Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Дэлхийн банк: Өсөлт эерэг байгаа ч улсын хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах хэрэгтэй Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2%-д байсан бол 2017 онд 5.1%, 2018 оны эхний улирлын байдлаар 6.1%-д тус тус хүрч огцом сэргэлээ.
Хувьцаа эзэмшигчдээс зөвхөн Монголын Засгийн газар л “Оюутолгой” төслөөс ашиг хүртээд байгаа “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Үүний зэрэгцээ “Оюутолгой” компанид тавьсан их хэмжээний татварын акт, УИХ, Засгийн газрын шалгалтын Ажлын хэсгүүд гээд он гарсаар төслийн эргэн тойронд багагүй асуудал үүсээд байгаа нь олны анхаарлын төвд байгаа юм.
Монголбанкны алт худалдан авалт 6%-иар өсөв Монголбанк 2018 оны 6 дугаар сард 2,182 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1,826 кг алт авч байснаас 356 кг-аар өссөн байна.
Сонгуулийн уралдаанд оноо нэмэх уриа: Уул уурхайгүй аймаг Арваннайман оны хавар Хөвсгөл аймаг газар нутгаа бүхэлд нь орон нутгийн тусгай хамгаалалтад авч, уул уурхайгүй аймаг гэж зарласан юм. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус долдугаар хуралдаанаас 50 дугаар өргөргөөс урагш газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн.
Засаг энэ онд 3.8 их наяд төгрөгийг өр, зээлийн хүүнд төлнө Засгийн газар энэ онд зээлийн үндсэн төлбөрт 2.6 их наяд, хүүгийн төлбөрт 1.2 их наяд төгрөг (нийт 3.8 их наяд төгрөг) төлөх шаардлагатай байгаа юм.
“Тавантолгой”-г хөдөлгөх ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолыг батлав “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Оюутолгой буюу бидний суралцсан хичээл Оюутолгойг нээв. Олборлолт эхлэв. Экспорт эхлэв. Энэ бүх үйл явдал нь Оюутолгойн төдийгүй Монголын хувьд түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал байсан. Гэхдээ Оюутолгой уурхайн үйл явц ийм амар хялбар өрнөсөн үү гэвэл үгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ гэх нөхрөөс болж асар их маргаан өрнөсөн, одоо ч өрнөж байна. Фридланд энэ зовлонг сайн ойлгож байгаа.
ОУВС Монголд олгох дараагийн санхүүжилтийг батлав Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг зургадугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж баталлаа.
Газрын тосны салбарын төсвийн орлогын гүйцэтгэл 42.2%-тай байна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын (06.26) үеэр 2018 оны тавдугаар сарын салбарын мэдээллийг олон нийтэд хүргэлээ.
Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсэг мэдээлэл хийлээ Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар энэ оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдсан “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр /2018.06.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Оюутолгойн өгөөжийг ард иргэдийн амьжиргаанд аваачиж тусгах институци бол загвар ёсоороо Төр Оюутолгой тойрсон асуудлын эргэн тойронд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI)-гийн захирал, доктор Б.Түвшинтөгстэй MMJ-ийн Н.Ариунтуяа ярилцлаа. Тус хүрээлэн 2012 онд “Оюутолгой” төслийн үр өгөөжийн тооцооллыг хийж байсан юм.
Авлигын эсрэг тэмцэх хамтарсан төсөл, санаачилгууд тодорхой биш байна Транспэрэнси Интернэшл (ТИ) байгууллагаас санаачлан BICА (Business Integrity Сountry Agenda) буюу бизнесийн салбар дахь шударга байдлын үнэлгээг хэд хэдэн улсад амжилттай хэрэгжүүлж байна.
”Тавантолгойн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичигт хувийн хэвшилд түшиглэсэн, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж,
Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол боллоо 
Гэрэл зургийг Х.Ганбаатар /2018-06-21/
Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавилаа Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол боллоо.
Тавантолгойг хөдөлгөх ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг биржээр арилжаална Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар Засгийн газар төлөвлөж байна.
Зөөвч-Овоогийн туршилтын үйлдвэрлэл эхэлнэ Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нутагт орших ураны Зөөвч-Овоо ордын төслийг хэрэгжүүлж буй “Бадрах Энержи” компани туршилтын үйлдвэрлэлээ /олборлолт/ ирэх аравдугаар сард эхлүүлнэ гэж тус компанийн Ерөнхий захирал Тьерри Плзант мэдээлэв.