Шинэ мэдээ
МАН-ыхан уул уурхайн хэлэлцүүлэг зохион байгуулна
Монгол Ардын нам /МАН/ “Уул уурхайн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 22-нд Тусгаар тогтнолын ордны Дугуй танхимд зохион байгуулахаар болжээ.
“Хасан-Ражин” төсөлд Өмнөд Солонгос нэгдэх хүсэлтэй
Орос улсаас 35 мянган тонн нүүрсийг Хойд Солонгосын Хасан боомтоос далайн замаар Өмнөд Солонгосын Пхохан боомт хүртэл туршилтаар анх удаа тээвэрлэх гэж байна. Өмнөд Солонгосын тал “Хасан-Ражин” төмөр замын төсөлд тээвэр логистикийн хувьд нэгдэх сонирхолтойгоо ийнхүү илэрхийлжээ.
Crirsco Монголд
CRIRSCO /Committee for Mineral Reserves International Reporting Standards/ буюу Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын стандартын хорооны 2014 оны ээлжит хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Олон улсын нөөц, баялгийн ангилал болон тайлагнах системийг хариуцсан мэргэжлийн байгууллага CRIRSCO-гийн гишүүн байгууллагууд жилд нэг удаа уулзаж, тулгарч буй асуудал бэрхшээл, ололт амжилтаа тайлагнадаг уламжлалтай.
Зэсийн экспорт тэрбум доллараар нэмэгдэв
Үндэсний статистикийн хорооны 2014 оны 3 дугаар улирлын мэдээгээр зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 966.2 мянган тонн болж, 105%-иар өссөн бол экспортын орлого 1 тэрбум доллар буюу 147.8%-иар өсч, 1 тэрбум 684 сая ам.доллар болжээ. Нийт экспортын 41%-ийг зэсийн баяжмалын экспорт бүрдүүлж байна.
Монголын төр стандарт шүтсэн төр баймаар байна
Монгол улс хөгжлийн нэг тулгуураа Уул уурхай гээд тогтоочихлоо. Монгол улс, монгол хүн хөгжихийн тулд мөнгө олох хэрэгтэй байна. Тэргүүн ээлжинд ахиухан мөнгө олох салбар нь Уул уурхай гэж үзэж байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо баталж, Ашигт малтмалын тухай хуулиа шинэчлэн найрууллаа.
Оюутолгойн нөөцийн тайланг хүргүүлжээ
Өнгөрсөн сарын сүүлээр “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компани уг ордын техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулсан билээ. Харин одоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ордын нөөцийн тайланг албан ёсоор ирүүлээд буй ажээ.
640 сая долларын ГШХО оржээ
Монголбанкнаас гаргасан Төлбөрийн тэнцлийн энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол улсад 640,2 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ орсон байна.
Рио Тинто: Төмрийн хүдрийн эрэлт буурахгүй
Өнгөрсөн сард 61%-ийн агуулгатай нэг тонн төмрийн баяжмалын үнэ дэлхийн зах зээлд ердөө 80 хүрэхгүй ам.доллар болтлоо буурсан нь салбарын томоохон компаниудын хувьд хүнд цохилт болсон. Гэхдээ тэд үүссэн нөхцөл байдалд маш эерэг хандаж байна.