Шинэ мэдээ
Хятад Австралиас нүүрс импортлохгүй
Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улс нь Австралиас нүүрс импортлохгүй байх мэдэгдлийг дотоодын цахилгаан станц, гангийн үйлдвэрүүдэд хүргүүлсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Уг шийдвэр нь албан ёсоор нийтэд зарлагдаагүй ч өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр станц, үйлдвэрүүддээ бичгээр бус амаар дуулгасан гэж хэвлэлүүдэд өгүүлжээ. Ингэхдээ аравдугаар сарын 1-нээс эхлэн Австралиас эрчим хүчний болон коксжих нүүрс импортлохгүй байх зааварчилгаа өгсөн аж.
“Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжил Өнгөрсөн, одоо, ирээдүй”
“Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтад оруулан, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 42 дэх жилтэйгээ золгож байна. Эрдэнэт үйлдвэр манай орны уул уурхайн салбарын хөгжлийн түүчээ төдийгүй, Монгол Улсын их бүтээн байгуулалтын он жилүүдийн үлгэр жишээ болсон уул уурхайн томоохон үйлдвэрийн түүхэн замнал юм” хэмээн уулын инженер, шинжлэх ухааны доктор, академич П.Очирбат “Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” номын өмнөтгөлд өгүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийг бодит баримтад түшиглэн туурвисан уг ном саяхан хэвлэлтээс гарчээ. Эрдэнэт үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг бүтээн байгуулахад гар бие оролцож тус үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг хангах ажлын зохион байгуулж байсан эрдэмтэн, судлаач Очирын Эрдэнээ, Дамбын Галсандорж нар уг номыг туурвисан байна.
Copper Mark: "Оюутолгой"-г “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч”-ээр тодруулав
Зэсийн салбарын хариуцлагатай үйлдвэрлэгчийг тодруулдаг ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ батламжаар “Оюутолгой” ХХК-ийг шагналаа. ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’-ийн батламжийн болзлыг хангахын тулд хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон 30 гаруй шалгуур үзүүлэлтийг хангасан. “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон зэсийн салбартаа энэ батламжийг авч байгаа анхдагчдын нэг болсондоо бид баяртай байна. Монгол дахь бүх оролцогч талууд, түншүүдийнхээ хамтаар бид энэ амжилтад хүрсэн” гэв.
Анх удаа “Бүтээн байгуулалт 2020” үзэсгэлэн болно
Улаанбаатар хотноо анх удаа “Build Mongolia” буюу “Бүтээн байгуулалт 2020” үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнгээр, дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техник танилцуулна. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн улмаас гадаад улсын зочид, төлөөлөгчид энэхүү үзэсгэлэнд ирж, оролцох боломжгүй ч зарим орнууд Монгол Улс дахь Элчин сайдын яамдаараа дамжуулан өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилна. Тухайлбал, Канад, Англи болон Чех улсын компаниуд Элчин сайдын яамдаар дамжуулан оролцох юм. Ийнхүү гадаад дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнгээр бүтээгдэхүүнээ дэлгэнэ. Үзэсгэлэнг зорих ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын барилга, эрчим хүч, зам тээвэр, хүнд үйлдвэрийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ салбарын компаниудаас илтгэл тавина.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Хаянхярвааг томиллоо
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Хаянхярвааг томиллоо. Д.Хаянхярваа нь эдийн засагч мэргэжилтэй, ЗХУ-ын Москва хотын удирдлагын дээд сургууль - Барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. П.Ганхүү “Улс төр, эдийн засгийн салбарт олон жил ажилласан, мэдлэг туршлагатай хүн энэхүү албанд томилогдож буйд баяртай байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн бизнесийн үйл ажиллагаа сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг дахин нэмэгдэж, энэ хэрээр охин компаниудыг ашигтай ажиллуулах хариуцлага ногдож буй бөгөөд бизнесийн томоохон төслүүдийг хөдөлгөж, улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажилд нь амжилт хүсч, баяр хүргэе” гэлээ.
Усны засаглал
Ус авчрах” гэж говийнхон ярьдаг. Алсын зайнаас ус дамжуулан татах аварга төслийг тэд нутгийнхаа хэллэгээр энгийн хэрнээ даруухнаар илэрхийлсэн нь энэ. Говийнхон ус ирэхийг хүлээж байна. Нэг талаас уул уурхайн үйлдвэрлэл хүч түрэн эрчимжиж, нөгөө талдаа гүний усны нөөц жил ирэх бүр багассаар буй өнөө цаг говийн зон олны сэтгэлийг улам ч эмзэглүүлжээ. Товчхондоо уул уурхайн үйлдвэрлэлийг нутгийн ард үгүйсгээгүй ч усаа хайрлан гамнах, хойч үедээ үлдээх үүрэг хариуцлагаа тодоор илэрхийлдэг болсоор олон жилийг ардаа орхижээ. 2025 оноос говь нутаг усны хомсдолд орно гэдгийг эрдэмтэд сануулдаг. 2030 он гэхэд усны хэрэглээ нөөцөөсөө давж хэтэрнэ гэсэн судалгаа ч бий. Тиймээс одооноос устай холбоотой бүх асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, зөв бодлого явуулах ёстой гэсэн ганцхан байр суурин дээр нийгмийн бүх тал тогтож байна.
Discover Mongolia 2020 : Компаниудад цар тахлын үеийн бэлэн байдал чухал
“Дисковер Монголиа 2020: Сэргэлтийн шийдэл” чуулган энэ сарын 30-нд болно. Хөрөнгө оруулагчдын олон улсын энэхүү чуулган 18 дахь жилдээ болох гэж байна. Чуулганыг угтан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Энэ долоо хоногийн хэлэлцүүлгийн сэдэв “COVID-19: Бизнесийн бэлэн байдал /COVID-19: Business readiness/” байлаа. 2020 онд дэлхий дахинаа Ковид-19 цар тахал дэгдсэний улмаас Монгол Улс хорио цээрийн дэглэм тогтоосон. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард хилээр нэвтрэх машины тоо 300-500 болж буурсан юм. Оны эхний хагаст манай улсын ДНБ 9.7%-иар буурч, уул уурхайн салбар 29.4%-иар агшихад хүрсэн. Олон улсад цар тахлын дэгдэлт буурах болоогүй байгааг анхааруулсаар байна. Иймд Монгол Улсад цар тахал дэгдэх юм бол хорио цээрийн дэглэмээ чангаруулах нөхцөл байдал үүсэх эрсдэл байсаар буй. Нөгөө талд манай улсын эдийн засгийн гол салбар уул уурхайн үйлдвэрлэл, худалдааг хэвийн явуулах нь чухал юм.
С.Баяржаргал: Орон нутгийн уурхайнуудад бодлогын тогтвортой байдал хэрэгтэй
Орон нутгийн нүүрсний уурхайнуудад ашиг орлого олох нь чухал биш, иргэддээ хамгийн хямд үнэтэй нүүрс нийлүүлж, өвлийн хүйтнийг өнтэй давахад нь бүх талын боломж нөөцөө дайчлан ажилладаг нийтлэг тал бий. Тэд элдэв улс төржилт, нийгмийн хийрхэл шуугианаас холхон даруухан хөдөлмөрлөдөг. Орон нутгийнхаа бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, нийгмийн болоод хариуцлагатай уул уурхайн зарчмаа туг болгон олон олон ажлыг өрнүүлдэг. Эх оронч хэмээгддэг тэдгээр уурхайн нэгэн төлөөлөл “Хар Тарвагатай”-н уурхайн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэхийг зорьсон юм. “Хар Тарвагатай” ХК-ийн ТУЗ-ийн дарга С.Баяржаргалыг The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай The Miner буланд урьж ярилцлаа.
Монголбанк: Ирэх онд эдийн засаг 8.2%-иар өснө
Хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн үг хэлэхдээ ирэх оны эдийн засгийн өсөлтийг 8.2% байхаар тооцоолж буйгаа дуулгалаа. Энэ нь олон улсын байгууллагуудын таамаглалаас харьцангуй өөдрөг хэдий ч хэрэв макро эдийн засгийн бодлогын орчин, төрөөс гаргаж буй шийдвэрүүд уялдаатай гарвал уг таамаг биелэх бүрэн боломжтойг тодотголоо. Мөн тэрбээр төв банк ирэх онд инфляцийг 6%-д барих зорилт дэвшүүлж буй бөгөөд ингэхдээ +/-2%-ийн интервалтай байхаар тогтож буйг тайлбарлалаа. Энэ онд эдийн засаг 2.4%-иар буурна гэж төв банк тооцоолсон. Тодруулбал энэ оны эхний хагаст эдийн засаг 9.7%-иар буурсан бол гуравдугаар улиралд 1%, дөрөвдүгээр улиралд 5.4%-иар тус тус өсч, улмаар оны нэгдсэн дүнгээр өсөлт -2.4%-тай гарахаар байгаа ажээ.
8000 га талбайг нөхөн сэргээнэ
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон га талбайд нөхөн сэргээлт хийх ажлуудыг тусгасан. Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай аж. Үүнээс 8000 га талбайг байгаа бөгөөд 2020-2024 онд нөхөн сэргээх шийдвэрийг Засгийн газар гаргажээ. БОАЖЯ-ны удирдлагууд энэ ажлын хүрээнд анхны уулзалтыг (2020.10.07) холбогдох албаны хүмүүстэй хийсэн байна. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Бид төрөөс маш том үүрэг, хариуцлага хүлээж байна.
Төсвийн байнгын хорооны гишүүд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Х.Ганхуяг , Б.Энхбаяр, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор нар өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцан, цаашдын төлөвлөгөө, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцын талаар санал солилцлоо. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн нөхцөл байдлын талаараа мэдээлэл өгчээ. УИХ-ын гишүүд ногдол ашиг, төсөл хөтөлбөрүүд дээр дотоодын аж ахуйн нэгжээ хэрхэн дэмжиж байгаа талаар, ус ашиглалт, цаашдын төсөөлөл, төлөвлөгөөг зэргийг компанийн удирдлагаас тодруулсан байна. Байгалийн баялгийн эзэн нь ард түмэн учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиг орлогыг хаана, хэрхэн захиран зарцуулахыг УИХ-аас давж шийдвэр гаргах эрхзүйн үндэс байхгүй гэдгийг тэд энэ үеэр онцолжээ.
Монголын нүүрсний экспорт шинэ дээд амжилт тогтоолоо
Эрдсийн экспортын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн есдүгээр сард нүүрсний экспортын үзүүлэлт огцом өссөн байна. Сарын дүнгээр авч үзвэл есдүгээр сард 4.65 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. 2019 оны наймдугаар сард 4.12 сая тонн нүүрс экспортолсон нь дээд үзүүлэлтэд тооцогдож байсан юм. “Ногоон гарц” түр журмыг өнгөрсөн наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлснээр нүүрсний худалдаа мэдэгдэхүйц нэмэгдэх болсон билээ. Хэдийгээр есдүгээр сард нүүрсний экспорт огцом өссөн ч оны нийт дүнгээрээ нүүрсний гадаад худалдаа 19.8 сая тонн буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 31%-иар доогуур байгаа юм. Орлогын дүнгээр нүүрсний экспорт 1.47 тэрбум ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 960 сая орчим ам.доллар буюу 39.4%-иар бага байна.
Дэлхийн банк: Монголын инновацийн түвшин буурах болсон
Дэлхийн банк “Уул уурхай ба оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” (Mongolia Mines & Minds) тайлан боловсруулан гаргасан тухайгаа есдүгээр сарын 17-нд олон нийтэд танилцуулсан бол өчигдөр (2020.10.06) төр, иргэний нийгмийн байгууллага, судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. “Уул уурхай ба оюун ухаан” тайлангийн гол агуулга нь уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн хажуугаар бусад үндсэн чухал салбараа Монгол Улс хэрхэн авч явах тухай юм. Өөрөөр хэлбэл, энэхүү судалгааны гол зорилго нь манай улсын өсөлтийг том зургаар үнэлэх явдал байсныг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев онцоллоо.
“Хөх морь”-ийг хэр удаан сойх вэ?
Монгол оронд гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, урсцын тохируулга хийх замаар хуримтлал бий болгож усны хомсдолтой бүс нутаг руу татаж ашиглах “Хөх морь” төслийн судалгааны ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар үргэлжлүүлж байна.
Уг төслийг 2019 онд БОАЖЯ-аас анх хэрэгжүүлжээ. Засгийн газрын ээлжит чуулганаар тухайн үеийн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Гадаргын ус ашиглах бүх төслүүдээ нэгтгэн “Хөх морь” гэж нэрлэсэн. ТЭЗҮ нь бэлэн болсон, хэрэгжих боломжтойг нь түрүүлж эхлүүлнэ гэж зорьж байна. Эхний ээлжинд Орхон, Онгийг тэтгэх төсөл байх юм. Ингэснээр дөрвөн аймгийн байгаль экологийг сэргээж, бүс нутгийн ус ашиглалтыг сайжруулах, говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлнэ” гэж үзэж буйгаа хэлж байв. Өөрөөр хэлбэл олон жил ярилцаж, хэлэлцэж буй урт настай төслүүдийг нэгтгэсэн нэр нь “Хөх морь” юм.
Монголын Өрөмдлөгийн Холбоо ахмадуудаа хүлээн авч уулзав
Монголын Өрөмдлөгийн Холбоо өрөмдлөгийн салбарын ахмадууд, алдартнуудаа өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Жил бүрийн сар шинээр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү уулзалт дэлхий нийтийг түгшээгээд байгаа “Ковид-19” цар тахлын улмаас хойшлоод байсан юм. Гэсэн хэдий ч холбооны зүгээс уулзалтыг аравдугаар сарын 1-нд тохиосон Олон улсын ахмадын баяртай холбогдуулан зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Өрөмдлөгийн цогц үйлчилгээ, судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Дриллинг” компанийн байранд болсон тус уулзалтад Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Сүрэнхүү, Монголын Үндэсний Геологийн албаны дарга О.Чулуун, Байгаль орчны гавьяат ажилтан Ч.Ганболд, Гавьяат уурхайчин М.Баян, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор, туйл судлаач Л.Дүгэржав нарын олон ахмадууд, тус салбарын эрдэмтэн судлаач, багш нар, яам агентлаг, компанийн төлөөллүүд оролцов.
Газрын тосны үйлдвэрийн төслийн эхний бүтээн байгуулалтын эхний гэрээг үзэглэв
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн “Технологийн бус байгууламжийн Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажлын (EPC-1) Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хооронд гэрээг цахимаар (2020.10.04)байгуулжээ. арын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дэд дарга Г.Тэмүүлэн, тус байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны газрын дарга Б.Анхбаяр, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар оролцсон байна.
Улаанбадрах суманд цацраг идэвхт хордлого бүртгэгдээгүй
Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадрах Энержи” компанийн үйл ажиллагаа явуулж буй Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь туршилтын үйлдвэрийн орчмын талбайд шинжилгээ хийсэн Ажлын баг (2020.10.05)дүгнэлтээ танилцуулжээ. Ажлын хэсгийг Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл ахлан ажиллаж, хүн, малын эрүүл мэндийн судалгааны ажлыг сар гаруй хугацаанд хийсэн байна. Нийт 296 дээж авч улсын лабораториудад шинжилснээр “Дорноговь аймагт хүн, малын эрүүл мэндийн чиглэлээр онцгой нөхцөл байдал тогтоогдоогүй" гэсэн дүгнэлт гарчээ.
Энэтхэг төмрийн хүдрийн экспортоо Хятад руу хязгаарлана
Энэтхэгийн Худалдааны танхимаас дотоодын ган үйлдвэрлэгчдийн түүхий эдийн хомсдлыг бууруулахын тулд төмрийн хүдэр Хятад руу экспортлохыг хориглох асуудлаар тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид хүсэлт тавьжээ.Худалдааны танхимын мэдээлснээр, 2020 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл цар тахлын хорио цээрийн дэглэмийн үеэр зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсож, олон ордын тусгай зөвшөөрлийг цуцласнаас Энэтхэгийн төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин буурч 47 сая тонн болжээ. Харин энэ хугацаанд эсрэгээрээ төмрийн хүдрийн экспорт 63% -иар өсч 22 сая тоннд хүрсэн байна.
Удоканы УБҮ-ийн барилга угсралтын эхний шат дуусч байна
Оросын зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг түшиглэн байгуулж буй уулын баяжуулах үйлдвэрийн (УБҮ) барилга угсралтын ажлын явцын талаар “Байгалийн уул уурхайн компани” компани мэдээлжээ. Тодруулбал, хүдэр баяжуулах гидрометаллургийн технологид ашигладаг урвалж бодисыг хадгалах, бэлтгэхэд шаардлагатай байгууламжийн барилга бэлэн болсон байна. Энэхүү барилгын ажлыг 2019 оны арванхоёрдугаар сард эхэлсэн аж. “Байгалийн уул уурхайн компани” компанийн Ерөнхий захирал Герман Миронов "Одоо хүдэр бутлах тоног төхөөрөмж суурилуулсан байгууламжийн дээвэр, угсралтын ажил дуусч байна. Флотацийн хэсгийн угсралтын ажил 40%-тай байгаа"-г мэдэгджээ. Түүний хэлснээр, 2020 оны сүүлч гэхэд боловсруулах үйлдвэрийн бүх байгууламжийн угсралтын ажил бүрэн дуусах юм.