Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой”: 2018 онд хоёр их наяд төгрөгийн орлоготой ажилласан “Эрдэнэс Тавантолгой” компанийн мэдээлж буйгаар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу компанийн 30 хүртэлх хувийг эхний ээлжинд Хонконгийн хөрөнгийн биржид гаргаж, улмаар Нью-Йоркийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй болгох хувилбарыг дэвшүүлжээ.
Уул уурхайн 184 компанийн бенефициар эздийн мэдээлэл ил тод болов Дэлхийн 51 улс нэгдсэн EITI буюу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) шинэчилсэн стандартаар 2020 оноос эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулагч, лиценз эзэмшигч, тендерт оролцогч компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эздийн (бенефициар) мэдээллийг ил тод болгох үүрэг хүлээсэн.
Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлнэ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс Монгол” болон “Монросцветмет” компанийн удирдлагыг хүлээн авч уулзав.
Баруун Австралиас литийн томоохон тоглогч төрнө Баруун Австралийн лити олборлолтын чиглэлийн компани Pilbara Minerals өөрийн уурхайн өргөтгөлд зориулж томоохон хөрөнгө босгож чадсан тухайгаа мэдэгдлээ.
Кумторын ордын нэмэлт хайгуулд 11.5 сая доллар зарцуулна Киргизийн алтны Кумторын ордыг ашиглаж буй Канадын “Сентерра голд” компани төслийн талбайдаа нэмэлт хайгуул явуулах хоёр жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдэгдсэн билээ.
2019 онд “Сибирийн хүч” хоолойгоор байгалийн хий экспортолж эхэлнэ Оросын “Газпром” компани энэ оны арванхоёрдугаар сарын 20-ноос “Сибирийн хүч” хоолойгоор Оросын байгалийн хийг Хятад руу экспортолж эхлэхээр бэлтгэж байгаа билээ.
Зэсийн ханш буурч эхлэв Шинэ оны эхэнд Лондоны металын бирж дээр аж үйлдвэрийн гол метал болох зэсийн ханш 6000 ам.доллар/тонн-оос доош буурсан байдалтай байна. Үүнд шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлт саарч, түүхий эдийн эрэлт нь буурч болзошгүй гэсэн мэдээлэл гол нөлөөлсөн гэж тайлбарлалаа.
Хятад нүүрсний импортын хоригоор бэлэг барив Арваннэгдүгээр сарын 14, 15, 16-нд Жянсү, Гуандун, Фужянь зэрэг нүүрсний голлох сувгуудад Хятадын холбогдох төрийн байгууллагын төлөөлөл уулзалт хийсний дараа нүүрс импортлохгүй байх шийдвэрийг Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос гаргасан байна.
Хятадын эдийн засаг суларсаар байна Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг, түүхий эдийн гол эрэлтийг бүрдүүлэгч Хятад улсын аж үйлдвэрлэлийн үзүүлэлт өнгөрсөн сард бууралттай гарав.
2018: Монголбанк 22 тонн алт худалдан авав Монголбанк 2018 оны хэмжээнд нийт 22 тонн алт худалдан авснаа мэдэгдлээ. Энэ нь өмнөх оны мөн үед 20 тонныг авч байснаас 9.5%-иар өссөн үзүүлэлт юм.
2018 оны уул уурхайн өрнөл Хорвоогийн хуанли бүтэн эргэж, арваннайман он солигдох энэ цагт жилийн турш өрнөсөн үйл явдлуудыг бүхэл зураглалаар эргэн харахад нэн сонирхолтой.
Тавантолгойн станцыг байгуулах эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээг үзэглэв Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна.
“Вагнер Ази” харилцагчдынхаа Катерпилларын техникүүдийг сансрын холбоонд амжилттай холбоод дуусч байна “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нь Катерпилларын харилцагчдадаа шинээр танилцуулж байгаа “CAT Connect” үйлчилгээ буюу Катерпилларын машин техникүүдийнхээ үйл ажиллагаа, эвдрэл гэмтэл зэрэг төрөл бүрийн ашиглалтын мэдээллийг цаг тухайд нь алсаас хянаж, удирдан зохион байгуулах боломжийг Монголын нийт харилцагчдадаа амжилттай нэвтрүүлж байна.
“Codelco” АНУ, Хятад, Францын компанитай зэс нийлүүлэхээр гэрээлэв Чилийн төрийн өмчит “Codelco” нь жилд 50-100 мянган тонн зэс нийлүүлэх гурван жилийн хугацаатай гэрээг Францын “Nexans”, Хятадын “Minmetals”, АНУ-ын “Sourthwire” компаниудтай байгуулж байна.
Хятад гангийн томоохон үйлдвэрүүдээ нүүлгэн шилжүүлж байна Хятадын төмөрлөгийн томоохон үйлдвэрлэгч “Tangshan Stainless Steel” компани нь Таншан хот дахь үйлдвэрийн хуучин байгууламжаа хаахаар төлөвлөжээ.
Рио Тинто групп Канад дахь төмрийн хүдрийн төсөлдөө IPO гаргана Австралийн “Рио Тинто” групп нь Канад дахь салбар төмрийн хүдрийн “Iron Ore Company of Canada” (IOC) компанийн IPO-ийг гаргахаар бэлтгэж байна. Энэ ажилд олон улсын хөрөнгө оруулалтын “Royal Bank of Canada”, “Credit Suisse” болон “JPMorgan Chase” банкуудтай хамтран ажиллаж байгаа юм.
Тавантолгойн станц 2023 онд ашиглалтад орно Тавантолгойн ордыг түшиглэн Оюутолгойн төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нарт олгохоор болов.
“Уул уурхайн салбарын зөвлөгөөн-2018” онол практикийн бага хурал боллоо Монголын уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ойд зориулан УУХҮЯ, АМГТГ болон Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл (УУМХЗ) хамтран “Уул уурхай салбарын зөвлөгөөн-2018” онол практикийн бага хурлыг өнөөдөр ШУТИС-ийн Номын санд зохион байгууллаа.
Улс төрийн хямрал ба хөрөнгө оруулагчдын болгоомжлол Он солигдох цаг мөч ойртох тусам Монголын улс төрийн хямрал хурцдаж байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагаа гацаад цөөнгүй хонолоо.