Шинэ мэдээ
“Трансвест Монголиа” компани Нярайн сувилгааны кабинет тохижууллаа
“Трансвест Монголиа” ХХК нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эмгэг судлал тасагт Нярайн сувилгааны өрөөг сайн дурын хөрөнгө оруулалтаар бүрэн засварлан тохижуулж, зургаадугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өглөө.
Ашигт малтмалын ордын үнэлгээний аргачлалыг Монголд нэвтрүүлнэ
Монгол Улсад ашигт малтмалын техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах аргачлалд тулгуурлан тухайн төслийн үнэ цэнийг тооцох ажлыг хийж гүйцэтгэж буй. Гэхдээ сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд ашигт малтмалын үнэлгээ (valuation) болон үндэслэл (evaluation) гэсэн хоёр ойлголтыг ялган ойлгож, тодорхойлж, тус тусад нь холбогдох арга аргачлалыг боловсруулан хэрэглэж эхэлжээ.
Хятадууд Орост химийн үйлдвэр байгуулна
Хятадын China National Chemical Engineering /CNCEС/ корпораци нь Оросын газар нутагт химийн үйлдвэр байгуулах төслийн 2,9 тэрбум юань буюу 442,5 сая ам.долларын дүнтэй гэрээ байгуулав.
Засгийн газрын бодлого, эрдэмтдийн судалгааны зөв хослол
Голдуу уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын хурал уулзалт, үзэсгэлэнгийн арга хэмжээг сурвалжилж ирсэн The Mongolian Mining Journal энэ удаа Малайзийн стратегийн чухал салбар дал модны аж ахуйд төвлөрсөн танилцуулгад оролцоод ирлээ.
Хятадад төмрийн хүдрийн үнэ буурав
Энэ долоо хоногийн мягмар гаригийн байдлаар Хятадын Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ 4,2%-иар буурч, тонн тутамд 355,5 юань буюу 53,8 ам.долларт хүрсэн байна.
Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцохыг судалжээ
“Байгаль орчны хохирлыг тооцох аргачлалыг боловсронгуй болгох нь” хаалтын семинар Пума зочид буудалд энэ сарын 10-нд боллоо. Уг төслийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Эрдсийн экспортын орлого бууралттай хэвээр байна
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар Монгол улсын нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, газрын тос, цайрын хүдрийн экспортын биет жин бүгд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.
Жеймс Робинсон: Хаалттай нийгэм урт хугацаандаа хөгжиж чаддаггүй
МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөр хамтран UB IMPULSE: “Чанартай өсөлт” сэдэвт цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ.
Компанийн нийгмийн хариуцлагын стратегиа боловсруулжээ
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрөөс “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн хүрээнд Компанийн нийгмийн хариуцлагын /КНХ/ стратеги боловсруулах хоёр дахь шатны сургалт семинарыг өчигдөр өөрийн сургалтын танхимдаа зохион байгууллаа.