Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Ерөнхий Сайдын дараагийн үг Тэрбээр арваннэгдүгээр сард, төдөлгүй арванхоёрдугаар сард УИХ-ын индрээс олон нийтэд хандаж үг хэлсэн юм. Харин өнөөдөр Үндэсний Олон нийтийн телевизийн эфирээр дамжуулан иргэддээ дахин хандана.
“Гацуурт” стратегийн орд болов Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Гацууртын алтны үндсэн ордыг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Энэ талаар “Центерра Гоулд” компани албан ёсоор мэдээлжээ.
РЖД төмөр замын экспортын тээврийн үнээ нэмэв Оросын РЖД компани төмөр замын экспортын тээврийн үнээ 13.4%, нийт индексжүүлэлтээ 10%-иар нэмэгдүүлэхээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд шийдвэрлэсэн билээ. Шинэ тарифыг 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн мөрдөх аж.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг авч эхэллээ Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох систем өчигдрөөс буюу 1 дүгээр сарын 26-ны өдрөөс ажиллаж эхэллээ.
Тавантолгойн төсөл дээр Монгол улс эрсдэл үүрэхгүй Энэ сарын 5-нд албан ёсоор эхэлсэн Тавантолгойн хэлэлцээр амжилттай өрнөж, Тавантолгойн санхүүгийн байдал, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам тавих ажлын талаар нэгдмэл ойлголтод хүрч чадсанаа Монгол улсын Сайд М.Энхсайхан хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.
Мега төслүүдийн талаар ярилцана Монголын уул уурхай, эдийн засгийн салбарт хэрэгжиж буй томоохон Мега төслүүдэд тулгарч буй бэрхшээлүүд, төслийн санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар хөндөх “Мегатөсөл хөгжлийн форум”-ыг энэ сарын 29-нд Блю Скай зочид буудлын “Кристалл” танхимд зохион байгуулахаар болжээ.
Mining Journal Awards 2014 салбарын оны шилдгүүдийг нэрлэв

Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Mining Journal Awards шалгаруулалт энэ жил 5 дахиа болов. Энэхүү шалгаруулалт мэргэжлийн Шүүгчдийн хараат бус үнэлгээнд үндэслэн, онооны нийлбэрээр шилдгийг тодруулдаг. 

Уул уурхайн салбарын Оны шилдгүүдийг нэрлэв “Дандаа шүүмжлүүлэх амаргүй. Харин энэ шалгаруулалт дээр манай ололтыг олж тэмдэглэсэнд таатай байна” хэмээн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Я. Батсуурь онцлов.
Орост CTL технологийн анхны үйлдвэр байгуулагдана ОХУ-ын Забайкалийн хязгаар нутагт CTL буюу нүүрс боловсруулан шингэн түлш гаргах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь тус улс дахь анхны үйлдвэр болох юм.
Швейцарт юанийн офшор төв байгуулагдана БНХАУ-ын Төв банк болон Швейцарийн Засгийн газар Цюрих хотноо юанийн офшор төв байгуулах санамж бичигт гарын үсэг зурах гэж байна.
Орос эдийн засгийн хямралд 1.37 их наяд рубль зарцуулна ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин Засгийн газрын гишүүдтэй хэлэлцээр хийсний үр дүнд санхүүгийн өнөөгийн хямралыг даван туулахад 1.37 их наяд рубль улсын төсвөөс зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
“Рио Тинто” төмрийн хүдрийн олборлолтоо 11%-иар өсгөв Хэдийгээр өнгөрсөн онд төмрийн хүдрийн үнэ дэлхийн эрдсийн зах зээлд 50%-иар унаж нэг тонн нь 70 ам.доллар хүрэхгүй болтлоо буурсан ч ”Рио Тинто”-гийн олборлолт эсрэгээрээ нэмэгджээ. Тус компани энэ онд ч мөн олборлолтоо багагүй хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.
”COAL MONGOLIA” 5 дахь жилдээ “COAL MONGOLIA” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага,
“Харанга Ресурс” 1.4 сая ам.доллар босголоо Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Харанга Ресурс” компани нэмэлт хувьцаа гаргаж, 1.4 сая ам.доллар босгосноо өчигдөр мэдээллээ.
“Професи”-ийн Зэлтэрийн замын судалгааг хүлээн авлаа Сэлэнгэ аймагт орших Улаан-Овоо эрчим хүчний нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Професи Девелопмэнт” компани өчигдөр уг ордоос Зэлтэрийн боомт хүртэлх 17 км замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хянан хүлээн авсан тухай мэдээллээ.
“Cameco” компани Сигар-Лейк ордоос 6-8 сая фунт ураны хүдэр олборлоно Канадын “Cameco” компани нь тус улсын Саскачеваны газар нутаг дахь Сигар-Лейк ордоос 2015 онд 6-8 сая фунт ураны хүдэр олборлохоор төлөвлөж байна.
Азийн консорциум Бразилийн компанитай төмрийн салбарт хамтарна Бразилийн уул уурхайн “Companhia Siderurgica Nacional” /CSN/ болон Азийн төмөрлөгийн хэд хэдэн компани төмрийн хүдрийн хувьцаануудаа нэгтгэн, 2015 оныг дуустал хамтран ажиллахаар болжээ.
Оюутолгойн хүдрийн агуулга нэмэгдэж, бүтээмж дээшлэв “Оюутолгой” компани өнгөрсөн 2014 оны 4 дүгээр улиралд 50300 тонн зэс, 278 мянган унц алт үйлдвэрлэсэн нь мөн оны 3 дугаар улирлынхтай харьцуулахад зэсийн бүтээмж бараг 40%-иар, алтных 110% дээшилсэн үзүүлэлттэй гарчээ. Ийнхүү бүтээмж нэмэгдэхэд уурхайн хүдрийн агуулга нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.