Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Монгол-Хятадын экспо-2019” эхэллээ “Монгол-Хятадын экспо-2019” гурав дахь удаагийн арга хэмжээ есдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх хот,  Улаанцав, Тунгляо хотуудад зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь  “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Хятад-Монгол-Оросын “Эдийн засгийн коридор”-ыг  байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриан дор болж байгаа юм. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр тал энэ удаагийн Экспод чухал ач холбогдол өгч ажиллаж буйг зохион байгуулагчид тодотгон хэлж байв. Энэ удаагийн экспод  Хятадын талаас Бүх Хятадын Ардын Их Хурлын дэд дарга Бай Ма Чилин, Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин нар тэргүүлж оролцож, мөн үйл ажиллагааг Монголын талаас ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, Хятадын талаас ӨМӨЗО-ны Засгийн ордны дэд тэргүүлэгч хатагтай Ай Ли Хуа нар удирдан зохион байгуулж байна.
Coal Mongolia: Хятадын коксжих нүүрсний импортын хэмжээ тогтвортой хадгалагдана Нүүрсний худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлийн олон улсын хурал болох “Coal Mongolia” ес дэх жилдээ “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор болж (09.05-06) байна. Хурлын үеэр “Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал манай улсын нүүрсний экспорт цаашид хэмжээнээс илүүтэй чанарт анхаарах цаг болсныг санууллаа. Одоогийн байдлаар Монголын нүүрсний экспортын дийлэнхийг түүхий буюу боловсруулаагүй бүтээгдэхүүн эзэлж байгаа нь үнэ өрсөлдөхүйц хэмжээнд очихгүй байгаа нэг шалтгаан болж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр энэ оны эхний долоон сарын байдлаар боловсруулсан нүүрсний экспорт нийт нүүрсний экспортын 17%-ийг эзэлсэн байна.
Ж. Золжаргал:  Эхлээд хил гаалийн асуудлаа шийдэн төмөр замаа барих хэрэгтэй Нүүрсний салбар улсын экспортын орлого бүрдүүлэлтээр тэргүүлэх болсон, цаашид энэ эрчээ хадгалах боломж бүрэн бий гэдэгт Нүүрс Ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал итгэлтэй байна. Гэхдээ энэ бүхэн нь Хятадын зах зээлийн эрэлт, түүнд өрсөлдөх Монголын нүүрсний салбарын үйл ажиллагаанаас хамаарах билээ. Ингээд MMJ нүүрсний салбарын нөхцөл байдал, цаашдын ирээдүй, бодлого төлөвлөлт, тус холбооны төлөвлөж буй ажлуудын талаар Монгол Нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа. 
Төмөр замын ямар төслүүдэд Оросын тал хамтрах сонирхолтой вэ? ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.  Өнөөгийн байдлаар Монгол, Оросын талын хувь оролцоотой аж ахуйн ганц нэгж “Улаанбаатар төмөр зам” ХНН бөгөөд шинээр барих төмөр замын төслүүдэд Оросын тал хамтрах талаар хаалттай хуралдаанаар санал солилцсон байна. Айлчлалын үр дүнгийн талаар хоёр улсын Төрийн тэргүүн нар мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч “ОХУ-ын Засгийн газраас бидний хүсч байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо Монголын тал илэрхийллээ. 2018 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Транзит тээврийн гэрээ нь энэхүү боломжийг бидэнд нээсэн билээ. Бид Алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгаад байна” гэж мэдэгдсэн юм.     
Баянхонгор аймагт Баяжуулах үйлдвэр нээгдэв Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай “Хонгор Кэй Жи” ХХК Баянхонгор аймагт нээлтээ хийлээ. “Хонгор Кэй Жи” компани нь байгалийн нөөцийг зүй зохистойгоор эдийн засгийн эргэлтэд оруулж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, Япон улсын дэвшилтэт техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, хаягдлыг дахин боловсруулах зорилготойгоор байгуулагдаж байнн. Тус компанийн 49%-ийг Монголын тал, 51%-ийг Японы тал тус тус эзэмшиж байгаа юм. Цаашдаа байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр орон нутагтай хамтран ажиллах, үйлдвэрийн хаягдал шламыг дахин боловсруулах, Баянхонгор аймагт хувиараа алт олборлож буй иргэд, нөхөрлөлийн олборлосон хүдрийг нэг цэгт төвлөрүүлэн баяжуулах аж.  Япон улсын технологийг ашиглан ажиллах уг компани хүдэр болон алтыг баяжуулах хоёр цехтэй. Баяжуулах үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын стандартын дагуу   хоргүйжүүлэн, тусгай зориулан бэлтгэсэн талбайд овоолох зарчмаар ажиллахаар гэрээлжээ. 
“Импэриал голд майнинг” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хүргүүллээ Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Галуут сумын нутаг дэвсгэрт алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Импэриал голд майнинг” компанийн асуудлыг хэлэлцсэн юм.  Тус компанийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас (МХГ) 2019 оны нэгдүгээр улиралд төлөвлөгөөт хяналт, шалгалтын ажлыг хийжээ. Уг шалгалтаар 2019 оны бичиг баримтын бүрдэл дутуу, уурхайн гүнд ашиглаж байсан зарим тоног төхөөрөмжийг шинэчилсэн болохыг тогтоосон байна. Шинэчилсэн төхөөрөмжийг ТЭЗҮ, Уулын ажлын төлөвлөгөө, Нарийвчилсан үнэлгээтэй уялдуулан тодотгоогүй байсан тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэн зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг зогсоогоод байжээ. Гэтэл зөрчил бүрэн арилаагүй, үйл ажиллагааг сэргээгүй байхад Улсын байцаагчийн лацыг хөндөж үйл ажиллагаа явуулсны улмаас өнгөрөгч наймдугаар сарын 6-нд хоёр хүн амиа алдасан бөгөөд уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.
 Д.Батсайхан:Завхан аймаг бичил уурхайг дэмжихгүй  Завхан аймаг бол төв суурингаас алслагдсан, эдийн засгийн хувьд хөдөө аж ахуй зонхилсон аймаг. Аймгийн хоёр дахь салбар нь аялал жуулчлал. Бид аймгийг уул уурхайгаас ангид байлгах зорилт тавин ажиллаж байна. Тиймээс аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоог эрс бууруулж  байгаа юм. 2016 оны наймдугаар сарын байдлаар нийт 99, үүнээс ашиглалтын 9,  хайгуулын 90 тусгай зөвшөөрөл аймагт бүртгэлтэй байсан. Энэ асуудлаар аймгийн ИТХ хэлэлцэж, засаг даргын зүгээс уриалга гарган “уул уурхайгүй аймаг” болох зорилтыг дэвшүүлсэн юм. Зорилтоо олон нийтэд танилцуулсан. Энэ оны зургадугаар  сарын 18-ны байдлаар тусгай зөвшөөрлийн  тоо  60  болж, 2016 оны мөн үетэй харьцуулбал 40%-иар буураад байна. 2016 оноос хойш 96 тусгай зөвшөөрлийн санал ирснийг аймгийн удирдлагад буцаасан. Татгалзсан хариу өгсөн гэсэн үг. Нийтдээ 135 тусгай зөвшөөрөл хүчингүй болсон. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход аймгийн удирдлагын эрх мэдэл хүрдэггүй тал бас бий.
Путины ганзага В.В.Путин Монгол оронд дахин айлчилж байна. Тэрээр  Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн хүндэт зочноор морилж байна. Хойд хөрш орны удирдагчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Орос улсын харилцаа шинэ шатанд шилжиж, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулах хүлээлт бий. ОХУ-ын Ерөнхийлөгч гуравдугаар сард Красноярск мужид ажиллаж гол гол төслүүдийн явцтай биечлэн танилцсан юм. Тухайлбал, хөрөнгө оруулалтын “Енисейская Сибирь” хэмээх сонирхолтой хөтөлбөр бий. Красноярск муж, Тува болон Хакасийн бүс нутагт ирэх арван жилд 2 их наяд рублийн хөрөнгө оруулах амбийцтай төлөвлөгөө юм. Ашигт малтмалын ордууд, боловсруулах үйлдвэр, зам тээвэр, эрчим хүч, нисэх онгоцны буудал, дэд бүтэц, хөдөө аж ахуйн нийт 32 том төсөл хэрэгжинэ. Хөтөлбөрт “Норильский никель”, “Русал”, “Полюс”, СУЭК, “Оросын төмөр замууд”, “En+group“ Юнипро” зэрэг томчууд багтсан 60 гаруй компани оролцож байна.
Н.Наранбаатар: Өмнөговь аймаг хариуцлагагүй уул уурхайтай тэмцэнэ Өмнөговь аймаг уул уурхайн бүс нутаг. Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бэрхшээлтэй асуудлуудтай тулгарч байна. Уурхайн бүс нутгийн малчдын хувьд ундны ус, малын бэлчээр, амьдрах орчин хязгаарлагдмал болж олон сөрөг нөлөөг үзүүлж буй. Аймаг орон нутгийн зүгээс эдгээр асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм. Уул уурхайн асуудлаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай ярилцлаа.   Аймгийн удирдлага энэ онд уул уурхайн үйл ажиллагаатай бүс нутгийн малчид руу чиглэсэн ямар ажил хийх төлөвлөгөөтэй байна вэ? Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас (ИТХ) энэ оныг Өмнөговь аймгийн хэмжээнд “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгон зарласан. Өмнөговь аймгийн малын тоо толгой  сүүлийн жилүүдэд өсч байна.
РЖД: Монголоор дамжин Хятад, Энэхтэгийн зах зээлд хүрэх хувилбарыг судлаж байгаа  ОХУ-ын Тувагийн Кызыл хотоос Красноярск мужийн Курагино сууринтай холбох 410 км төмөр замын барилгын ажлыг 2019-2020 онд багтаан эхлүүлэх гэж байна. Энэ тухай “Оросын төмөр зам”-ын (РЖД) Ерөнхийлөгч Олег Белозеров Элегестийн нүүрсний орд газарт болсон уулзалт дээр мэдэгджээ. Тэрээр “Кызыл-Курагино төмөр замыг шугамыг Оросын хилийн өөр чиглэлд холбох саналыг Монгол, Хятадын талаас тавьж байгаа. Манай улсад гадагшаа холбогдох чиглэл тийм ч олон биш” гэдгийг онцолсон байна. Кызыл орчмоос татах төмөр замын шугамыг гадаад зах зээлд холбох хэд хэдэн хувилбарыг судалж байгааг ч дурджээ. Тэдгээр хувилбарын нэг нь Монголын төмөр замтай буюу Австралийн компанийн хэрэгжүүлж байгаа нүүрсний ордын төслийн төмөр замын шугамтай холбох хувилбараар Хятад, цаашлаад Энэтхэгийн зах зээлд хүрэх боломжтой гэдгийг тодотгосон байна. 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчидтэй уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өчигдөр МҮХАҮТ-ын “Их танхим”-д уулзаж, тэдэнд тулгараад байгаа асуудлыг сонсон, салбарын сайд нарын хамтаар асуултад хариулж, санал солилцлоо. Бизнес уулзалтад  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан болон зарим агентлагийн дарга нар байлцлаа.
Х.Баттулга: Оюутолгой дээр хоёр талаасаа асуудал хаана байгааг олох нь чухал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас зохион байгуулж буй дотоод гадаадын бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарын уулзалтад оролцлоо. Уулзалтыг саяхан болж өнгөрсөн айлчлалтай уялдуулан “Монгол-Америкийн харилцаа: Стратегийн түншлэлд тулгуурлан урагшлах нь” сэдвээр  зохион байгуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татсан юм. Тухайлбал, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласан нь бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх, хөрөнгө оруулалтын орчинд таатай боломж бүрдэх үү, бизнесийн салбарын цаашдын тэргүүлэх салбар юу вэ гэдгийг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид түлхүү сонирхон асуусан юм.
Хятадын коксжих нүүрсний импорт 18.3%-иар өсөв Хятадын гангийн үйлдвэрлэгчид татан авалтаа нэмэгдүүлж байгаагаас үүдэн тус улсын коксжих нүүрсний импорт долдугаар сард өсөлттэй гарчээ. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард тус улсын хэмжээнд 7.75 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7%-иар, өмнөх зургадугаар сарынхаас 18.3%-иар тус тус өссөн дүнтэй гарсан тухай Хятадын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Тэр дундаа Австралиас авах коксжих нүүрсний хэмжээ 3.96 сая тоннд хүрсэн нь өмнөх зургадугаар сарынхаас даруй 40.2%-иар нэмэгдсэн байна. Энэ нь Хятадын ган үйлдвэрлэгчдэд дотоодын гэхээсээ илүүтэй импортын нүүрсний үнэ хямд тусч байгаа нь голлон нөлөөлжээ.
Т.Чимэгсанаа: Хөтөлбөр 5 жил хэрэгжиж дахин шинэчлэгдэнэ  Хөгжингүй орнуудын туршлагаас харахад эдийн засгийн суурь бүтцээ түрүүлж бүрдүүлдэг тэргүүн туршлага байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн суурь бүтцээ бүрдүүлээд дараагийн шатны бүтэц рүүгээ шилжсэн байх юм. Гэтэл Монгол Улс өнөөдөр уламжлалт аж үйлдвэрлэлийнхээ суурь бүтцийг ч хөгжүүлж чадаагүй байна шүү дээ. Тиймээс бид хийгдээгүй ажлуудаа гүйцээж, олон улсын чиг хандлагатай уялдуулан Нүүрс гүн боловсруулах химийн үйлдвэр, Металургийн цогцолбор, Машин механизмын үйлдвэрлэл, Газрын тос боловсруулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах  үйлдвэр  байгуулах хэрэгтэй. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байрууд  бий болгон  хүнд аж үйлдвэрийн эдийн засагт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх учиртай. Энэ  зорилгоор хөтөлбөрийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар баталлаа. 
 Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл Томилолтын замыг талдаа хоёр хоног туулан алсын аймгаас зорих, үүр цайхтай уралдан ойрын нутгаас ирэх 21 аймгийн сэтгүүлчид эх орны нийслэлд учрах шалтгаан “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” сургалт байлаа. Тав дахь жилдээ хэрэгжиж байгаа энэхүү төслийн анхны сургалтаас хамрагдаж буй “нэг ангийн” 35 сэтгүүлчид тэд. Жил бүрийн уулзалтыг хүлээн учирсан анд нөхдийн сэтгэл догдлом баярт мөч, халуун дулаан уур амьсгал дунд  энэ жилийн сургалтын үйл ажиллагаа эхэлсэн юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтын сэдэв “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”.
“Энержи Ресурс”: Эхний хагас жил 2.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортлов “Энержи Ресурс” компани 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа албан ёсоор мэдээлсэн байна. Оны эхний зургаан сард нийт 4 сая тонн нүүрс олборлож, 2.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортолсон бөгөөд борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар нэмэгдэж 325.6 сая ам.долларт хүрчээ. Мөн хугацаанд баяжуулсан коксжих нүүрсийг  тонн тутамд дунджаар 147 ам.доллараар борлуулж Монгол Улсад экспортын нүүрсний үнийг хамгийн өндрөөр тогтоосон хэвээр байна гэж мэдээлэв.