Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Baowu” группын гангийн үйлдвэрлэл 115 сая тоннд хүрэв Дэлхийн гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Baowu” групп өнгөрсөн онд 115 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 19.8%-иар өсчээ. Хятадын төрийн компанийн үйлдвэрлэл ийнхүү нэмэгдсэн нь гангийн үйлдвэрүүдийг групптээ нэгтгэн, худалдаж авсантай холбоотой аж. Тухайлбал, 2019 онд групптээ нэгтгэсэн “Magang Steel” компани л гэхэд өнгөрсөн онд 20.97 сая ган үйлдвэрлэсэн байна. Төлөвлөж буй бусад гангийн компаниудыг эзэмшсэнээр “Baowu” группын гангийн нийт үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 155 сая тоннд хүрнэ гэж тооцож буй.
Гуравдугаар сард Оросын нүүрсний экспорт өсчээ  Гуравдугаар сард Орос улс 38 сая тонн нүүрс олборложээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.7%-иар өссөн байна. Мөн сард гадаад зах зээлд 16.64 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 12.1%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хоёрдугаар сард экспортолсон нүүрсний хэмжээ 14.65 сая тонн байна. Тус улсын нүүрсний нийт экспортын 14%-ийг коксжих нүүрс бүрдүүлж буй. Нэгдүгээр сард Орос 176.8 мянган тонн коксжих нүүрс Хятад руу экспортолсон байна.
Оросын Засгийн газраас “Элегест-Кызыл-Курагино”  төмөр замын төслийг 5 жилээр царцаалаа  ОХУ-ын Засгийн газраас “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн 410 км төмөр замын төслийг 5 жилээр царцаахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, уг төмөр замын төслийн Концессын гэрээг 2026 он хүртэл хойшлуулж байна. Тус улсын Тувагийн нутаг дахь Элегестийн нүүрсний сав газраас Транссибирийн төмөр замтай холбох зорилттой энэхүү төслийг хэрэгжүүлэх асуудал бараг 20 жил яригдаж буй. Энэхүү төмөр замыг шугамыг үргэлжлүүлэн Монголын нутагт шинээр барихаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д 2018 онд нэмсэн Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замтай холбох асуудал яригддаг. “Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тянжин” чиглэл нь Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт багтсан төслүүдийн нэг юм.
Тавантолгойн станцад 808 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.02) үдээс хойших нэгдсэн хуралдаанд  Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний найдвартай, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав.
Ерөнхийлөгч Жо Байден 2.3 их наяд ам.долларын санхүүжилттэй төлөвлөгөө танилцууллаа  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нь дэд бүтцийг шинэчлэн өргөтгөх, нүүрсхүчлийн хийн ялгаралгүй технологийг нэвтрүүлэх, аж үйлдвэр, нийгмийн хөгжлийг идэвхжүүлэхэд 2.3 их наяд ам.долларын санхүүжилттэй 8 жилийн хөтөлбөрийн төлөвлөгөөний талаар мэдэгдлээ. Төлөвлөгөөнд тусгаснаар, 650 тэрбум ам.долларыг зам тээврийн дэд бүтцэд зарцуулна. Засгийн газрын тус хөтөлбөрт “Америкийн бүтээгдэхүүнийг худалдан авах” (Buy American) зарчмыг ашиглахаар онцгойлон тусгасан бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бараа материалыг ашиглах шаардлага тавигдах аж. Хөтөлбөр хэрэгжсэнээр эрчим хүч, цахилгаан автомашин, цэнэглэх станцад ашигладаг зэс, никель, лити болон бусад металлын эрэлт эрс нэмэгдэнэ гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.
“Newcrest Mining”: Зэс-алтны Red Chris төслөө гүний уурхайгаар өргөтгөнө Австралийн алтны томоохон олборлогч “Newcrest Mining” компани нь Канад улсын Бритиш Колумбын бүс нутагт хэрэгжүүлж байгаа зэс-алтны Red Chris ордын нэмэлт хайгуулын  дүнг зарлажээ. Компанийн мэдэгдсэнээр, тус ордод шинээр 3.7 сая тонн зэс, 13 сая унц алт бүхий нийт 980 сая тонн хүдрийн нөөцийг илрүүлж баталсан байна. 2014 оны арваннэгдүгээр сараас Red Chris ордыг ил аргаар олборлож эхэлсэн аж. Өнгөрсөн оны дүнгээр, ордоос 40 мянган тонн зэс, 73.8 сая унц алт тус тус олборлосон байна.
Сэхэ боомт хаагдаж, Ганцмодны нэвтрэлт огцом буурав Хятад улс Сэхэ боомтыг түр хугацаагаар хаагаад байна. Учир нь  гуравдугаар сарын 30-ны өдөр манай улсын нүүрс тээврийн жолоочоос сэжигтэй тохиолдол илэрсэн. Уг нөхцөл байдлаас хамаарч нүүрсний нийлүүлэлт буурч мэдэх болсон тул Хятадын зах зээлд Монголын нүүрсний үнэ өсөх хандлагатай байна. Монгол-Хятадын нүүрсний гол боомтуудын нэг Шивээхүрэн-Сэхэгээр ихэвчлэн хагас коксжих нүүрс экспортолдог. Энэ төрлийн нүүрс нь харьцангуй хямд үнэтэй байдаг. Монголын нүүрсний импортыг зогсоосны дараа Сэхэ хилийн боомтын үйл ажиллагааг хэдийгээр сэргээх нь тодорхойгүй байна.
Оюутолгойн хэлэлцээр хийх Ажлын хэсэг ажлын явцаа танилцууллаа УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.04.01) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсов.
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний "МОНВАЛ" хороо байгуулагдлаа Монгол Улсын урт ба дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь уул уурхай. Энэ утгаараа ашигт малтмалын орд, уул уурхайн ашиглалтыг олон улсын түвшинд хүргэх, түүхий эдийн борлуулалтын зах зээлийг өргөжүүлэх нь уул уурхайн салбарыг хөгжүүлэх тэргүүлэх зорилго, зорилт юм. Уг зорилтын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар  ашигт малтмалын нөөцийг үнэлж тайлагнан  уул уурхайн хөрөнгийн үнэлгээг  хийхээр  ажиллаж байна.   Өөрөөр хэлбэл, олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд уул уурхай, хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайн салбарын бүтээгдэхүүн, түүхий эдийн борлуулалтын үнэ ханшийг олон улсын зах зээлийн түвшинд ойртуулахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний үйл ажиллагаа, үнэлгээ хийх аргачлалыг бий болгох хэрэгцээ шаардлага  бий.
Уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төвийг байгуулна Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (04.01) ШУТИС-ийн наймдугаар байрны хурлын танхимд боллоо. Уг ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд,  “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, “Рио Тинто” групп Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал нар оролцож, гарын үсэг зурав.
Б.Болд: Дэлхийн бусад оронтой өрсөлдөхийн төлөө Монголын тал, “Рио Тинто” ажлаа хамтдаа үргэлжлүүлнэ гэж бодож байна Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (04.01) ШУТИС-ийн наймдугаар байрны хурлын танхимд болсон юм. Уг ёслолын арга хэмжээнд оролцсон “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд Оюутолгойн төслийн асуудлаар өрнөж буй Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээрийн талаар сэтгүүлчдэд байр сууриа товч илэрхийлсэн юм.
Б.Болд: “Гэрийнхээ тооно”-ыг тойрч суугаад асуудлаа хамтдаа шийдье гэж бодож байна Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (04.01) ШУТИС-ийн наймдугаар байрны хурлын танхимд болсон юм. Уг ёслолын арга хэмжээнд оролцсон “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд  Оюутолгойн төслийн асуудлаар өрнөж буй Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээрийн талаар сэтгүүлчдэд байр сууриа товч илэрхийлсэн юм.
Уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төвийг байгуулна Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (04.01) ШУТИС-ийн наймдугаар байрны хурлын танхимд боллоо. Уг ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд,  “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, “Рио Тинто” групп Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал нар оролцож, гарын үсэг зурав.
Нүүрс олборлолтын гол бүс Гурвантэс сум тэг зогсолт хийлээ Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг орд “Саусгоби сэндс” ХХК-д КОВИД-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл тэг зогсолт хийхээр боллоо. Тодруулбал Гурвантэс сумын онцгой комиссын (2021.03.31-ний өдрийн) хурлын шийдвэрээр 2021.03.31-ний өдрийн 14:00 цагаас ирэх сарын  03-ныг хүртэлх хугацаанд Тэг зогсолт хийх тухай Сумын засаг даргын захирамж гарлаа.
Австрали төмрийн хүдрийн экспортоо 1.1 тэрбум тоннд хүргэнэ  Даваа гаригт (2021.03.29) Австралийн Засгийн газрын мэдэгдсэнээр, 2020-2021 оны санхүүгийн жилд тус улсын төмрийн хүдрийн экспорт дээд хэмжээнд хүрч 136 тэрбум австрали долларын (104 тэрбум ам.доллар) орлого бүрдэнэ гэж тооцжээ. Үүнд КОВИД-19 цар тахлын дараа эдийн засаг сэргэж буйн улмаас дэлхийн гангийн үйлдвэрлэлийн идэвхжил нөлөөлнө гэж үзэж байна. Тус улсын 2020-2021 оны 900 сая тонн төмрийн хүдрийн экспортын хэмжээ 2025 он гэхэд 1.1 тэрбум тоннд хүрэх хүлээлттэй байна.
Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт зогсчээ “Turquoise Hill Resources” өчигдөр /2021.03.30/ Хятад, Монголын хил дээрх Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Оюутолгойн зэсийн баяжмалыг хилээр нэвтрүүлэхийг БНХАУ-ын талаас түр зогсоосон тухай мэдэгдэв. "Оюутолгой" компани Засгийн газартай хамтран тээвэрлэлтийг нэн даруй эргэн сэргээхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр “Оюутолгой” компани баяжмал худалдан авагч Хятадын компаниудад гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй (давагдашгүй хүчин зүйл/force majeure) болсноо зарлаж байна. “Оюутолгой” компанийн уурхайд Ковид-19-ын 2 тохиолдол батлагдсан. Халдвар гарснаас хойш уурхайн ажилтнуудад нийт 9726 удаагийн PCR шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарсан байна. Гэхдээ ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг түр зогсоосон. Харин ил уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Алтны салбар цар тахлыг сөрөн хөгжиж байна Алтны салбарын хөгжил зах зээлийн зөв голдиролд орлоо. 2020 онд Монгол Улсын алтны экспорт дээд оргилдоо хүрснийг бид мэднэ. Ингэснээр алтны салбар экспортын орлогын үзүүлэлтээр нүүрс, зэсийн салбартай мөр зэрэгцэх хэмжээнд ирлээ. Өнгөрсөн онд тохиосон экспортын дээд амжилт нь алтны ханшийн оргил үе,   цар тахлын амаргүй жилтэй давхцсанаараа манай улсад ихээхэн ашиг тусаа өглөө. Алт нь цар тахлын хүнд үед валютын нөөц бүрдүүлж, төгрөгийн тогтвортой байдлын баталгаа болж буй гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тэгвэл энэ салбарт үр ашигтай нөөцийг нэмэгдүүлэх, улмаар олборлолтыг өсгөхийн сацуу Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах шаардлага тулгарч байна. Яг энэ чиглэлд Засгийн газар идэвхийлэн ажиллаж байгаа юм. Зах зээл дээр алтны ханш хэзээ ч ийм сайн байсангүй. Өнгөрсөн оны наймдугаар сард алтны ханш 2011 оны оргил түвшинг давж, 2067 ам.доллар/унц-д хүрч өссөн. Улмаар 2020 оны алтны дундаж ханш 1769.6 ам.доллар/унц-аар тэмдэглэгдлээ.
2021 он гарснаас хойш хайгуулын 20 тусгай зөвшөөрөл олгожээ Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг  АМГТГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнайгаас тодрууллаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтоос 2021 онд улсын төсөвт 16 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Өнөөдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгож байгаа нь хангалттай бус бөгөөд боломжит хувилбаруудаар ашиглалтаасаа 2-3 дахин илүү олгох шаардлагатай гэж үздэг. Одоо үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох заалттай учир уг заалтын хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг нэмэгдүүлэхийн тулд журамд өөрчлөлт оруулах замаар Засгийн газрын баталсан нийт талбайг бүсэд хувааж багцлан нийтэд нь зарлахаар бэлтгэж байна.
“ЭТТ бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ “Эрдэнэс Тавантолгой” компани төгрөг болон ам.долларын хосолсон бондын анхны арилжааг өнөөдөр (2021.03.30) эхлүүллээ. Бондыг 3 үе шаттай гаргаж арилжах бөгөөд эхний ээлжийн 600 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондын захиалга нь 2021 оны гуравдугаар сарын 30-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг дуустал явагдах аж. Хосолсон бондын захиалгыг эхлүүлэх, цан цохих үйл ажиллагаанд УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, Санхүүгийн Зохицуулах хорооны  дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн захирал О.Алтай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар оролцов.  “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тус бондоороо 5 төсөлд хөрөнгө оруулна гэж мэдэгдлээ.
"Рио Тинто" Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн шинэ захирлаа зарлалаа “Рио Тинто” групп Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Х.Амаржаргалыг томилсноо (2021.03.29) зарлалаа. Х.Амаржаргал нь “Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа, энэ дундаа Оюутолгойн бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлд хувь нийлүүлэгчидтэй хамтран ажиллах, “Рио Тинто”-гийн Монгол дахь салбар оффисийг удирдах юм. Мөн “Рио Тинто" группийн олон улсын үйл ажиллагаа болон мэдээллийн технологийн төслүүдэд дэмжлэг үзүүлэн ажилладаг Монгол дахь Мэдээлэл, технологийн төвийн үйл ажиллагааг хариуцна.