүл ойролцоо орших  /бүлэг ордын хувьд/ уурхайнуудад хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг нэгтгэсэн байдлаар хийж, нэгдсэн арга хэмжээ хэрэгжүүлэхийг бодлогоор дэмжин, эрх зүйн орчин бүрдүүлснээр илүү үр дүнтэй байгаль хамгаалах, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаа болж чадах юм.
•    Байгаль орчныг хамгаалах чиглэлээр маш олон хатуу чанга хуулиуд манайд байдаг боловч ихэнх нь хэрэгждэггүй нь манай хамгийн том асуудал юм. Тиймээс эхний алхам нь  “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-г олон улсын жишигт нийцүүлэн хариуцлагатайгаар хийж, хянаж, баталж, хэрэгжүүлснээр хариуцлагатай уул уурхайг  хөгжүүлж улс орныхоо эдийн засгийг аврах. Эдийн засгаа аврахдаа байгаль орчин, нийгмийн асуудлаа орхигдуулахгүйгээр аврах л чухал байна.
•    Мэргэжлийн туршлага бүхий хүмүүсийг үнэлгээний шинжээчдийн албан тушаалд томилох, мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд тавигдах шаардлагыг дахин хянаж журмаа биелүүлэн ажиллаж, тайлан хүлээн авах, хянах, батлах процессийг цахим хэлбэрт шилжүүлж, нээлттэй болгох.  
•    Мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлийг даруй цэгцэлж, одоогийн байгууллагуудад итгэмжлэл олготол дахин тусгай зөвшөөрөл олгохгүй байх хатуу бодлого хэрэгжүүлэх. Ингэхдээ цахим хэлбэрээр зөвшөөрөл олголт, сунгалтыг хийж, олон нийтэд нээлттэй байлгах.
Төгсгөлд нь хэлэхэд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг мэргэжилтнүүд шүүгээндээ хадгалдаг архивын бичиг баримт биш өдөр тутам хэрэглэдэг ширээний номоо болгохыг уриалж байна. Мөн төрийн захиргааны төв байгууллагуудын хоорондын уялдааг хангах, нэг цэгт хэт төвлөрсөн төрийн үйлчилгээний ажлын ачааллыг багасгах зорилгоор байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны аудит, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль хамгааллын сургалт, судалгаа, зөвлөгөөг гүйцэтгэх үүрэг бүхий нэгдсэн мэргэжлийн институтийг байгуулснаар дээрх асуудлуудыг шийдвэрлэх эхний алхам болж чадах юм.

Сэтгэгдэл (1)

  • M (139.5.218.37)
    Hi
    2024 оны 02 сарын 29 | Хариулах
  • Үнэлгээчин (124.158.110.83)
    Зөв хэлжээ
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.114.221)
    гол БОЯамныхан шударга байх хэрэгтэй Өөрсдийн компаниудаа нүд аниад явуулчихаад бусдад аймаар шаардлага тавьдаг Шударга байлдаа
    2017 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.110.116)
    Үнэлгээний тусгай зөвшөөрлүүдээ цэгцэлээд мэргэжлийн байгууллагуудаа адистатчлал явуулах хэрэгтэй дээр нь яамны шинжээчид өөрсдөө чадавхтай болох шаардлагатай
    2017 оны 01 сарын 11 | Хариулах
  • zochin (43.228.129.229)
    yga uneniig bichsen bn
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • mining (43.242.243.68)
    iim mergejliin humuus ni turd ajillaasai
    2016 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (218.49.71.194)
    Байгаль орчны яамныхны мөнгө олдог ганц ажил нь энэ Утгаа алдсан байгаль орчны үнэлгээний талаар тодорхой хэлжээ
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • нб (103.26.192.154)
    их мөнгө авч халтуурддаг үнэлгээчид-ийн урхагаар байгаль орчны үнэлгээний ач холбогдол навс унасан байгаль орчны талаар хийгдэх ёстой ажлуудын талаар мэргэжлийн бус хүмүүсийн ойлголт буруу тийш эргэж мэргэжилтнүүд хяхагдах хандлагатай болжээ Нэг хүний яриагаас иш татвал үнэлгээ гэж жийптэй хэдэн гарууд ирээд талбайг хэд тойроод буцаж очоод copy paste хийдэгийг хэлж байгааг ойлгож байх жишээтэй
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.238.98)
    хайгуулын лиценз дээр бол ёстой хэрэггүй эд дээ аймгийн байгаль орчны газар гэж нусаа арчсан хэдэн пацаанууд л байдаг худлаа том том баасан хууль дүрмээ я мэдэхгүй хэвтэж байж
    2016 оны 11 сарын 16 | Хариулах
  • Мэргэжилтэн (202.21.119.122)
    Манай улсын байгаль орчны яам чиг үүргийн гэх яам мөртлөө маш хүчгүй байдаг нь энэ сэдэвтэй холбоотой
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.117.42)
    маш чухал асуудлыг хөндсөн байна Энэ сэдэв бол яах аргагүй хүн бүрт хамаатай тийм ч учраас мэргэжлийн хүн биш ч гэсэн сэтгэл дотроо бодож түгшиж явдаг юм Хэрэг болох хүмүүст нь хүрэээсэй гээд өнөөдөр миний чадах зүйл энэ учир share-llee
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • Д. А (202.179.25.119)
    2007-2012 оны үед л үнэлгээний шинжээчид их ачаалалтай ажиллаж байсан байх Одоо бол жилдээ 100 үнэлгээ хийгдэхгүй байгаа юм бишүү Хийж байгаа нь нэмэлт тодотгол голдуу Үнэлгээний чанар бол харилцан адилгүй байгаа нь үнэн Мөн яамныхан ч үнэлгээний компаний нууц эзэд бас уул уурхайн компаниудын зөвлөх бөгөөд байгаль хамгаалах төлөвлөгөөний тайланг нь даадаг гэж байгаа ш дээ
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.115.41)
    энэ яамны мнгө угаадаг гол ажил нь эдгээ үнэлгээний ажлууд яаманд ажилладаг ихэнх хүмүүс бүгд үнэлгээнии компанитай тэгээл яамнаас ахиуаан мөнгөтэй томоохон компаний үнэлгээг авч хийж баахан бйагаль цаг уурын нөхцөл өмнөх судагааны материалаас файлаар нь авч хуулаальзрим газар нэр усын ч солилгүй нэг зузанан юм гаргаад өөрсдөө яаман дотроо бгаа болохоор амархан батлуулаал мөнгөө аваа л болоо дараагинхаа үнэлгээ рүү копи растаа хийхээ орно тэр үнэлгээ нь хээгжиж бна уугүй юу падлий байхгүйнэг компаний шүүгээд ороо л ёстойл шалгөлт ирэхэд гаргажүзүүлдэг хавтастайцаас ер нь хувьдаа үнэлгэжнийкомпанитайхүмүүс ашиг сонирхлын илт зөрчилтэй мртлөө чаж яманд ажиллаад бнаа Бүх хүмүүс л мэддэгэ боловч үе үеийн сайд дарга нарын үед тэд дархлаатайхэвээр байжл байх эдний цэгцлэхээс нааш наад ажил чинь явахгүй
    2016 оны 11 сарын 12 | Хариулах
  • zochin (66.181.191.55)
    Baigal orchnii asuudal mash ih urgun huree hamarsan uls orni bodlogo todorhoilohod chuhal uureg oroltsootoi ene hereeree todorhoi ajil hiigdej negen tsag t dur zorgooroo handdag baidal ard hotsorchee gehed bolno Baigal orchnii yamand hediigeer zaluu bolovson huchin ajillaj bga n zarim talaaraa sain bga gej boddog Unelgee tailand tabigdah shaardlaga Bunchinjab darga ajil aa sain meddeg nileen hatuuhan darga Zarim humuus huuchin shigee bish bolohoor eserguutsej bga medne Unendee unelgeenii kompaniud neg heseg ter darga ene dargiin gevel batlagdaj bsn odoo tiim bish bolson zarim n medehgui bna Zaluu shinjeechid ajil n ih hetsuu bga bolobch ted ene ter tanil gehgui shuurhai bolson Er n huuli erh zuin chadvartai dargatai bolloo gej oilgoj bga 2 darga n huuliin humuus bolson Saran mergejilten ajil aa sain medne mergejsen hun Yahab unelgeenii kompaniud olon ch ajil hiideg n hedhen l haragddag Yam humuusee solison Neg taldaa sain zaluuchuud shuurhai zarchimtai Udahgui ajildaa dadlagajih b
    2016 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.31.96)
    Бодит нөхцөл байдлыг тодорхой биясэн байна Албан тушаалтнууд нь уншаасай билээ
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.41.114)
    Яг үнэндээ ДЭнхбат даргаас хойш шууд уяанаас алдуур сан юм шиг замбараагүй болж ирсэн л дээ дээр дооргүй бараг л бүгд баярласан гэхэд болно Тэгээд ч үнэлгээ хийнэ гэхээсээ нутгийн иргэдийн санал авах шат шатны дамжлагууд ихдээд ирсэн мөн дээрээс нь манайх шиг уур амьсгалтай оронд цаг хугацаа хожих гэж их яардаг л даа ЕР нь одоо бол энэ үнэлгээнүүд үнэлгээ гэхээсээ илүүтэй яаж хурдан баяжих уу яаж мөнгөтэй болох уу гэсэн сэтгэхүй суучлаал даа дээрээс нь яаманд мэргэжлийн ганц ч мэргэжлийн хүн шинжээч хийхгүй байна шүү дээ уншаад ч ойлгохгүй юм даа
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.41.114)
    ТЭЗҮ-г шинэ шатанд гаргаж ирэхгүй бол үнэлгээ хэзээ ч сайжрахгүй
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.41.114)
    Яг үнэндээ ДЭнхбат даргаас хойш шууд уяанаас алдуур сан юм шиг замбараагүй болж ирсэн л дээ дээр дооргүй бараг л бүгд баярласан гэхэд болно Тэгээд ч үнэлгээ хийнэ гэхээсээ нутгийн иргэдийн санал авах шат шатны дамжлагууд ихдээд ирсэн мөн дээрээс нь манайх шиг уур амьсгалтай оронд цаг хугацаа хожих гэж их яардаг л даа ЕР нь одоо бол энэ үнэлгээнүүд үнэлгээ гэхээсээ илүүтэй яаж хурдан баяжих уу яаж мөнгөтэй болох уу гэсэн сэтгэхүй суучлаал даа дээрээс нь яаманд мэргэжлийн ганц ч мэргэжлийн хүн шинжээч хийхгүй байна шүү дээ уншаад ч ойлгохгүй юм даа
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • ЦБ (202.9.42.214)
    Энэ хүн үнэнийг бичжээ манай яам агентлагууд чадахгүй байж эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхийг боддог тэгсээр ирсэн хууль дүрэм журамд төрийн байгууллагын хүлээх хариуцлага гэж бараг байхгүй харин ЭРХ гэдэг нь давамгайлсан байдаг энд БОНБНҮ-ний тухай хөндсөн бна АМ ГТ Газрын хэвлийн гэх мэт хуулиудын хэрэгжилт иймэрхүү дээ
    2016 оны 11 сарын 11 | Хариулах