Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
22 байршил дахь газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд Ховд аймагт 3, Завхан аймагт 1, Дорнод аймагт 9, Хөвсгөл аймагт 1, Сүхбаатар аймагт 3, Өвөрхангай аймагт 1, Хэнтий, Дорноговь аймагт тус бүр 2 буюу нийт 8 аймгийн 22 байршилд тогтоогдсон тодорхой газруудыг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгаад байна.
Сүүлийн арван жилд олон улсад 16 мянган компани IPO гаргажээ “Фридом Финанс” судалгааны байгууллагын мэдээллээр, 2008-2018 онд олон улсын хөрөнгө бирж дээр 16 мянган компани IPO гаргаж нийт 2 их наяд ам.долларын хөрөнгө босгожээ. 2017 онд олон улсын хөрөнгийн бирж дээр 1700 компани IPO гаргасан (196 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон) нь өмнөх оноос 44%-иар өссөн байна.
“Эрдэнэт-40” эрдэм шинжилгээний бага хурал боллоо “Эрдэнэт үйлдвэр” ХХК 40 жилийн ойдоо зориулан эрдэм шинжилгээний бага хурлыг Орхон аймагт зохион байгууллаа. “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулагдсан тус хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдах ажилтнууд, ахмад геологчид, уурхайчид, эрдэмтэн багш нар, инженер техникийн мэргэжилтнүүд оролцсон юм.
Хятадад гангийн үйлдвэрлэлийн хамгийн том нэгдэл бий болж магадгүй Хятадын гангийн үйлдвэрлэлийн гигант “Baowu Steel” нь өөрийн өрсөлдөгч “Magang” группийг худалдаж авах хэлэлцээрийг эхлүүлсэн тухай албан бус мэдээлэл цацагджээ. Аль аль талууд хэлэлцээрийн талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
“Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын нэгдсэн чуулга уулзалт 16 дахь удаагийн “Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын нэгдсэн чуулга уулзалт есдүгээр сарын 6-7-ны өдөр боллоо.
“Coal Mongolia 2018” чуулга уулзалт Нүүрсний салбарыг онцолдог “Coal Mongolia 2018” чуулга уулзалт, үзэсгэлэн есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдов.
Цэнхэр тэнгэрийн амбиц буюу Монгол нүүрсний боломж Хятад улсын “Цэнхэр тэнгэр” хөтөлбөр Монголын нүүрсний бизнест асар их боломж бүрдүүлж буйг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй хэмээн Хятадын үндэсний нүүрс ассоциацийн Эдийн засаг хариуцсан Ерөнхий захирал Ян Сианфэнг Coal Mongolia 2018 дээр хэлэв.
Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг анх удаа боловсруулж эхлээд байна. 2015 онд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг үйлдвэрлэлийг дэмжих хуультай хамтад нь баталсанаар Монгол Улс ойрын 15 жилд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх ерөнхий зураглалаа гаргасан юм.
Орос улс Хятадыг Монголоор айлгаж байна Монгол Улс нь Оросын байгалийн хийн транзитаас ашиг олохоор тооцоолж байна. Учир нь Монголын нутгаар дамжуулан байгалийн хийн хоолойг барих саналыг Ерөнхийлөгч В.В.Путин дэмжээд байгаа юм. Гэхдээ Хятадуудад дундын оролцогч хэрэггүй. Тэд Орос-Украйны хийн маргааны жишээг давтахыг хүсэхгүй болов уу. Харин Оросын хувьд бодит байдал дээр тэс өөр санааг агуулж буй.
Уурхайчдад шинэ хот байгуулах хэрэгтэй юу? Уул уурхай бол ганцхан эдийн засгийн тухай сэдэв биш юм. Уул уурхайгаас орж ирсэн хөрөнгийг бусад салбарт зарцуулах замаар хэрхэн эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох талаар их ярьдаг. Гэхдээ энэ дунд нэг чухал асуудал орхигдоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ бол уурхай дагасан хот, тэр дундаа өмнийн говьд байгуулах хотын тухай асуудал юм.
“Mining Forum-2018” анх удаа зохион байгуулагдлаа Дэлхийн эрдсийн зах зээл сэргэж буйн нөлөөгөөр Монголын уул уурхайн салбарт сүүлийн үед эерэг нааштай олон үйл явдлууд өрнөж, гадаадын хөрөнгө оруулагчид нарлаг эх орныг маань олноор зорих болсон нь сүүлийн үеийн томоохон хурал чуулгануудаас харж болохоор байна.
ҮСХ: Эрдсийн экспорт 21.2%-иар өсөв Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт 8.5 тэрбум ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2015: Шавраас мултрах оролдлогын жил 2015 он бол бидний саяхны түүх. Энэ үед манай улс эдийн засгийн хувьд товчхондоо шаварт унаж орхисноо ухаарч, шавраас гарах гэж зүтгэсэн үе юм. Түүхий эдийн үнэ ханш ёроолдоо хүрч, дагаад эдийн засаг асар хүчтэй савласан. Ардчилсан намыг төр барих үед зэсийн үнэ унадаг бол Ардын намыг төр барихад зэсийн үнэ өсдөг гэх онигоо хүртэл яригдаж байв. Тийм ээ, 2015 онд улсын эдийн засаг өөдлөх янзгүй өдрүүд үргэлжилсэн билээ.
GIZ сургалтын байгууллага, зөвлөхүүдийг мэдээллийн санд бүртгүүлэхийг урьж байна ХБНГУ-ын Худалдаа хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр (ЭТИС) нь Улаанбаатар болон Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь Бизнесийг хөгжүүлэх төвийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгчдийг мэргэшүүлэх сургалтын үйлчилгээ үзүүлэх сургалтын байгууллагууд болон хувь зөвлөхүүдийг мэдээллийн санд бүргүүлэхийг урьж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд IPO хариуцсан нэгж байгуулагджээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгой ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр IPO гаргах ажлыг эхлүүлсэнээс хойш өнөөдөр 72 дахь өдөр болж буй.
Монголын нүүрс далайд хүрэхэд ямар өртөгтэй вэ? Улаанбаатар хотноо зохиогдсон “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээний хүрээнд зургадугаар сарын 8-нд хоёр улсын Засгийн газар хоорондын Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн нөхцөлийн тухай хэлэлцээрийг үзэглэх ёслол болсон билээ.
Discover Mongolia 2018: Уул уурхайд өөдрөг хандлага зонхилж байна Эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулган Discover Mongolia 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Хурлын гол хуралдааны эхний илтгэлийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тавьсан бөгөөд илтгэлдээ Тавантолгой нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар эрчимтэй ажиллаж буйгаас гадна уг ордыг Ханги-Мандалын боомт руу төмөр замаар холбох яриа хэлэлцээрийг Хятадын талтай хийж буй тухай мэдэгдсэн нь анхаарал татлаа.
Д.Цэдэнбалжир: Газрын тосны үйлдвэрийн төсөл дээр алдах эрх байхгүй Монгол Улс Газрын тосны үйлдвэр байгуулахаар хэд хэдэн удаа шав тавьж байсан ч биеллээ олж байсан нь үгүй. Энэ удаад, тодруулбал У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны нэг томоохон зорилт нь Газрын тосны үйлдвэрээ байгуулж, ашиглалтад оруулах. Гэсэн хэдий ч салбарын мэргэжилтнүүдийн санааг зовоож буй зүйл бол үйлдвэрийн гол түүхий эд болох газрын тосны нөөц.