Шинэ мэдээ
АДБХОБ-ны Ерөнхийлөгчийг сонголоо
Өнөөдөр Гүржийн Тбилис хотноо болж буй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/-ны захирлуудын зөвлөлийн хуралдаанаар тус банкны Ерөнхийлөгчийг тодрууллаа.
Зэсийн үнэ 4887 долларт хүрлээ
Хятадын хувьцааны гол гол индексүүд буурсаар байгаа нь түүхий эдийн, тэр дундаа зэсийн үнэ огцом буурах нөхцөл болж байна. Өчигдөр ганцхан өдрийн дотор нэг тонн зэсийн үнэ (гурван сарын гэрээт ханш) Лондоны металын бирж дээр 153 ам.доллараар буурч, 4887 ам.долларт хүрлээ.
Цахим системийн Login серверт алдаа гарчээ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ашигт малтмалын газар уртрагийн 104 градусаас баруун талд нийт 9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг 2015 оны нэгдүгээр сараас эхлэн хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн.
“Алтайн хүдэр”, “Скай Резорт” компаниуд анхны Тогтворжуулах гэрчилгээг авав
Хөрөнгө оруулалтын газраас өчигдөр “Алтайн хүдэр”, “Скай Резорт” компанид анхны Тогтворжуулах гэрчилгээг олгосон байна. Таяннуурын төмрийн хүдрийн ордод олборлолт явуулдаг “Алтайн хүдэр” ХХК нийт 279.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд 11 жилийн хугацаатай Тогтворжуулах гэрчилгээ авчээ.
Зэсийн үнэ үргэлжлэн буурсаар 5000 долларт хүрэв
Зэсийн үнэ өнгөрсөн тавдугаар сард Лондоны металын бирж дээр нэг тонн нь 6000 гаруй ам.долларт хэлбэлзэж байсан бол өнгөрсөн долдугаар сараас эхлэн тасралтгүй буурсаар байна. Өчигдөр тус бирж дээр зэсийн шууд худалдааны үнэ өмнөх өдрийнхөөсөө 100 ам.доллараар буурч 5000 ам.долларт хүрсэн нь сүүлийн зургаан жилийн доод үнэ байлаа. Харин зэсийн гурван сарын гэрээт үнэ 5005 ам.долларт хүрч хаагджээ.
Геологчдын мэргэжлийн уралдаан болно
Монгол улсад Геологийн алба байгуулагдсаны 76 жилийн ойг тэмдэглэx ажлын хүрээнд геологчдын мэргэжлийн ур чадварыг сорих, дээшлүүлэх, туршлага солилцуулах, орчин үеийн шилдэг тэргүүний техник технологийг сурталчлах, нэвтрүүлэх зорилготой “Геологийн зураглал, ерөнхий эрэл, геофизикийн ажил мэргэжлийн уралдаан”-ыг УУЯ, АМГ, геологийн салбарын мэргэжлийн холбоод хамтран зохион байгуулахаар болжээ.
Орон нутаг хайгуулаас яагаад татгалзаж байна вэ?
Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим дугаарын дагуу өргөдлөөр олгож эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч орон нутгаас ихэнхдээ татгалзсан хариу өгч байна. Энэ талаар аймгуудын уул уурхайн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авсан юм.
Уул уурхайн компаниуд орон нутгийн хэвлэлд хаалттай байна
Хэдэн жилийн өмнө дайраад өнгөрөхөд Баянхонгор хот уйтгартай сааралдуу санагдаж билээ. Харин одоо өнгөлөг цэмцгэр суурин угтав. Улаанбаатарт хүлээж ядсан зөөлөн цагаан бороо өнжин хонон хэд хоног зүсэрснээс тэр үү, агаар цэвэрхэн, барилга байшин тод цэвэрхэн хот юм.