Шинэ мэдээ
Пратап Сингх: Монгол Улсын стратегийн түншлэлтэй гуравдагч хөрш болно гэдэгт итгэдэг
Энэтхэг, Монголын Улсын эдийн засаг, худалдаа болоод хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Энэтхэг улсын нүүрсний зах зээл, өнөөгийн хөгжил, төрийн бодлого хэрэгжилт, гадаад худалдааны асуудлаар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй MMJ-ийн Э.Оджаргал ярилцлаа.
Юуны өмнө эрхэм Элчин сайд таныг Монгол Улсад ажиллах болсонд баяр хүргэе. Та өөрийн мэргэжил болоод дипломат албаны намтраа манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу?
Би 30 гаруй жил дипломат алба хашихдаа Вьетнам, Тайланд, Куба, Канад, АНУ, Их Британи зэрэг улсад ажиллаж албан үүргийнхээ дагуу дэлхийн 100 гаруй оронд зочилжээ.
“Oil and Gas-2019” хурал боллоо
Газрын тосны салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын дунд 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Oil and Gas-2019” (Газрын тос-2019) эрдэм шинжилгээ, онол практикийн хурал энэ сарын 22-нд Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС)-ийн Төв номын сангийн хурлын танхимд боллоо. Энэ удаагийн хурал нь ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм.
Хурлын эхэнд ШУТИС-ийн Газрын тосны инженерийн салбарын Зөвлөх профессор, доктор, профессор Ж.Цэвээнжав “Газрын тосны мэргэжлийн хүний нөөцийн сургалт, дадлагажилт, ажил эрхлэлт” сэдвээр илтгэлээ. Монгол Улсын газрын тосны салбар 78 жилийн түүхэн замналтай. 1960 оноос газрын тосны мэргэжилтнүүд бэлтгэгдэж эхэлсэн бөгөөд нийтдээ 100 гаруй дээд, 450 орчим дунд мэргэжилтэн энэ хугацаанд төрөн гарчээ.
Дундговийн жоншны бичил уурхайчид нэгдлээ
Дундговь аймагт “Бичил уурхай эрхлэгчдийн холбоо” төрийн бус байгууллагыг энэ сарын 22-нд байгуулж, орон нутгийн бичил уурхайчид нэгдлээ. Тус аймгийн бичил уурхай эрхлэгчид өмнө нь бие даасан, жижиг нөхөрлөл төдий байсан бол эрх ашгаа хамгаалсан, ашгийн бус төрийн бус байгууллагад нэгдэж байгаа нь энэ юм. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гишүүнчлэлтэй байгууллага болж, холбооны тэргүүн, Гүйцэтгэх захирал, Хяналтын зөвлөлийн дарга нарыг сонголоо. Эхний удаад тус төрийн бус байгууллагад Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Хулд, Луус суманд бичил уурхай эрхлэгч 50 гаруй нөхөрлөл нэгдээд байна.
Цэвэр эрчим хүч ашиглаж экспортлохоор нэгдлээ
Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, гадаад дотоодын нэр хүндтэй судлаачид зэрэг 600 гаруй зочид төлөөлөгчид оролцсон “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2019” өнөөдөр “Корпорэйт конвенш центр”-т зохион байгуулагдлаа. Чуулганы эхэнд “Говийн цэвэр эрчим хүч нэгдэл”-ийн хамтарсан уриалгад гарын үсэг зурах ёслол болсон юм. Тэд Монгол Улсын Говийн бүс дахь цэвэр эрчим хүчний баялаг нөөцийг ашиглаж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортлох зорилгын дор цугларан энэхүү нэгдэлд элсэж буйгаа зарлав.
ITZONE: Видео аналитик өгөгдлийн тусламжтайгаар үр ашигтай, аюулгүй ажиллагааг нэвтрүүлэх боломжтой
Магадгүй та гадуур алхаж явахдаа энд тэндгүй харагдах хяналтын камерыг хардаг байх. Энэхүү камерын технологи нь харагдаж байгаагаасаа хавьгүй ихийг хийх чадвартай болсныг видео аналитик гэх ойлголтоор баяжин шинэ тутам үсрэнгүй хөгжиж буй системээс олж мэдэж болно. Дэлхий дахинд энэ технологи хурдацтай нэвтэрч, одоо Монгол улсад үүнийг хэрэглэж, үр ашгийг нь хүртэх цаг үе дээрээ ирээд байна. Тэгвэл яагаад энэ технологийг ашиглах ёстой, тэр нь тухайн байгууллагын бизнест ямар ашигтай талаар “ITZONE” компанийн Системийн интеграцчилалын газрын дарга Б.Энхтайвантай ярилцаж, видео аналитик өгөгдлийн ач холбогдлын талаар тодруулснаа хүргэе.
Уул уурхайн шалгалт нэртэй ” дарамтыг “ арилгана
Сэлэнгэ аймгийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон бичил уурхай эрхлэгчдийг шалгалт нэрийдлээр айлгаж дарамталдаг, эд хөрөнгийг хурааж битүүмжилдэг асуудлууд гарч байгаа талаар хэлэлцэж, хурал зохион байгууллаа. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын газар “хуучин” арга барилаа өөрчилж, зөвлөн туслах ажлаа хийх асуудлыг хөндсөн юм.
Монголын нүүрсний экспорт 21%, зэсийнх 12%-иар өсөв
Эрдсийн экспортыг орлогоороо тэргүүлж буй нүүрсний экспорт оны эхний дөрвөн сарын байдлаар 963.5 сая ам.доллартай тэнцэж, 21.1%-иар нэмэгдсэн дүнтэй гарлаа. Нүүрсний экспорт биет хэмжээгээр мөн хугацаанд 11.45 сая тоннд хүрсэн нь 10.9%-иар нэмэгдсэн байна. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард 3.65 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх гуравдугаар сарынхаас 74 мянган тонноор буюу 2%-иар буурсан үзүүлэлт боловч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5%-иар өссөн байна.
Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсын “Эрдэнэс Метан” болон Австралийн “Жейд Метан” компаниуд Тавантолгой бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох “Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгууллаа. Тус гэрээнд “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амар, Австралийн “Жейд Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Жөү Бурке нар өнөөдөр гарын үсэг зурав. “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-өөс 2018 онд “Эрдэнэс Метан” компанийн Нүүрсний давхаргын метан хийн төслийн эрэл хайгуул, техник эдийн засгийн үндэслэл хийх санхүүжилтийг гадаадын хөрөнгө оруулагчтай түншлэх замаар олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох замаар олох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу “Эрдэнэс Метан” компани нээлттэй сонгон шалгаруулалт зарласнаар Австралийн “Жейд Метан” компани шалгарсан байна.
RPM Global: Монголын өөдрөг төлөвт итгэлтэй байна
“RPMGlobal” компани нь уул уурхайн технологийн бүтээгдэхүүн болон зөвлөх үйлчилгээний чиглэлд 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн тэргүүлэх компани юм. Бид Австралийн хөрөнгийн биржид 2009 онд олон нийтэд хувьцаагаа гаргасан бөгөөд 13 улсад 23 салбартайгаар ажиллаж байна. Монгол, Казахстан, Хятад зэрэг нийт 125 гаруй оронд уул уурхайн салбарын төсөл дээр нь ажилласан байдаг. 400 гаруй техникийн шинжээч болон 2000 гаруй тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн манай дэлхийг хамарсан баг хамт олон уул уурхайн голлох бүс нутагт ажилладаг. Тодруулбал дэлхийн өнцөг булан бүрт, уул уурхайн голлох бүсүүдэд хүрч ажилладгийн хувьд манай шинжээчид тухайн орны онцлог, соёл, нөхцөл байдлыг маш сайн ойлгож мэддэг.
Бичигтийн боомтоор тээвэрлэлт хийх компаниудад зам засварлахыг үүрэгдэв
Бичигтийн боомт руу тээвэрлэлт хийдэг уул уурхайн компаниудад Сүхбаатар аймгийн удирдлагын зүгээс зам засварын ажлаа эхлүүлэхийг үүрэг болголоо. Тодруулбал ирэх сараас өмнө засварын ажлаа эхлээгүй тохиолдолд тээвэрлэлт хийхийг хориглох тухай өчигдөр мэдэгджээ. Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гэж байгаа уул уурхайн найман компанийн
(“Олгойбулаг”, “Нагааранз”, “Алаг тогоо”, “Дорнын чулуулаг”, “Андын илч”, “АДАЭ”, “Говьмастер”, “Эрдэнийн босго” зэрэг компани) төлөөлөлтэй уулзах үеэр энэ тухай мэдэгдсэн юм.
Дорноговь аймагт уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийж байна
Ашигт малтмал, газрын тосны газрын дөрөвдүгээр сарын статистик мэдээллээр, Дорноговь аймагт 366 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Уул уурхайн ашиглалт, боловсруулах, баяжуулах үйлдвэрийн хөгжлийг дагаад байгаль орчин, хүний эрүүл мэнд, амьдрах орчин, малын бэлчээрт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны А/426 дугаар захирамжаар хяналт шалгалтын Ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох, боловсруулах, бичил уурхайн чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Ховд-эко цемент” үйлдвэр байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 335 дугаар тогтоолоор Баруун бүс нутагт барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд Ховд аймагт цементийн үйлдвэр байгуулахаар тусгасан. Үндэсний “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт Ховд аймагт цементийн үйлдвэрийг 2020 онд барьж байгуулахаар заасан нь ажил хэрэг болж, “Ховд-эко цемент” үйлдвэрийн шав тавих ёслол болов.
Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулах орлого 41%-иар өсөв
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 2.0 сая тн буюу 13.7%, зэсийн баяжмал 34.2 мян.тн буюу 7.8%, молибдены баяжмал 1.3 тн буюу 0.1%, төмрийн хүдэр 469.5 мян.тн буюу 29.3%, төмрийн хүдрийн баяжмал 15.0 мян.тн буюу 1.5%, хайлуур жоншны хүдэр 2.3 мян.тн буюу 6.0%, цайрын баяжмал 1.7 мян.тн буюу 5.7%-иар ихээр тус тус өссөн байна. Харин алт 581.4 кг буюу 20.1%, хайлуур жоншны баяжмал 18.0 мян.тн буюу 84.1%, газрын тос 60.6 мян.бар буюу 2.7%, катодын зэс 439.8 тн буюу 9.2%-иар тус тус буурсан байна.
“Белшина”: Евро стандартын “шинэ эриний”дугуйг Монголын зах зээлд нийлүүлнэ
“Белшина” нь Беларусийн улсын үйлдвэр юм. Суудлын авто машинаас эхлээд хөдөө аж ахуй, уул уурхайн хүнд техник хүртэлх 300 гаруй нэр төрлийн дугуй үйлдвэрлэдэг. Уул уурхайн зориулалтын дугуйны тухайд, Австрали, Тайланд, Вьетнам, Индонез, Канад, Бразил, Чили, Африк болоод Хойд Америк орнуудад нийлүүлж байна. Уул уурхай өндөр хөгжсөн тус орнуудад “Белшина” дугуй хэдийн танигдсан бүтээгдэхүүн юм. Сүүлийн гурван жилд манай үйлдвэр 90 гаруй сая еврогийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэлийн техник, технологийн бүрэн шинэчлэл хийсэн. Ингэснээр үйлдвэрлэлийн технологи дэлхийн түвшинд хүрч, евро стандарт бүхий “шинэ эриний” дугуйг үйлдвэрлэж байна. Дэвшилтэд технологийн шинэ бүтээгдэхүүн маань гадаадын зах зээлд экспортлогдож эхэлсэн.
О.Бадарч: Цогтцэций суманд байгаль орчны сүйрэл болж байна
Цогтцэций сум аймгийн 15 сум дотроо хамгийн бага буюу 7000 гаруй га газар нутагтай. Түүний 16% нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Үүнээс төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, Өмнөговь аймгийн ууган уурхай буюу орон нутгийн өмчит “Тавантолгой”, хувийн хэвшлийн “Энержи ресурс” гэсэн гурван том төсөл Тавантолгой бүлэг ордод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төсөл жилдээ 20-иод сая тонн нүүрс олборлон, экспортлож байна. Өөрөөр хэлбэл, 20-30 сая тонн нүүрс экспортлохын тулд хөрс хуулалт, тээврийн үйл ажиллагаанд 20-30 туслан гүйцэтгэгч компани мөн оролцож байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын талбайн эргэлтийн цэг, солбицлыг батлав
Засгийн газрын тавдугаар сарын 12-ний өдрийн хуралдаанаар, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км замын суурь бүтцийн барилгын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн эргэлтийн цэг, солбицлыг батлав. Энэ талбайд түгээмэл ашигт малтмал ашиглах эрхийг төмөр замын суурь бүтцийн ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд олгохыг Өмнөговь, Дорноговь аймгийн Засаг дарга нарт даалгав.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын XXII хуралдаан болно
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 22 дугаар хуралдаан энэ сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хуралдаанаар, өмнөх хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Тухайлбал ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөл, “УБТЗ” ХНН-ийн шинэчлэл, мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эрдэнэ Ресурс: Хөндий төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулна
Компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Бид өндөр агуулга бүхий ил уурхай болох Хөндий алтны төслийн хѳгжүүлэлтийн үйл ажиллагааг үргэлжүүлсээр байна. Энэ оны эхний улиралд Хөндий төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах компаниар Tetra-Tech, Inc.,-ийг сонгон, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааг Sustainability East Asia LLC компаниар гүйцэтгүүлэхээр шалгаруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийн хүрээнд Монгол улсын Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн хурлаар Баян Хөндийн нөөцийг бүртгүүлэх зөвшөөрлийг авсан нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад чухал алхам боллоо.”
“Энержи Ресурс” Дорноговь аймгийн эмнэлэгт нярайн тоног төхөөрөмж хандивлав
“Энержи Ресурс” компани Ухаа худаг уурхайн 10 жилийн ойгоороо “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-тай хамтран нийгэм рүү чиглэсэн төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд говийн бүсийн аймгуудын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудыг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болсон юм. Энэ дагуу өнөөдөр (тавдугаар сарын 10) Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн болон нярайн тасагт 14 төрлийн 25 тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.