Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Монгол улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ: туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд Монгол улсад Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2006 оноос орон нутгийн гэрээг заавал байгуулах шаардлагатай болсон билээ. Энэхүү өнгөрсөн 10 гаруй жилийн туршлага, сургамжийг эргэн харж, цаашдын чиглэлээ тодорхойлох цаг иржээ.
Бичил уурхайн Мэдлэгийн төвийн цахим платформ нээгдлээ Швейцарийн хөгжлийн агентлагаас Монгол улсад хэрэгжүүлж байгаа Тогтвортой бичил уурхай төслөөс Мэдлэгийн төвийн цахим платформ нээж байна.
“Mongolia Gold 2018” хурал, үзэсгэлэн болно Монголын уул уурхайн бирж, Монголын алтны хайгуул, олборлогчдын нэгдсэн холбоо, УУХҮЯ, АМГТГ, Монголбанкны дэмжлэгтэйгээр “Mongolia Gold 2018” алтны салбарын 2 дахь удаагийн олон улсын технологи, хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэнг 2018 оны 3-р сарын 15, 16-нд Корпорейт конвейшн төвд зохион байгуулах гэж байна.
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани “CAT CARE” өдөрлөг зохион байгуулна Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, Катерпилларын албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь алт олборлогчдод зориулан “CAT CARE” өдөрлөгийг гуравдугаар сарын 2-нд Корпорэйт Конвеншн центрт зохион байгуулахаар болжээ.
Алтны салбарт Төрийн дэмжлэг, Компаниудын чармайлт хэрэгтэй Ашигт малтмалын хуульд 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр хоёр заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан нь алтны салбарынхны хувьд хүсэн хүлээсэн өөрчлөлт байв.
Монголбанк эхний хоёр сард 1.5 тонн алт худалдан авав Монголбанк 2018 оны 2 дугаар сард /хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар/ 390 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 741 кг алт авч байснаас 351 кг-аар бага буюу 47.4%-иар буурсан үзүүлэлттэй байна.
The Mongolian Mining Journal 10 нас хүрлээ MMJ сэтгүүл арав дахь жилдээ хэвлэгдэн гарч байгааг дуулгахдаа таатай байна. Монгол орны хөгжлийн нэн сонирхолтой үе, хамгийн их өөрчлөлт хувирлын 10 жил юм.
Эрдэнэт төдийгүй Эрдэнэс Тавантолгойн хувьцааны арилжааг маш хялбархан хэрэгжүүлж болно Нэгдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гарсан.
“Саусгоби сэндс” улсад төлөх төлбөрөө бүрэн барагдуулжээ “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзахдаа “Саусгоби сэндс” компани шүүхийн шийдвэрийн дагуу 35.3 тэрбум төгрөгийн өрөө бүрэн төлж барагдуулсан тухайгаа танилцууллаа.
Уул уурхайн салбарынхан бодлогын зөвлөгөөн хийв Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2017 онд төв, баруун, зүүн, өмнөд бүсийн уул уурхайн чуулганыг хөдөө орон нутагт бүсчлэн зохион байгуулсан ба нэгдсэн зөвлөгөөн   арванхоёрдугаар сарын 8-нд Шангри Ла зочид буудалд боллоо.
Уул уурхайн хуанли 2018 The Mongolian Mining Journal сэтгүүл нь жил бүрийн эхний сард “Уул уурхайн хуанли” булангаараа дотоодод болон гадаад улс орнуудад зохион байгуулагдах уул уурхай, эдийн засаг, хөрөнгө оруулалтад чиглэсэн хурал чуулган, арга хэмжээний мэдээллийг тоймлон хүргэдэг уламжлалтай.
2017 онд 21 уурхай шинээр үйл ажиллагаа эхлүүлжээ 2017 онд уул уурхайн салбарт олон уурхай шинээр нээгдсэн, салбарын түвшинд тодорхой өсөлт бий болсон дүр зураг харагдаж байна. Ялангуяа алтны салбарт дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд олборлолтоо эхлүүлсэн нь дэвшилттэй алхам байлаа.
“Оюутолгой” дотоод эх үүсвэрээс эрчим хүчээ хангахын төлөө ажиллана Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн цахилгаан станцын төслийг дэмжихээс татгалзсан шийдвэр гаргасны дараагаар “Оюутолгой” ХХК уурхайн цогцолборын эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах гэрээний үүргээ мөрдөн ажиллахаа дахин нотоллоо.
Банкны активын чанарын үнэлгээний дүн гарлаа Банкны активын чанарын үнэлгээ 2016 он буюу улс орны санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүнд амаргүй үеийн санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэгдсэн бөгөөд 2017 оны санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан гуравдугаар улирлын байдлаар тохируулга хийгдсэн болно.
Нүүрсний экспорт оны эхэн сард 24%-иар буурав Үндэсний статистикийн хороо 2018 оны нэгдүгээр сарын статистикийн мэдээллийг гаргалаа. Оны эхний сард манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 785 сая ам.доллартай тэнцлээ. Үүнд экспорт 423.8 сая доллар, импорт 361.1 сая ам.долларыг эзэллээ.
Орос, Монгол, Хятадын эдийн засгийн тойрог буюу Төмөр замын зүүн коридор 2016 онд Ташкент хотноо үзэглэгдсэн Орос, Монгол, Хятад улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тодорхойлсон 32 төслийн нэг нь “Төмөр замын Зүүн коридор буюу Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Шилийн гол (Зүүн хатавч)-Улаанхад-Чаоян-Жинжоу/Панжин” чиглэл юм.
Салбарын сайд хөрөнгө оруулагчидтай уулзалт хийлээ Салбарын сайд Д.Сумьяабазар Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас (АмЧам Монгол) зохион байгуулсан сар бүрийн бизнес уулзалтад оролцож Засгийн газрын уул уурхайн салбарт явуулах үйл ажиллагаа, бодлогын талаар танилцууллаа.
“Голомт алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа Голомт банкнаас зохион байгуулсан “ГОЛОМТ АЛТНЫ ФОРУМ”-д Монголын алт олборлогч топ 100 аж ахуйн нэгж, дэлхийд алдартай Японы Komatsu, БНСУ-ын Doosan, Caterpillar зэрэг уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч Вагнер Ази ТТ, Эбердигм Монгол, Трансвест Монголиа, Моннис Констракшн Экьюпмент, АОДЭ компаниуд оролцсон байна.
Зэсийн үнэ 7000 доллараас доош унав Зэсийн үнэ өнгөрсөн баасан гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр 6755 ам.доллар/тонн-тойгоор хаагдсан байна. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт хүрэн металын ханш 3.1%-иар буурлаа.
Уул уурхайн салбар төсөвт 1.6 их наяд төгрөг төвлөрүүлжээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ удаагийн “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын талаар сүүлийн үеийн мэдээ мэдээллүүдийг нэгтгэн, олон нийтэд хүргэж байна.