Шинэ мэдээ
“Expo Mongolia-2018” нээлтээ хийлээ
Монголын бизнесийн салбарын хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсаар ирсэн “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн, бага хурлын үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнд гадаад,дотоодын бизнес эрхлэгчдийг харилцан түншлэл тогтоож, бизнесээ өргөжүүлэх зорилгоор гадаадын 10 гаруй орны 60 гаруй бизнесийн байгууллага оролцож байгаа юм.
“Glencore” компани эрчим хүчний нүүрс нийлүүлэх тохиролцоонд хүрэв
Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг “Glencore” компани Японы “Tohoku Electric Power”-той 2019 оны есдүгээр сар хүртэл Австралийн эрчим хүчний нүүрсийг тонн тутамд 109.77 ам.долларын үнээр нийлүүлэх тохиролцоонд хүрсэнийг уг хэлцэлд оролцсон ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдыг томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танилцуулга болон тус асуудлаар хуралдсан ЭЗБХ-ны хуралдааны санал дүгнэлтийг хэлэлцэж УИХ-ын гишүүн Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар томиллоо.
Эрдэнэс Тавантолгойн хувьцааг арилжаалах хөрөнгийн биржийг сонгоно
Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааг Нью-Йорк болон Хонконгийн Хөрөнгийн биржээр арилжаалах талаар судлан танилцуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Сумьяабазарт чиглэл болгов.
Уул уурхайн технологийн ирээдүйг тольдсон Mining Forum-2018
“Mining Forum-2018” олон улсын чуулганд дэлхийд алдартай “Катерпиллар” корпорацийн Австрали, АНУ, Индонези, Канад, ОХУ дахь салбарын шилдэг мэргэжилтнүүд уригдан ирж, хамгийн сүүлийн, цоо шинэ мэдээллүүдийг шингээсэн 12 сэдвээр технологийн сургалт явууллаа.
Уул уурхайн технологийн ирээдүйг тольдсон Mining Forum-2018
Дэлхийн эрдсийн зах зээл сэргэж буйн нөлөөгөөр Монголын уул уурхайн салбарт сүүлийн үед эерэг нааштай олон үйл явдал өрнөж, гадаадын хөрөнгө оруулагчид нарлаг эх орныг маань дахин зорих болсныг сүүлийн үеийн томоохон хурал чуулгануудаас харж болохоор байна.