Шинэ мэдээ
Хятадын амбиц ба зууны төсөл
Хятад улс “Шинэ Торгоны зам” байгуулах амбицтай санаачилгаа дэлхийн улс орнуудад дахин санууллаа. Тавдугаар сард олон улсын анхаарлын төвд болсон “Бүс ба зам” форумаар дэлхийн 29 орны удирдагч болон олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудын өндөр албаны төлөөлөгч 130 орны 1500 зочдыг Бээжин хот сүр жавхлантай хүлээн авсан юм.
Тавдугаар сарын улс төр
Ерөнхийлөгчийн сонгууль хэмээх ганц сэдвээр улсаараа “халуурсан” сар ирлээ. Зургаадугаар сарын 26-ны санал хураалтын өдрийг дуустал, магадгүй зунжин мэтгэлцэж мэдэх сэдэв биз.
Монголбанк: Валютын нөөц 4 тэрбум долларт хүрнэ
Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл 2017 оны 5-р сарын 24-ний өдөр хуралдаж, Монгол Улсад зориулж 3 жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэр гаргалаа. Хөтөлбөр батлагдсанаар эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкинд орж ирээд байна.
Валютын санг “аргалсан” төсөвт өөдрөг хандлага давамгайлав
Засгийн газар том даваа давах гэж байна. Их мөнгө айсуй. Олон улсын валютын сан (ОУВС) манай улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Засгийн газарт төсвөө эхлээд тодотгоно уу, тэгвэл их мөнгөний “амсар зуулгая” гэж шивнэсэн нь манайхыг түргэн авахуулсан.
Оюутолгойн борлуулалтын орлого 5.7%-иар өсөв
“Оюу толгой” компани 2017 оны эхний улиралд 90 хоногийн 79 хоногт нь гэмтэл, бэртэлгүй ажиллав. 2017 оны эхний гурван сарын хугацаанд “Оюу толгой” компанийн 200’000 хүн цагт ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.42 байлаа.
“Чайналко” Симандоу ордыг худалдан авах санал тавьжээ
Хятадын “Чайналко” компани төмрийн хүдрийн Симандоу ордыг бүхэлд нь худалдан авах саналыг Гвиней улсын Засгийн газарт тавьсан байна. Жилд 100 сая тонн хүдэр олборлох тооцоотой нийт 20 тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү төслийг Хятадын компани дангаар хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
“Хишиг Арвин Индустриал” 50 дахь самосвалоо хүлээн авлаа
Хишиг Арвин Индустриал ХХК нь 1997 оноос хойш уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсад анхны гэрээт олборлолтын үйлчилгээг нэвтрүүлж түүгээрээ өргөжин тэлж буй үндэсний оператор компани юм.
Монголын эрдсийн экспорт 60%-иар өсөв
Монгол улсын гадаад худалдааны эргэлт оны эхний дөрвөн сарын байдлаар 3 тэрбум 17 сая доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 36.5%-иар буюу 807.2 сая ам.доллараар өссөн байна.
“Трансвест Монголиа” компани “Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа
Хүнд даацын тоног төхөөрөмжийн “Комацу” үйлдвэрийн албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” компани Улаанбаатар хот дахь Засварын төвийн байгууламж, үйлчилгээний цар хүрээгээ танилцуулах зорилгоор “Нээлттэй өдөрлөг”-ийг өнөөдөр “Уран ган” төв дээр зохион байгууллаа.
Нүүрснээс нийлэг хий үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хүлээн авлаа
Дэлхийн банкны хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Minis”төслийн хүрээнд “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр”-ийн нарийвчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Уухан инженеринг”(Wuhuan Engineering) компани амжилттай гүйцэтгэн өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд албан ёсоор хүлээлгэн өглөө.