Шинэ мэдээ
Монгол улсын өрийг чөлөөлөх баримт бичигт Путин гарын үсэг зурав
1 дүгээр сарын 31-ний өдөр буюу өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсын 174,2 сая ам.долларын өрийн 97,8%-ийг чөлөөлөх баримт бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр нийт өрийн 2,2%-д ногдох 3,8 сая ам.долларын өрийг Монгол улс 30 хоногийн хугацаанд Оросын талд шилжүүлэхээр болж байна.
“Эрдэнэс Монгол” “Темасек” төрхөнд ойртсоор...
Эрдэнэс Монгол” компанийн үе үеийн захирлын нүдэнд Сингапурын “Темасек Холдинг” компани харагддаг гэхэд болно. Бөмбөрцөг дээр хамгийн амжилттай яваа төрийн өмчит холдинг компани шиг болох том “мөрөөдөл” “Эрдэнэс Монгол”-ынхонд бий.
“Айвенхоу Майнз” зэсийн шинэ нөөц илрүүлжээ
Канадын “Айвенхоу Майнз” компани Конго улсад дээд зэргийн чанартай зэсийн нөөц илрүүлсэн тухайгаа мэдэгдлээ. Уг илэрц нь тус компанийн хэрэгжүүлж буй зэсийн “Камоа” төслийн лицензийн талбайд 400 км кв хавтгайг эзлэн оршиж байгаа аж.
Тусгай хамгаалалтад авах асуудалтай танилцав
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Тусгай хамгаалалтад хамруулах эсэх асуудлыг судалж, зохих дүгнэлтийг гаргах зорилгоор УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан Ажлын хэсгийнхэн энэ сарын 23-26-нд тус суманд ажиллаад иржээ.
ММС өрөө дахин зохион байгуулна
Mongolian Mining Corporation 2017 онд төлөх 600 сая ам.долларын бондын өрийг дахин зохион байгуулах зөвлөх сонгосноо өчигдөр зарлажээ.
“Оюутолгой” шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулав
“Оюутолгой” компанийн шилдэг ханган нийлүүлэгчдийг тодруулах “Эрдэнийн говь” ёслол 1 дүгээр сарын 21-нд Ханбогд суманд болов. 5 дахь жилдээ болж буй уг арга хэмжээ анх удаа орон нутагт, Ханбогд суманд болж байгаагаараа онцлог.
Алтны экспорт өсч, бусад нь буурав
Бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээллээр 2015 онд Монгол улсын гадаад худалдааны эргэлт 8 тэрбум 466 сая доллар болж, 2014 оноос 2.5 тэрбум доллар буюу 23.1%-иар буурчээ. Экспорт 1.1 тэрбум доллараар буурч 4 тэрбум 669 сая доллар болсон бол импорт 1.4 тэрбум доллараар буурч 3.8 тэрбум доллар болсон байна.
The Mongolian Mining Journal-ын шинэ дугаарт
Яг одоо төслөөрөө байгаа, ид боловсруулж буй, хараахан өргөн бариагүй хуулийн төслийг The Mongolian Mining Journal “Едиториал”-даа онцлов. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар гурван ч субъектээс гарч ирж буй гурван өөр төслийг энд танилцууллаа.