Шинэ мэдээ
Монгол орны усны нөөц, зохистой ашиглалтын талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Усны бодлого, засаглалыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэн, олон салбарын зохицуулалт шаардсан энэ чухал стратегийн эрдсийн асуудлаар томоохон шинэчлэл хойшлуулалтгүйгээр хийх цаг болжээ” хэмээн тодотголоо.
Засгийн газар: Тавантолгойн уурхайгаас нүүрсийг чингэлгээр тээвэрлэх боломжтой
Засгийн газрын зургаадугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтээс байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нүүрсийг чингэлгээр тээвэрлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Нүүрсийг уурхайгаас чингэлэгт ачин Гашуунсухайт, эсвэл Цагаан хад хүртэл тээвэрлэн Гашуунсухайт боомтод чингэлэгтэй нь өөр машинд шилжүүлэн ачиж Ганцмод боомт хүртэл явах боломжтой гэж үзжээ. Мөн нүүрс тээвэрлэлтийн тарифыг тээвэрлэлтийн зайтай уялдуулан тогтоох тухай асуудлыг судалж, жишиг тарифт хүргэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Газрын тосны үйлдвэрийн хотхоны барилгыг наймдугаар сард эхлүүлнэ
Засгийн газрын зургаадугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр шийдвэрлэв. Хотхон нь таван давхар барилга бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэнэ гэж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ажлын хэсэг: Төслийн зардал нэмэгдэх тусам “Рио Тинто”-д илүү ашигтай
Оюутолгойн хувьд энэ тавдугаар сар “аз муутайхан сар” болж өндөрлөж байна. Учир нь Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр багагүй зэмлэл сонссон төдийгүй гол хувьцаа эзэмшигч “Туркойз Хилл”-ийн хоёр дахь томоохон хувьцаа эзэмшигч “Sailingstone Capital”-аас ч шүүмжлүүлээд амжив. Одоо “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн бирж дээр улам бүр буурч, компанийн зах зээлийн нийт үнэлгээ нь ердөө 2.3 тэрбум ам.доллар болоод байна. Хэдийгээр Оюутолгой уурхайн баяжмалын борлуулалтын орлого оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 44%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан ч энэ нь хувьцааны ханшийн үзүүлэлтийг өсгөж чадсангүй.
Хятадын гангийн “Baowu steel group”, “Magang holding” компаниуд нэгдэнэ
Хятадын “Baowu steel group” нь жилд 20 сая тонн ган үйлдвэрлэгч “Magang holding”-ийн хяналтын 51%-ийн хувьцааг эзэмшихээр болжээ. “Magang holding” компани Хонконг, Шанхайн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй учир одоогоор нэгдэх хэлэлцээр Хятадын үнэт цаасны зохицуулах хороо болон Хонконгийн үнэт цаасны комиссын шийдвэрийг хүлээж байна. Хятадын төрийн өмчит хоёр компани нэгдсэнээр ган үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч “ArcelorMittal”-тай өрсөлдөхүйц болох юм.
“ЗаМайн Сервисиз” ХХК уул уурхайн троллей автосамосвалыг танилцууллаа
“Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК-иас “Цахилгаан экскаватор ба Троллей автосамосвал” сургалт-семинарыг өчигдөр “Корпорэйт Конвэйшн Төв”-д зохион байгууллаа. Уг семинарт тус компанийн харилцагчид болох “Эрдэнэс Тавантолгой”, “Хишиг Арвин Индустриал”, “Шарын гол”, “Багануур” зэрэг компанийн инженер техникийн ажилтнууд, мэргэжлийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байв. “ЗаМайн Сервисиз” компанийн Гүйцэтгэх захирал Хироаки Такизава сургалт-семинарыг нээж үг хэлсний дараа энэхүү арга хэмжээний үндсэн илтгэлүүд тавигдлаа. Семинарын эхэнд тус компанийн Сервис менежер Д.Бархасбадь “Троллей автосамосвал” сэдвээр илтгэхдээ олон сонирхолтой мэдээллийг өгсөн юм.
Майкл Клечески: Оюутолгой төслийг үргэлжлүүлэх нь зүйтэй
Монгол Улсад АНУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески анх удаа Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн салбарын төлөөллүүдтэй хийсэн уулзалт өнөөдөр “Шангри Ла” зочид буудлын хурлын танхимд боллоо. Монгол дахь Америкийн худалдааны танхимаас (Ам Чам Монгол) зохион байгуулсан тус уулзалтын үеэр ноён Элчин сайд Америк-Монголын эдийн засаг, бизнесийн харилцааны сүүлийн үед хийгдэж байгаа ажлуудын талаар товчхон дурдаад цаашид ажиллах өөрийн байр сууриа илэрхийлэв.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XX хуралдаан болов
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.
Хуралдаанаар боловсрол, шинжлэх ухаан, бүс нутаг, хил орчим, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны Дэд комисс, Ажлын хэсэг хуралдаж тодорхой тохиролцоонд хүрэв.
Тухайлбал олон жил яригдсан “УБТЗ” ХНН-ийн хэрэгцээнд нийлүүлж байсан дизель түлшний онцгой албан татвар болох 100 орчим тэрбум төгрөгийн асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Ингэснээр төмөр замын суурь бүтцийг шинэчлэх санхүүжилтийн таатай боломж бүрдэж байна. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар нэгдсэн шийдэлд хүрснээр эхний ээлжинд 550 айл одоо амьдарч байгаа орон сууцаа өмчилж авах үндэс бүрдлээ. Үлдэх орон сууц, барилгын өмчлөлийг үе шаттайгаар шийдвэрлэхээр болов.
Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлжээ
Монгол Улсын Засгийн газрын 1993 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас Асгатын мөнгөний ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүллээ. Ингэснээр тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болж байгаа аж. Мөн “Монголросцветмет” ТӨҮГ-аас тус ордын хайгуулын болон техник эдийн засгийн чиглэлээр хийсэн тооцоо судалгааны эх хувийг “Эрдэнэс Монгол” компанид хүлээлгэн өглөө.
С.Соёл: Говьчуудад усгүй болох аюул ойрхон ирсэн
Сэрээтэрийн Соёл гуай Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд ажиллаж, амьдарч, нутгийнхаа хөгжлийн түүхийг бүтээлцэн өдгөө гавьяаныхаа амралтад суугаа ахмад настан. Уул уурхайн олборлолтын сөрөг нөлөөлөлд өртөж амьдрах орчин, малын бэлчээргүй болсон нутгийн олон малчид, иргэдийн нэг. Түүний хувьд хамгийн их санаа зовж явдаг асуудал бол говийн ус. Говьд эрдэнэ болсон гүний усаа хамгаалахын төлөө сүүлийн 10 гаруй жил тэмцэж яваа “Цэций гүний ус” ТББ-ын тэргүүн С.Соёлтой ярилцлаа.
Өрсөлдөөнд өрсөх төмөр зам
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам тавих улс төрийн шийдвэр гарснаас хойш удалгүй бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Төмөр замын шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга биечлэн оролцов. Энэ бүтээн байгуулалт цаг хугацааны хувьд “таатай” нөхцөл бүрдсэн үед өрнөж байна. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн өнгөрсөн онд ашигтай ажилласан 800 тэрбум төгрөгийг зарцуулах санхүү бүрдлээ. Үндэсний цэрэг армийг хөдөлгөж, УБТЗ-ын инженер, мэргэжилтнүүдээр хүн хүчийг ч бэлтгэлээ. Төмөр замын транзит тээврийн тарифын 25 жилийн хөнгөлөлтийн хэлэлцээрийг Оросын талтай үзэглэлээ. Одоо Хятадын талаас үзүүлэх 50%-ийн хөнгөлөлтийг албажуулах л үлдлээ.
Орхон аймаг “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг буруулах” дэд хөтөлбөртэй болов
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын захирамжаар Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны долдугаар сард байгуулагдаж “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд боловсруулсан бөгөөд тавдугаар сарын 22-нд АИТХ-ын тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдааны үеэр хэлэлцэж баталлаа. Ажлын хэсэгт орон нутаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн бодлогын газар, Байгаль орчны хэлтэс, Эмнэлэг сувиллын цогцолбор зэрэг албаны төлөөллүүд оролцсон юм. Энэхүү хөтөлбөр батлагдсантай холбогдуулан, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Энхсэлэнгэ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчны хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа нараас дараах тодруулга ярилцлагыг бэлтгэлээ.
Аюулгүй ажиллагааны жишиг соёлоо Төв аймгийн Заамар сумынхантай хуваалцлаа
Уул yурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай (МУУҮА) хамтран “Оюу толгой” компани Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтнууд, уурхайн удирдлагууд, нутгийн иргэдэд зориулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт өдөрлөгийг 24-нд зохион байгууллаа. Уг өдөрлөгийг УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Геологийн хэлтсийн дарга А.Дэлгэрсайхан нээж, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхболд “Хариуцлагатай уул уурхай” сэдвээр илтгэл тавилаа.
Тянжин дахь тээвэр логистикийн төвийн бүтээн байгуулалтыг ирэх долдугаар сард эхлүүлнэ
БНХАУ-ын Тянжин хотноо тус улсын “Тянжин порт” төрийн өмчит компанийн охин компани болох "Тянжин портын эдийн засаг техник технологийн хамтын ажиллагаа" –тай “Хятад-Монголын олон улсын логистик бүс” хамтарсан компанийг байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол энэ сарын 26-нд боллоо. Уг гэрээг Монголын талаас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл үзэглэсэн юм. Монгол Улсыг далайд гарах үйл ажиллагаанд БНХАУ-аас дэмжлэг үзүүлэх, Тянжин хотын Дунзянь боомтод эдийн засгийн бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэхээр тусгасан санамж бичгийг анх 2009 онд Тянжин хотын Ардын засгийн газар тухайн үеийн ЗТБХБЯ хооронд байгуулж байсан.
“Петрочайна Дачин тамсаг” компанид Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэхийг шаардлаа
Дорнод аймагт “Газрын тосны салбарын ажилтны өдөр” жил бүрийн тавдугаар сарын дөрөв дэх ням гарагт болдог. Энэ өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн удирдлагууд газрын тосны салбарын ажиллагсдад зориулсан уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 23-нд анх удаа зохион байгууллаа. Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин тамсаг” компанид өнгөрсөн сарын байдлаар 598 монгол ажилтан ажиллаж байна. Үүнээс Газрын тосны 19-р талбайд 294, 21 дүгээр талбайд 272, Улаанбаатар хот дахь оффист 32 хүн ажилладаг аж. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт 40 гаруй ажилчид оролцож тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан юм. Тэд өөрсдийн ажиллаж, амьдарч буй орчин нөхцлөө сайжруулах хүсэлтэй гэдгээ илэрхийлээд ажилчдын эрх ашгийг хамгаалах хууль хэрэгжихгүй байгаагаас Монгол ажилчдын эрх зөрчигдөх явдал гардагийг онцолж байв.
Уул уурхайн 7 компанид 54 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг уул уурхайн аж ахуйн нэгж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор бэлтгэсэн иргэд, нөхөрлөлүүдэд хийж гүйцэтгэжээ. Сэлэнгэ аймгийн Баянгол, Сайхан, Хүдэр сумдад ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан 7 аж ахуй нэгж нь Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд заасан зарим заалтыг зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг хяналт шалгалтаар илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу 54 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажиллажээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шав тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэв. Мөн энэ үеэр Монгол Улсын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслол Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн Бударын хөндийд боллоо. Энэхүү төслийн ззахиалагчаар “Монголын төмөр зам”ТӨХК ажиллах бол гүйцэтгэгчээр ул шорооны ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлыг “Улаанбаатар төмөр зам”ХНН ажиллана. Зүүнбаян-Тавантолгой чиглэлд зам байгуулснаар Зүүнбаян өртөөнд ачаа зөөх буулгах хоёр терминал, дөрвөн төмөр замыг нэмж барих юм.