Шинэ мэдээ
Эрдсийн зах зээл уналтын мөчлөгөөс гарахад ойрхон байна
Дэлхийн зах зээлд ашигт малтмалын түүхий эдийн үнэ харьцангуй өсөлттэй болох тал руу эргэснийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Олон улсын зах зээлд арилжаалагдаж буй хөдөө аж ахуйн болон эрдсийн 22 түүхий эдийн ханшийн дундаж үзүүлэлтийг харуулдаг Bloomberg Commodity Index өчигдөр өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдрийн доод түвшнээсээ 20 гаруй хувиар өссөн дүнтэй гарчээ.
“Роснефть”-ийн 19.5%-ийг оны сүүлийн хагаст хувьчилна
Энэ оны нэгдүгээр сард ОХУ-ын эрх баригчид газрын тосны томоохон үйлдвэрлэгч “Роснефть” компанийн төрийн өмчийн 19,5%-ийг хувьчлах тухай мэдэгдсэн билээ. Уг асуудлыг Хятадын газрын тос, хийн корпораци ихээхэн сонирхож, худалдах тухай баримт бичиг гарахыг хүлээж буй талаар CNPC-ийн ТУЗ-ийн дарга Ван Илин мэдэгдсэн байна.
АДБХОБ-ны гишүүн орнуудын тоо 100 хүрнэ
Хятад улсын санаачилгаар байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АДБХОБ/ гишүүн орнуудын анхдугаар чуулган энэ сарын 25-26-нд Бээжин хотноо зохион байгуулагдах гэж байна.
Саусгоби зээлийн хүүгийн төлбөрийн хугацааг хойшлуулав
Монголын томоохон коксжих нүүрсний ордуудын нэг Овооттолгойн орд дээр олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Сэндс” компанийн толгой компани болох Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресорсез” Хятадын хөрөнгө оруулалтын корпорацитай /CIC/ зээлийн хүүгийн төлөлтийг хугацаандаа хийж чадахгүй болсон тул хойшлуулахаар тохиролцсон байна.
Ураны салбарт шинэ орд эдийн засгийн эргэлтэд орно
Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор төрийн өмчит “Мон-Атом” компани байгуулагдсан. Тухайн онд Монгол улсад Цөмийн Энергийн тухай хууль батлагдаж байсан юм. Цөмийн энергийн хуулийг дагаж Цөмийн энергийн газар хэмээх Засгийн газрын тохируулагч агентлаг байгуулагдаж байсан үе.
“Англо-Американ” группын хувьцааг Хятадууд худалдаж авна
“Англо-Американ” группын фосфорит болон ниобийн 2 орд, 2 уурхай, боловсруулах 3 үйлдвэрийн хувьцааг Хятадын “China Molybdenum” концерн 1.5 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болжээ. Таамаглаж байсан өртгөөс 50%-иар илүү наймаалцсан гэж шинжээчид үзэж байна.
Ашигт малтмалын үнэлгээ, үндэслэлийн ялгааг танилцууллаа
Монгол улсын Засгийн газар болон Австрали улсын Засгийн газрын хоорондын “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг /АМЕP/ хэрэгжүүлэгч “Адам Смит Интернэйшнл” өнөөдөр “Ашигт малтмалын үнэлгээ (Valuation) болон үндэслэлийн (Evaluation) ялгаа” сэдэвт хэлэлцүүлгийг “Блю Скай” зочид буудлын “Топаз” хурлын танхимд зохион байгууллаа.
Зэсийн үнэ гурван сарын доод үнэ рүү дөхөв
Аж үйлдвэрийн гол металын нэг болох зэсийн үнэ өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн доод цэгт ойртож буурсан буюу нэг тонн нь 4558 ам.долларт хүрсэн байна.
“Экспо Монголиа” үзэсгэлэнгийн нээлт боллоо
Уул уурхай, барилга, эрчим хүч, боловсрол болон бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон “Экспо Монголиа-2016” үзэсгэлэн, бага хурал Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр нээлтээ хийлээ.