Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Эрдэнэ Ресурс: Хөндий төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулна Компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Бид өндөр агуулга бүхий ил уурхай болох Хөндий алтны төслийн хѳгжүүлэлтийн үйл ажиллагааг үргэлжүүлсээр байна. Энэ оны эхний улиралд Хөндий төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах компаниар Tetra-Tech, Inc.,-ийг сонгон, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааг Sustainability East Asia LLC компаниар гүйцэтгүүлэхээр шалгаруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийн хүрээнд Монгол улсын Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн хурлаар Баян Хөндийн нөөцийг бүртгүүлэх зөвшөөрлийг авсан нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад чухал алхам боллоо.”
“Энержи Ресурс” Дорноговь аймгийн эмнэлэгт нярайн тоног төхөөрөмж хандивлав “Энержи Ресурс” компани Ухаа худаг уурхайн 10 жилийн ойгоороо “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-тай хамтран нийгэм рүү чиглэсэн төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд говийн бүсийн аймгуудын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудыг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болсон юм. Энэ дагуу өнөөдөр (тавдугаар сарын 10) Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн болон нярайн тасагт 14 төрлийн 25 тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. 
Энэтхэгийн газрын тосны компаниудын үзэсгэлэн болно Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих төсөл хэрэгжиж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн анхдугаар үзэсгэлэн тавдугаар 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо нээгдэх гэж байна. Энэхүү арга хэмжээг Монгол дахь Энэтхэгийн Элчин сайдын яамны санаачилгаар УУХҮЯ, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Ерөнхий ивээн тэтгэгчээр Энэтхэгийн “TATA Projects”, “Afcons Infrastructure” болон “ISGEC Heavy Engineering” компаниуд оролцоно.
Орос дөрөвдүгээр сард 15.3 сая тонн нүүрс экспортолжээ   Оны эхний дөрвөн сарын байдлаар, Орос улс нийт 144.2 сая тонн нүүрс олборложээ. Мөн хугацаанд 59.4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7%-иар буурсан байна. Зөвхөн өнгөрсөн сард 15.3 сая тонн нүүрс экспортолжээ. Төмөр замаар 128 сая тонн нүүрс тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.2%-иар өссөн байна. Нийт 3.8 сая тонн коксжих нүүрс төмөр замаар тээвэрлэжээ.   Нүүрсний олборлолтоо 2025 онд 545 сая, 2030 онд 590 сая тоннд хүргэх зорилтыг ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдсэн. Энэхүү зорилтод хүрэхийн тулд энэ онд Нүүрсний үйлдвэрлэлийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчлэхээр болсон юм.
Экспортын 83.2%-ийг эрдсийн бүтээгдэхүүн эзэлж байна  Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт эхний 4 сарын гүйцэтгэлээр 4.28 орчим тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.4%-иар өссөн байна. Экспорт хувьд өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 18.2%-иар өсчээ. Нийт экспортын 83.2%-ийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна.Тэр дундаа нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, жонш, молибденийн баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нийт эрдсийн экспортын 98.6%-ийг бүрдүүлжээ.
С.Батхүү: Уул уурхай орон нутагт ямар нөлөө үзүүлж байгааг мэдрүүлэх боломж хаагдмал Төмөртийн-Овоо нь цайрын хүдрийн орд учир олборлодог ашигт малтмал нь цайр юм. Цайрын хүдэрт зарим төрлийн эрдэс дагадаг. Ашигт малтмалын агууламжийн хэмжээнээс шалтгаалж борлуулах эсэх боломж тодорхой болно. Газрын хөрсөн дэх дурын чулууг аваад үзэхэд Д.И.Менделеевийн үелэх системийн олон төрлийн бодисууд илрэх хэдий ч бүгдийг ялган авах боломжгүй. Манай компанийн олборлож буй хүдрээс цайрын хувьд борлуулалтын үнэ тогтоогдох, дараагийн шатанд хэрэглэх боломжтой. Зарим тохиолдолд дагалдах байдлаар мөнгө илэрдэг. Энэ тохиолдолд худалдааны гэрээний дагуу үнэ тооцож авна. Харин манай экспортод гарч буй баяжмалд Монгол Улсын гаалийн хяналт хийгдэж дагалдах байдлаар ямар нэг метал илэрсэн бол борлуулалтын үнэ тооцох боломжтой эсэхээс үл хамааран ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) тооцдог. Тэр татваруудыг бид 100% төлж байна.
Нефтийн үйлдвэрийн төслийн Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахад бэлэн болжээ  Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлтэй холбогдуулан БНЭУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн компаниудын үзэсгэлэн Улаанбаатар хотноо болох гэж байна.  “Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын Экспорт импортын банк хооронд 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд байгуулсан 1 тэрбум ам.долларын зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлтэй холбогдуулан энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Үйлдвэрийн дэд бүтцийн ажлын бүтээн байгуулалт ирэх аравдугаар сард дуусах төлөвлөгөөтэй.
Элдэвийн нүүрсний уурхайгаас хатуу хучилттай авто замаар тээвэрлэлт хийнэ Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ашиглалтын болон хайгуулын 93 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй. Үүнээс нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй 21 компани байдаг. Тус сумын нутаг дэвсгэрт Элдэвийн нүүрсний уурхайд “Штайнкойл”, “Чингисийн хар алт”, “Фриендшип ресурс”, “Арвижих энерги”, “Билэгт баялаг”, “Говийн шилмэл зам”, “Поуэрлэнд” зэрэг долоон компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниуд олборлосон нүүрсээ сайжруулсан 18.4 км бүхий шороон замаар Олон-Овоо хүртэл тээвэрлэлт хийж буй. Компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд тээвэрлэлт хийхээр батлагдсан замаа хатуу хучилттай болгох шаардлагыг орон нутгийн удирдлагын зүгээс 2017 онд тавьсан. Гэсэн ч хатуу хучилттай авто замын ажил эхлээгүй өнөөг хүрсэн юм.
“Drewry”: Хятад руу Австралийн нүүрсний экспорт буурсан ч Монголын нийлүүлэлтээр нөхнө Австрали, Хятадын хооронд маргаантай байдал үргэлжилсээр байна. Нэгдсэн ойлголцолд хүрч чадахгүй тохиолдолд энэ онд Хятад руу Австралийн нүүрсний экспорт  71-72 сая тонн болж, өнгөрсөн оны 89 сая тонноос буурах таамгийг олон улсын худалдааны “Drewry” фирмийн шинжээчид дэвшүүлжээ. Харин энэ буурах нүүрсний тодорхой хэмжээг Монголын нийлүүлэлтээр нөхөх бүрэн боломжтой. Ийм нөхцөлд Монголын нүүрсний экспорт 36-37 сая тоннд хүрэх магадлалтай гэж шинжээчид үзэж буй. Хятадын нүүрсний гол нийлүүлэгч орнууд Австрали, Монгол, Орос болоод Индонез юм. Хятадын Засгийн газраас 2019 онд эрчим хүчний нүүрсний импортоо 10 сая тонн буюу 3-4%-иар бууруулж, өнгөрөгч оны хэмжээнд барих тухайгаа мэдэгдсэн. Тус улсын гаалийн статистикийн мэдээллээр, 2018 онд нийт 281.2 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх жилээс 3.9%-иар өсчээ.
"Ухаалаг" ураны шинэ эрин айсуй Москва-Сочи чиглэлийн нислэг хоёр гаруй цаг үргэлжлэв. Нислэгийн цаг нөхцөөн гарчиглаж суусан “Российская газета” сонины дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн шинэ дугаарт Оросын улс төрчдийн хөрөнгө орлогын тайлан нийтлэгджээ. 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч  В.В.Путин 8.64 сая рублийн орлого олсон байна. Кремлийнхнээс хамгийн их буюу 66.63 сая рублийн орлоготойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Сергей Кириенко тодорчээ. Энэ эрхмийг Оросын төрийн өмчит “Росатом” корпорацийг удирдаж байснаар нь монголчууд эчнээ танина. Монголын их өрийг тэглэсэн түүхэн айлчлалаар хоёр улс ураны салбарт хамтран ажиллах санамж бичигт түүнийг гарын үсэг зурах үед үйл явдлыг дэргэдээс нь сурвалжлах завшаан тохиож билээ. Тэрхүү ёслолын дараа түүнээс товчхон тодруулга авсан минь 2010 оны MMJ-ийн хуудаснаа үлдсэн юм. Тэр үеэс Болороо эрхлэгчийн даалгавраар ураны сэдвээр дагнан бичих болж, холбоотой цөөнгүй хурал чуулган, арга хэмжээг хилийн чанадаас сурвалжилсан.
Узбекистанд газрын ховор металын судалгааны төв нээгджээ Төв Ази дахь анхны газрын ховор металын шинжилгээ-технологийн судалгааны төвийг байгуулснаа Узбекистан улс мэдэгдэв. Судалгааны төвийг байгуулахад хамтран ажиллах тухай  санамж бичгийг Узбекистан, Өмнөд Солонгос улс 2017 онд үзэглэжээ. “Энэхүү төв нь Төв Азийн бүс нутагт анхных бөгөөд газрын ховор металын судалгааны чиглэлээр дэлхийд тэргүүлэх технологитой. Энэ салбар дахь Узбекистаны мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Өмнөд Солонгосын зүгээс тусалж дэмжинэ” хэмээн Өмнөд Солонгосын газрын ховор металын судалгааны төвийн Ерөнхийлөгч Сун Ил Юу мэдэгдсэн байна.
Англо-Американ компани Bahrain Steel-тэй 20 жилийн гэрээ байгуулав  Англо-Американ компани төмрийн хүдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх 20 жилийн гэрээг Катар улсын Bahrain Steel үйлдвэртэй байгуулжээ. Энэхүү гэрээ нь нийт 15 тэрбум ам.долларын дүнтэй юм. Гэрээний дагуу 67%-ийн агууламжтай 8 сая тонн төмрийн нойтон баяжмалыг  жил бүр нийлүүлэх аж. Тус нийлүүлэлт нь Bahrain Steel үйлдвэрийн түүхий эдийн хэрэгцээний 60%-ийг хангах юм. Англо-Американ компани нь Бразил дахь Минас Рио уурхайгаас төмрийн хүдрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж эхлээд буй.    
2019 онд Орхон аймагт 61.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ Эрдэнэт хот нь “Эрдэнэт” УБҮ болон уул уурхайн бусад компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан  жил бүр тодорхой бүтээн байгуулалт хийдэг. 2019 онд улсын болоод орон нутгийн төсөв, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Орхон аймагт 61.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. 
Монголбанкны алт худалдан авалт өсөлттэй байна Он гарсаар буюу энэ сарын 6-ны байдлаар Монголбанкны алтны нийт худалдан авалт 2.4 тоннд хүрсэн байна. Эхний дөрвөн сарын үзүүлэлтээр, нийт алт худалдан авалт 1.9 тоннд хүрээд байсан юм. Өөрөөр хэлбэл эхний улиралд алт тушаалт удаашрах хандлагатай байсан ч дөрөвдүгээр сараас эргээд өсч, өнгөрсөн оны түвшин рүү ойртож эхэллээ.
Газар шороогоо  хууль бусаар хөндүүлэхгүй гэдгээ илэрхийллээ Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн  сонгон шалгаруулалтыг аж ахуй нэгжүүдийн дунд зарласан байдаг. Сонгон шалгаруулалтын үр дүнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт орших нутгийнхны нэрлэж заншсанаар Намарзан багийн Түлэнхий бэлчир хэмээх газрыг  “Алтан уул-2 нэртэйгээр” "Андерграунд голд майнинг" ХХК-д 4792.23 га газрыг, Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших Үнэгт нэртэй 1614.4 га бүхий талбайг "ГД трейд" ХХК-д тус тус олгожээ. 
Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд чуулж байна Монгол Улсын эдийн засгийг үүрч яваа уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд 2018 оноос эхлэн жил бүр тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, ойрын ирээдүйн зорилтоо дэвшүүлэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдэхэд өөрсдийн дуу хоолойг төр, засагт хүргэдэг уламжлал тогтсон.  Энэ жил 2019 оны тавдугаар сарын 03-нд Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулганыг Төрийн ордонд, өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна. УУХҮЯ-наас санаачлан зохион байгуулж буй энэ удаагийн чуулга уулзалт хүрээгээ тэлж, уул уурхайн салбараас гадна  геологи, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын эмэгтэйчүүд оролцож байгаагаараа онцлог юм. Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулганд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл болж 500 орчим эмэгтэй оролцож байна.
Оросын “Колмар” компани Ази руу коксжих нүүрсний экспортоо огцом нэмэгдүүлнэ Коксжих нүүрсний “Колмар” компани энэ оны нэгдүгээр улиралд 1.4 сая тонн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлснээс 40%-ийг Хятад, Япон руу экспортолжээ. 2017 онд 4.5 сая тонн, 2018 онд 6.5 сая тонн нүүрс тус тус олборлосон бөгөөд энэ жил 10 сая тоннд хүргэх зорилттой. “Колмар” нь жилд 6 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий “Денисовская” үйлдвэрийг Өмнөд Якутын Нюренгийн бүсэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулсан. Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Одоо “Инаглинская 2” хэмээх хоёр дахь баяжуулах үйлдвэрийн барилгын ажил ид явагдаж байна. Энэхүү үйлдвэр нь жилд 12 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай. Уг төслийг Хятадын AVIC корпорацитай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэ онд баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад 30 тэрбум рублийн хөрөнгө оруулж байна.
Р. Сэддорж: “Тавантолгой” компани Өмнөговь аймагт 65 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн Энэ онд манай компани Өмнөговь аймгийн төсөвт ногдол ашиг хэлбэрээр 65 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлж өгсөн. Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтад манай компанийн оролцоо тэр хэмжээгээр орж байна гэсэн үг. Жишээ нь: Аймгийн төсвийн орлогын хөрөнгө оруулалт нь 103 тэрбум төгрөг бол түүний 65 тэрбум төгрөг, ойролцоогоор 60 гаруй хувь нь “Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаар Өмнөговь аймгийн маань бүтээн байгуулалт цогцолж байна гэж иргэд ойлгох хэрэгтэй. Манай компанийн 51% нь Өмнөговь аймгийн ард түмний, 49% нь олон улсын болон Монголын томоохон хувьцаа эзэмшигчдийн өмч байдаг. Дэлхийн 23 орны хүмүүс манай хувьцааг эзэмшдэг тул олон улсын компани гэж хэлж болно. Хэдийгээр орон нутгийн өмчлөлтэй ч Монголын болон олон улсын хувьцаа эзэмшигчид байдаг учраас дэлхийн уул уурхай сонирхогчдын анхаарлын төвд байдаг компани юм. 
“Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав Засгийн газрын тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар, “Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав. Таван жил хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Газрын ховор элементийн судалгааны Төслийн нэгж байгуулна  Засгийн газрын тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар, газрын ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгаа хийх үүрэгтэй төслийн нэгж байгуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарт зөвшөөрөв. Монгол Улс 10 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий газрын ховор элементтэй гэсэн тойм тооцоог Дэлхийн банк гаргасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.