Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Дэлхийн уул уурхайн томоохон компаниуд хагас автомат удирдлагад шилжинэ. Уул уурхайд ашиглах техник технологиуд хиймэл оюун ухаанд суурилан ухаалаг, илүү боловсронгуй, өндөр чадвартай болж механикжсан байдал улам бүр буурч, хүний үүрэг оролцоо эрс багасна.  Ухаалаг системүүд  асар их хэмжээний тархсан өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвартай бөгөөд уурхайн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтэрч, эрсдлийг бууруулах, аюулгүй ажиллагааны урьдчилсан шийдлүүдийг санал болгох зэрэг технологийн шийдлүүдээс үүдэн AI хөгжүүлэгчдийн өрсөлдөөн илүү боловсронгуй болно. 
2050 он гэхэд өсөн нэмэгдэж буй цахилгааны эрэлт хэрэгцээг зохих хэмжээнд хангахын тулд Япон улс эрчим хүчний үйлдвэрлэлээ 35-50%-иар нэмэгдүүлэх шаардлагатай гэж Засгийн газар үзэж байна.
BHP-ийн 34 тэрбум фунт стерлингээр худалдаж авах хоёр дахь удаагийн саналыг Anglo American компани дахин хүлээж авсангүй. Өнгөрсөн сард 31 тэрбум фунт стерлингээр худалдан авах анхны саналаас татгалзсаны дараа Anglo American компанийн ТУЗ хуралдсан ч  хоёр дахь саналд хариу өгөөгүй байна гэж BHP мэдэгдэв.
Мэдээ мэдээлэл
Хурал чуулган
Компанийн мэдээлэл
Тоног төхөөрөмж
С.Наранцогт:  Бид хүрэх газраа тодорхойлж “замын зураг”-аа гаргасан, түүнийгээ луужин болгон урагшилж байна “Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөлтөд тусгагдсан Аж үйлдвэржилтийн цогцолбор байгуулах төсөл, Францын төрийн өмчит “Орано майнинг” компанитай үзэглэх Хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийн  талаар   “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.
“Алтан Цагаан Овоо” үндэсний уурхайд зочилсон тэмдэглэл Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт байрладаг Монголын үндэсний үнэт метал олборлогч “Степ Голд” компанийн уурхайг зорилоо.  Өглөөний 07:00 цагт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, ажилчид гарын үсэг зурснаар “Алтан Цагаан Овоо” уурхайн ажил эхэлнэ. Уулын инженерт цаг уурын албанаас тухайн өдрийн цаг агаарын мэдээ ирж, Уулын хэлтэс тухайн өдөр олборлох хүдэр, өмнөх өдрийн хаягдлын мэдээллээ өгнө. Авсан мэдээлэлдээ үндэслэн төлөвлөгөө боловсруулж,  хүдэр олборлох ажлын нэг өдрийн цикл эхэлнэ. 
Хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн төлөө уурхайчин эмэгтэйчүүд чууллаа Эрдэс баялаг эмэгтэйчүүд үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ уриан дор зохион байгуулагдаж байв. Харин 2021 онд ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ сэдвийн хүрээнд III чуулганыг цахимаар зохион байгуулж, чуулганаас тухай бүр санал, зөвлөмж, уриалга гарч, бодит ажлууд хийгдсэний үр дүнд салбарын эмэгтэйчүүд нэгдэн нийлж, асуудлаа хэлэлцдэг жишиг загвар хэдийн тогтжээ.
MMJ РЕДАКЦ