Шинэ мэдээ
Таашгүй сорилтыг сөрөх эрдсийн боломж
Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан 2020 оны төсвийн тодотголын төсөлд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” компаниас татварын урьдчилгаа авах байдлаар төсвийн орлого дайчлах нэг удаагийн онцгой арга хэмжээ авах тухай “сийрүүлжээ”. Эндээс байдал сайнгүй гэж ойлгогдоно. Гэхдээ өөр зүйл ч бас бий. Эдийн засгийг КОВИД-19-ийн үед ганхуулалгүй авч үлдэхээр шинэ Засгийн газар шамдаж эхэлсэн нь 2020 оны төсвийн тодотголын төсөлд зарим нэг нааштай мэдээлэл багтаах сөхөө олголоо. Төсвийн тодотголыг наймдугаар сарын 14-нд Засгийн газар УИХ-д өргөн барьж, сардаа багтаан баталсан. Цар тахлын үед эдийн засаг өсөх бус огцом буурч, оны эхний хагаст төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасран төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрч тодотголын төслийг яаравчлахаас аргагүйд хүрсэн. Гэхдээ бүх зүйл тийм ч муу байгаа юу гэвэл үгүй. Бидэнд сонсохуйц таатай мэдээлэл бий. Цаашид ч сонсогдох төлөвтэй. Тэр нь эрдсийн зах зээлтэй холбоотой.
Ашигт малтмалын нөөц, баялгийн 2015 оны ангилал шаардлага хангахгүй байна
“МОНГОЛ УЛСАД АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ БОДОЖ, БҮРТГЭЖ, БАЛАНС ХИЙЖ ИРСЭН ТҮҮХ БА ОЛОН УЛСЫН НӨӨЦ, БАЯЛГИЙН АНГИЛЛЫН АНАЛИЗ” номын нээлт өчигдөр Монголын Геологийн Холбооны байранд боллоо. Номын нээлтэд Монголын Уул Уурхайн Мэргэжлийн Холбоодын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Цогбаатар, Геологи-минералогийн ухааны доктор (PhD) О.Чулуун, Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны Гүйцэтгэх захирал, Техникийн ухааны доктор (Ph.D) Б.Бат-Очир, Геологи-минералогийн шинжлэх ухааны дэд доктор, дэд профессор, зөвлөх инженер Д.Даваасамбуу, Геологийн шинжлэх ухааны магистр Б.Цацрал нарын эрдэмтэн судлаачид, геологийн салбарын тэргүүлэх төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм. Д.Даваасамбуу, Б.Бат-Очир, Б.Цацрал нар уг номын зохиогчид бөгөөд хэдхэн хоногийн өмнө Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн (МГХНЗ) даргын албан тушаалаа Монголын Геологийн Холбооны Ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүйд хүлээлгэн өгсөн О.Чулуун редактороор нь ажилласан байна.
“Айвенхоу Майнз“: Дэлхийд хоёрт орох зэсийн “Kakula” уурхайн ТЭЗҮ бэлэн болсон
Конго улс дахь зэсийн Kakula уурхайг ашиглах ТЭЗҮ бэлэн болсон тухай төсөл хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компани мэдэгджээ. 2021 оны дунд үед тус уурхайг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Уурхайгаас жилд 6 сая тонн 6.6%-ийн зэсийн агууламжтай хүдэр олборлох аж. Энэхүү төсөл нь Канадын “Айвенхоу Майнз” (39.6%) болон Хятадын “Zijin Mining” (39.6%) компаниудын стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Төслийн үлдсэн 20%-ийг Конго улсын Засгийн газар эзэмшдэг. Бэлэн болсон ТЭЗҮ-ээр төслийг нийт 4 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд бүрэн хүчин чадлаар уурхайгаас жилд 19 сая тонн хүдэр олборлож, жилд 800 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ.
Н.Энхбаяр: Ужиг өвчин болоод байгаа “голланд өвчин”-өөс салах аргаа бодож олъё
Монголын Эдийн засгийн клубээс зохион байгуулдаг ээлжит илтгэл, хэлэлцүүлэг наймдугаар сарын 20-нд болсон юм. Энэ удаагийн илтгэгчээр уригдсан эдийн засагч Н.Энхбаяр “Монгол Улс: Нийтийн сан хөрөнгийн зарцуулалт, түүний сургамж” сэдвээр илтгэлээ. Түүний илтгэлийг товчлон хүргэж байна.
Төсвийн тодотголын асуудлыг зохицуулж байгаа хууль, эрх зүйн хүрээ нь өргөн. 2020 оны улсын төсөв нэлээд олон хуулийн харилцан зүйл, заалтууд дээр тогтдог. Тодотгол нь өмнөх жилийн төсөвтэй уялдаатай эдийн засгийн бодлогоос гадна хууль, эрх зүйн зүйл, заалтуудтайгаа уялдах ёстой. Монгол Улс Үндсэн хуулиа 1924 онд баталсан. Түүнээс хойш дөрвөн удаа, сүүлд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг баталлаа. 1924 оны Үндсэн хууль монгол бичгээр байдаг учраас бүрэн дүүрэн уншсан хүн ховор байх
“Рио Тинто” төмрийн хүдрийн бизнесээ “аврахаар” Жан Себастьян Жакийг огцруулна
Австралийн Пилбарад орших 46 мянган жилийн настай Juukan Gorge-ийн агуйг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд “Рио Тинто” компани сүйтгэснийхээ хариуд захирлуудаа огцруулахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ. Энэ дунд компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак багтаж байна. “Рио Тинто” компани нь өөрийн эзэмшлийн “Brockman 4” төмрийн хүдрийн ордын өргөтгөл төслийн хүрээнд хийсэн тэсэлгээний үеэр уг соёлын дурсгалт хоёр агуй бүрэн сүйдсэн юм. Энэхүү агуйнууд нь тус нутагт аж төрдөг Puutu Kunti Kurrama болон Pinikura нутгийн уугуул иргэдийн асар нандин өв төдийгүй өвөг дээдэстэйгээ холбогдох онгон дагшин газарт тооцогддог байна.
“Колмар” компани шинээр баяжуулах үйлдвэр, нүүрсний терминал ашиглалт орууллаа
Оросын коксжих нүүрсний экспортод төвлөрч буй “Колмар” компани өнөөдөр (2020.09.11) Ванино боомтод нүүрсний шинэ терминалаа нээж байна. “Ванинотрансуголь“ терминал нь Ванино боомтоос 8 км зайд байршдаг бөгөөд жилд 12 сая тонн нүүрс нэвтрүүлэх хүчин чадалтай. 2023 он гэхэд терминалыг бүрэн хүчин чадалд буюу 24 сая тоннд хүргэж Оросын нүүрсний тэргүүлэх таван терминалын нэг болгохоор зорьжээ. Терминал байгуулахад нийт хөрөнгө оруулалт 40 тэрбум рублиэр үнэлэгдэж байна. Тэгвэл “Колмар” компани нь өчигдөр (2020.09.10) баяжуулах үйлдвэрийн 6 сая тонн хүчин чадалтай эхний ээлжийг ашиглалтад оруулсан юм. Үйлдвэрийн хоёрдугаар ээлжийг 2022 онд ашиглалтад оруулна гэдгийг нээлтийн ёслол дээр Ерөнхий захирал Артем Левин мэдэгдсэн байна.
“Говийн ус – Ногоон хөгжил”-ийн асуудлаар Өмнөговь аймагт чуулж байна
Говийн усны асуудлуудыг шийдвэрлэх боломж, шинжлэх ухааны үндэслэлтэй үр дүн гаргах, иргэдийн дуу хоолойг дамжуулах зорилготой “Говийн ус- Ногоон хөгжил” эрдэм шинжилгээний инновацийн анхдугаар чуулган Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болж байна. Чуулганыг нээж Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Жаргалсайхан “2017 онд Гадаргын усыг алсын зайнд дамжуулах усан цогцолборын төсөл хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн ч шийдвэр болж биеллээ олоогүй хэвээр байна. Улсын эдийн засагт их нөлөө үзүүлж байгаа уул уурхайг бүрэн хүчин чадлаар нь ачаалахад усны хангамж нэн чухалд тооцогддог. Говийн бүсийн усны асуудлын гарц шийдэл олохоор уг чуулганыг зохион байгуулахаар болсон юм” гэдгийг хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Засгийн газраас төмөр зам, эрчим хүчний төслүүдтэй холбоотой шийдвэрүүд гаргав
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2020.09.09) Тавантолгойн нүүрсний орд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам, Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэр, Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц, Өмнийн говийн бүтээн байгуулалтад гадаргын болон гүний усыг байгаль, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр зохистой ашиглах, Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулсан, санхүүжүүлсэн зэрэг төслүүдтэй холбоотой дараах шийдвэр гаргажээ.
Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай шинэ түншлэлээр хамтарч ажиллана
Швейцарийн хөгжлийн агентлагийн даргаар хатагтай томилогдон Монгол Улсад ажиллаж буй Стефани Бурриг Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга хүлээн авч уулзжээ. Тус агентлаг нь сүүлийн 20 гаруй жил Монголын олон салбарт төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Тухайлбал, засаглалыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлаас гадна уул уурхайн салбарт бичил уурхайг албажуулж хариуцлагжуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр анхаарч ирсэн билээ. Одоо Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй 15 төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас дэмжихээ ЗГХЭГ-ын дарга илэрхийлсэн байна.
Нүүрсний экспорт VIII сард 4 сая тоннд хүрлээ
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний найман сарын дүнгээр 15.2 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39%-иар буурсан байна. Гэхдээ сарын дүнгээр, наймдугаар сард 3.97 сая тоннд хүрч өнгөрсөн долдугаар сарынхаас даруй 55%-иар нэмэгдэв. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.66%-иар бага дүн юм. Ийнхүү нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн нь наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Ногоон гарц” түр журамтай холбоотой. Нүүрсний экспортын орлогын тухайд оны эхний найман сарын байдлаар 1.17 тэрбум ам.долларт хүрч орлогын дүнгээр эрдсийн экспортыг тэргүүлж эхэллээ.
Нөхөн сэргээлтийг анх удаа тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгөөр хийнэ
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн арван гол ажил тусгагдсаны дотор уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм. 2020 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн 18366 га талбай байгаа бөгөөд ашиглагдаж дууссан, нөхөн сэргээх боломжтой 7609 га талбай байгаа гэсэн судалгаа гарсан. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 612 га талбайд техникийн, 440 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил явагдаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ХАН зарчим буюу хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн зарчмыг гол чиглэлээ болгон ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд нөхөн сэргээлтийн ажилд онцгойлон анхаарал хандуулж тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүй тохиолдолд эрхийг шууд цуцлах болсон.
Энэтхэг улсын төрийн өмчит Coal India Ltd компани БЕЛАЗ-тай 395 сая ам.долларын гэрээ байгууллаа
Беларус улсын “БЕЛАЗ” ХК нь Coal India Ltd-ын зарласан олон улсын тендерт оролцон шалгарснаар 240 тонны даацтай автосамосвалуудыг Coal India Ltd-ын салбар компани болох South Eastern Coalfields компанийн Гевра болон Кусмунда зэрэг уурхайд нийлүүлэхээр боллоо. Ингэснээр Гевра уурхайд 240 тонны 116 ширхэг, 150 тонны 77 ширхэг нийт 193 автосамосвал, харин Кусмунда уурхайд 240 тонны даацтай нийт 32 ширхэг автосамосвал тээвэрлэлт хийхээр болж байна.
Хамтдаа хөгжиж, хүч нэмсэн 20 жил
Уурхайн үйлдвэрлэлийн хамгийн том үр дүн нь нөхөн сэргээлт. Тиймдээ ч “Монполимет” групп нөхөн сэргээлтийг олон улсын жишиг стандартын дагуу бодит утгаар нь хийж буйг газар дээр нь очиж танилцсан хүмүүс үнэлдэг. Энэ удаагийн зочид нь “Вагнер Ази”-ийхан байлаа.
Ц.Мөнхцоож: “Нэг дэлхий, нэг хэрэглээ, нэг стандарт” гэсэн зорилгыг бид эрхэмлэдэг
Үндэсний хөрөнгө оруулалттай “Домогт Хан Алтай” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Мөнхцоожтой ярилцлаа.
“Домогт Хан Алтай” нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Голлох үйл ажиллагааныхаа талаар эхлээд ярина уу?
Манай компани байгуулагдсанаасаа хойших таван жилийн хугацаанд уул уурхайн бүх төрлийн хүнд машин механизмын газартай харилцах, түргэн элэгдэх эд ангийн худалдаа, түүний дараах засвар үйлчилгээг үзүүлж байна. Мөн зөвлөгөө, зуучлалын үйлчилгээг давхар явуулдаг.
Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлын улмаас дотоодын компаниудийн үйл ажиллагаа хумигдсан дүр зураг ажиглагдсан. Танай компанийн хувьд байдал ямар байна вэ?
Уул уурхайн салбар бол манай орны эдийн засгийн суурь хүчин зүйл болдог. 2020 он гарснаас хойш дэлхий нийтэд тархаад байгаа цар тахалтай холбоотойгоор уул уурхайн экспорт түүний дотор нүүрсний салбарын орлого оны эхний хагаст 50% буурсан сөрөг үзүүлэлттэй байна.
“Fortescue Metals” төмрийн хүдрийн нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ
Төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийн дөрөв дэх том компани “Fortescue Metals Group” нь өөрийн “Херб Эллиотт” боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг өнөөгийн 175 сая тонноос 210 сая тонн болгож өргөтгөх тусгай зөвшөөрлийг Баруун Австралийн Засгийн газраас авчээ. 2019-2020 оны санхүүгийн жилд, тус компани 178.2 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оныхоос 6.3%-иар өссөн байна. Одоо “Fortescue Metals” нь дэд бүтцийн өргөтгөлтэй холбоотойгоор экспортоо нэмэгдүүлэх үүднээс “Iron Bridge” уурхайн шинэ баяжуулах үйлдвэр болон бусад дэд бүтцийн байгууламжийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг төсөл 2.6 тэрбум ам.долларын өртөгтэй.
SEAISI: Хятадын компаниуд Зүүн өмнөд Азийн гангийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байна
“South-East Asia Iron & Steel Institute” (SEAISI) хагас жилийн тайланд, ойрын жилүүдэд Зүүн өмнөд Азийн орнуудад гангийн үйлдвэрлэл огцом нэмэгдэнэ гэж тэмдэглэсэн байна. Учир нь тухайн бүс нутагт төмөрлөгийн үйлдвэрүүд шинээр барих хөрөнгө оруулалт хийгдэж байгаа юм. Тухайлбал, Хятадын “WenAn Steel” компани жилд 10 сая тонн хүчин чадалтай гангийн үйлдвэр Малайзад барихаар төлөвлөжээ. Panhua Group болон HBIS хамтран жилд 8-10 сая тоннын хүчин чадал бүхий төмөрлөгийн үйлдвэр Филиппинд барих зорилттой. Индонзеди гэхэд Хятадын төмөрлөгийн 3 том үйлдвэрийн төсөл байна. Мөн Мьянмар, Камбожид 3-4 сая тонн ган боловсруулах үйлдвэрийг Хятадын талын хөрөнгө оруулалтаар байгуулах төслүүд хэрэгжиж буй. Түүнчлэн, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан компани Индонезийн “Krakatau Steel” гангийн үйлдвэрийн өнөөгийн 4.8 сая тонн хүчин чадлыг нэмэгдүүлж 10 сая тоннд хүргэх төслийг боловсруулж байна. Вьетнам дахь төмөрлөгийн үйлдвэрийн барилгын ажил эхэлжээ.
АНУ-ын Засгийн газар Оюутолгойн асуудлаар шалгалт хийж магадгүй
Өнгөрсөн ням гаригт (2020.09.06) Оюутолгойн асуудлаар АНУ-ын Холбооны Засгийн газрын агентлаг болох Үнэт цаас, хөрөнгийн биржийн (SEC) хорооноос шалгалт хийж магадгүй тухай мэдээлэл “Financial Times” сонинд нийтлэгдсэн байна. Тодруулбал “Рио Тинто” компани нь Оюутолгой төслийн далд уурхайн геологийн нөхцөл хүндэрсэн тухай 2019 оны долдугаар сард олон нийтэд мэдэгдэхээсээ хавьгүй өмнө уг асуудлыг мэдэж байсныг компанийн хуучин ажилтан Richard Bowley мэдүүлжээ. Түүний энэ тайлбарт үндэслэн SEC шалгалт хийж магадгүй байгаа юм. Richard Bowley-ийн тухайд 2017-2019 онд “Рио Тинто” компанид Стратегийн төслүүд хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байжээ.
Уул уурхайд ил тод байдлыг хангах блокчейн технологийн хувьсал
Блокчейн гэхээр крипто валют буюу биткойн гэж ойлгох ойлголт түгээмэл. Биткойн нь блокчейн технологид тулгуурласан хэдэн зуун аппликейшнээс хамгийн анхны амжилттай хэрэгжсэн, нийтэд танигдсан ердөө нэг л төсөл юм.
Хүн төрөлхтний уламжлалт санхүүгийн харилцаа Засгийн газар, банк, нотариат зэрэг итгэмжлэгдсэн гуравдагч талын оролцоотой явагдаж ирсэн. Тэрхүү үйл ажиллагаанд гуравдагч талын зардал, чирэгдлээс гадна авлига, үл итгэлцлийн асуудал үүсдэг сул талтай. Хамгийн түрүүнд санхүүгийн салбарт нэвтэрсэн блокчейн технологи бол тархалттай бүртгэлийн систем бөгөөд дундын зуучлагчгүй шууд харилцах дэд бүтэц гэж тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл нээлттэй, шилэн дансны зарчмаар бүртгэгддэг. Хараат бус, гуравдагч талын оролцоогүйгээр үндсэн хэрэглэгч өөрөө хянах тогтолцоо юм.
“Гайхамшигт 50: Жишиг өөрчилсөн түүх”
“Монголчууд хөгжихийг хүснэ. Тиймээс ч мянганы, тогтвортой, ногоон, солонгон, улсын, хүний гээд хөгжих гарцуудыг хайсаар иржээ. Бидний хүсэж буй хөгжил гэж чухамдаа юуг хэлэх вэ? Энэ тухай ширээ тойроод хэлэлцэхэд хүн бүрд санаа бий, гэсэн ч өнөөг хүртэл юу, хэрхэн гэдэгтээ тогтоогүй хэвээр л, мөнхүү хөгжил гэдэг тогтсон ганц утгаар тодорхойлогдчих зүйл биш билээ. Тэрхүү ганц утгаар үл тодорхойлогдох хөгжилд хүрэхэд ашиглах нэг хэрэгсэл болгож байгаль эх бидэнд эрдэс баялгаа харамгүй хайрлажээ. Энэ баялгийг хэрхэн ашиглаж, хөгжүүлж шимийг нь жигд тэгш хүртэх вэ гэвэл ахиад л өөр өөр санаа, шийдэл ургана” хэмээн “Гайхамшигт 50:Жишиг өөрчилсөн түүх” номын зохиогчид өмнөтгөлдөө бичсэн байна. Уг номын нээлт өчигдөр “Новотел” зочид буудалд болсон бөгөөд эрдэс баялгийн салбарын төлөөлөгчид уригдан иржээ.
“Говийн ус-Ногоон хөгжил” анхдугаар чуулган болно
Говь нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж эхэлсэн тэр цагаас усны нөөцийн асуудал чухлаар тавигдаж, орон нутгийн иргэдийн зүгээс ч дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж ирсэн. 2025 он гэхэд говь нутагт усны хомсдол нүүрлэж, уул уурхай байтугай жирийн иргэдийн амьдралд хүндрэлтэй зүйлүүд тулгарч болзошгүй байгааг салбарын эрдэмтэд анхааруулдаг. Монгол орны усны нөөцийн 80%-ийг гадаргын ус, 20%-ийг газрын доорх ус эзэлдэг. Тиймээс хамгийн бага нөөцтэй гүний усаа уул уурхайд хайр гамгүй ашиглаж, ирээдүйд усгүй болох эрсдлийг бий болгож байгаа хэмээн тэд байр сууриа илэрхийлсээр байна.