Судалгаа
Монгол улсад өрийн хямралыг шийдэх ямар сонголтууд байна вэ?
2017-01-30
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн /Natural Resource Governance Institute/-гээс 11 дүгээр сарын 23-нд Монгол улсын макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар бодлогын хэлэлцүүлэг зохиов. Эдийн засагчдын дунд өрнөсөн уг хэлэлцүүлгээр “Монголын макро эдийн засгийн загвар ба үр дагавар”, “Засгийн газрын өрийн хямралын талаарх дэлхийн туршлага” сэдвээр санал солилцсон.
Оролцогчид ББЗХ-гийн эдийн засгийн ахлах шинжээч Андрю Бауэрийн “Засгийн газрын өрийн хямралын талаарх дэлхийн туршлага” илтгэлд ихээхэн анхаарал хандуулж, санал бодлоо солилцсон юм. Андрю Бауэр илтгэлдээ өрийн хямралаас гарах бодлогын сонголтууд, бусад улсуудын туршлагын талаар онцолсон. Өрийн хямралд орсон Засгийн газруудад өрийг дахин санхүүжүүлэх, мөнгөжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, зардлаа хасах, төрийн өмчийг хувьчлах, ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах, хоёр талын зээл, байгалийн баялгаа барьцаалан зээл авах зэрэг 9 сонголт байдаг аж.
Эдгээрээс өөрийн улсад тохирсон сонголтуудыг хийх нь Засгийн газрын эрх юм. Тухайлбал, Мексик улс 1995 онд АНУ-аас 23.4 тэрбум долларын зээл болон 2 тэрбум долларын буцалтгүй тусламж авч байсан бол Тайланд улс 1997 онд Япон тэргүүтэй Азийн орнуудаас 7.4 тэрбум долларын зээл, буцалтгүй зээл авч өрийн хямралаас гарч байжээ. Харин Гана улс газрын тосны орлогоо барьцаалж, Хятадаас 3 тэрбум долларын зээл авч байжээ. Энэ мэт олон сонирхолтой жишээг Андрю Бауэр илтгэлдээ дурдаж байв. Түүний илтгэлийг The Mongolian Mining Journal англи, монгол хэл дээр бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсад тулгараад буй өрийн хямрал
Бодлогын баримт